x

The Hill: Америкчууд 2024 оны сонгуулиас айх хэрэгтэй!

Ирэх онд болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулиас айх таван шалтгаан байгаа гэнэ. The Hill хэвлэлд бичсэнээр, маш их худал контенттай, ихээхэн бохир кампанит болох магадлалтай бөгөөд нийгмийн хагаралыг тэр сонгууль гаргах аж. Хэрэв Байден Трамптай өрсөлдвөл хэн нь ялснаас үл хамааран Америк ялагдал амсах болно гэж нийтлэлд бичжээ. 

Нийгмийн халамж, эмнэлэгийн тусламж, боловсрол, үр хөндөлт, гадаад бодлого, цагаачлал, бэлгийн цөөнхтэй хамаатай асуудлууд, гэмт хэрэг зэрэг олон асуудал 2024 оны сонгуулийг тодорхойлно гэдгийг өмнөх сард  The Hill хэвлэл мөн бичиж байв. Гэхдээ эдгээр сэдвүүд улс оронд амин чухал ч гэсэн нийгэмд хагаралыг бий болгох асуудал биш. Өрсөлдөгч нарыг аюул дагуулсан таван нөхцөл байдал хурцатмал байдалд оруулж магадгүй.

Сэтгүүлч ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуулиас америкчууд айж, болгоомжлох ёстой таван шалтгааныг нэрлэжээ.

Фейк контентын цацалт

Ерөнхийлөгчийн сонгууль хорлонтой, дайсагнасан, ээдрээтэй, хяналтгүй мэдээллийн орчинд явагдсан "анхны" сонгууль болно гэдэгт зохиогч итгэлтэй байна. Үүний улмаас сонгуулийн сурталчилгаа, нэр дэвшигчид өөрсдөө тэднийг дэмжих эсвэл дарах буюу ардчилсан үйл ажиллагааг бусинуулах гэсэн дотоод гадаадын тоглогчдын идэш болох нь амархан болно. Үр дүнд нь сонгуулийн штабууд, нийгмийн сүлжээ, мэдээллийн агентлагууд фейкийн урсгалтай хүнд тэмцэл явуулахыг америкчууд харах болно. Гэсэн хэдий ч олон худал мэдээлэл мэдээллийн орон зайд автана гэв.

"2020 оноос хойшхи шарталт"

Гарч буй судалгаагаар америкчуудын насанд хүрсэн сонгогчдын 28% нь одоо хүртэл тэр жилийн сонгуулийг “ард түмнээс хулгайлсан” гэж үзсэн хэвээр байна. Тийм ч учраас дэлхий тэр чигтээ “дэлхийн хамгийн боловсронгуй ардчилал” тайван замаар сонгууль явуулан, Капиталийн ордонд дахин хүчирхийллийн довтолгоо хийлгүйгээр дараагийн лидерээ сонгож чадах уу гэдгийг анхааралтайгаар ажиглан харж байх болно. Хэдийгээр завсрын 2022 оны сонгууль өчүүхэн ялгаатайгаар явагдан сонгуулийн системийн итгэл сэргэснийг харуулж байгаа ч Ерөнхийлөгчийн сонгуулийн оролцоо нь ямагт өндөр байдаг. “2020 онд үл итгэлцлийг өдөөн дэвэргэсэн гол буруутан 2024 оны сонгуулийн саналын хуудсанд дахиад нэгд бичигдэх магадлалтай байгаад” асуудал оршино.

Ирэх сонгуульд дайны сэдэв хоёр фронтод давамгайлах магадлалтай

Аюултай Орос, Хятадын хослол 2024 онд стратегийн түрэмгий үйл ажиллагаагаа идэвхжүүлж, Европ, Азид хамтран хүчээ нэгтгэж болох юм. Мэдээжээр, сонгуульд Америкийн асуудлууд давамгайлна. Гэхдээ Хятад, Орос хоёр америкийн нийгэмлэгийн туйлшрал Ерөнхийлөгчийн сонгуулиар нэмэгддэгийг ойлгож байгаа. Тэр үеэр салан хагарсан АНУ нь “сул дорой АНУ” болдог.  

Гэмт хэрэгт буруутгагдаж байгаа Дональд Трамп

Трампын баг төрийн болон холбооны засгийн ямар ч үйлдлийг улстөржсөн гэж хэлэх бөгөөд америкчууд экс ерөнхийлөгчийг өөрийгөө хохирогч эсвэл баатар болгон жүжиглэхийг харах болно. Харин америкчууд хамгийн урт, драмын шоунд бэлэн үү гэсэн асуудал тавих ёстой болж байна.

Трамп Байдены эсрэг

Ирж буй сонгууль нь даага нэхэх тэмцээн болж байгаад ихэнх америкчууд дургүй байна. 2023 оны хоёрдугаар сард явуулсан санал асуулга америкчуудын 62% нь хэрэв Байден дахин сонгогдохоор шийдвэл “дургүй” бүр цаашлаад уурлана гэжээ. Асуугдагчдын 56% нь Трампын хувьд мөн л тийм бодолтой байна. Сэтгэл дундуур сонгогчид нэр дэвшигчдийг сонгох тэр хоёр хөгшнөөс заавал нэгийг нь сонгох системийг шүүмжлэх болно.

"Хэрэв Трамп болон Байден сонгуулийн жагсаалтыг толгойлох болбол сонгогчдын ихэнх нь 2024 оны сонгуулиас айх болно. Тэр хоёрын хэн нь ч ялсан эцсийн дүнд Америк ялагдал хүлээнэ" хэмээн The Hill хэвлэлийн сэтгүүлч дүгнэн бичжээ. 

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top