x

Орос тактикийн цөмийн зэвсгээ Беларусьд байрлуулав

Тактикийн цөмийн зэвсгийг (байлдааны талбарын зэвсэг хэрэглээ) өөрийн холбоотон Беларусийн нутаг дэвсгэрт байрлуулах болсон талаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины мэдэгдлээ. Уг мэдэгдэл зүүн Европын зарим улсад гэнэтийн зүйл болов.

Ер нь бол хөрш оронд ТЦЗ-ийг  байрлуулах нь ямар нэгэн олон улсын гэрээг зөрчсөн хэрэг биш. Зэвсгийг байрлуулж байгаа болохоос биш Беларусийн армид өгөөгүй, тиймээс ч Оросын бүрэн хяналтад байх юм. Харин онцгой тохиолдолд түүнийг хэрэглэх нь хөршийн засагтай зөвлөлдсөний дараа л шийдэгдэх аж.

Нөгөө талаасаа энэ шийдвэрт эсэргүүцэл илэрхийлэх шалтаг Өрнөдийн холбоотнуудад байхгүй. Учир нь Америкийн тактикийн цөмийн зэвсэг Европ даяар Испаниас Герман, Турк хүртэл байрлуулагдсан байгаа.

Мөн Өмнөд Солонгос, Японд ч бий. Тогтсон уламжлалаар гэхүү цөмийн цэнэг, бөмбөг, сумаа ямар нэгэн оронд байрлуулснаа АНУ хэзээ ч зарлаж ирсэнгүй. Түүгээр ч барахгүй, америкийн цэргийн хөлөг онгоцнууд “ямар ачаатайгаар”  европын боомтуудад ордгийг хэн ч мэдэхгүй.

Иймэрхүү хөдөлгөөн, нууц тохиролцоо нь Цөмийн зэвсгийг тараахгүй байх гэрээнд харшладаггүй. Мэдээжээр, цөмийн гэнэтийн сөргөлдөөн гаргах боломжийг нэмэгдүүлж байгаа.

Беларусь нутаг дэвсгэртээ цөмийн зэвсэг байрлуулах асуудлыг нэлээдгүй эртнээс тавьж иржээ. Харин Москва тэр нь сөргөлдөн зогсохын ээлжит шат байдлыг хурцатгана гэж ойлгож, улаан шугамаа зөрчилгүй ирэв. Ингээд байдлыг харилцан барьж байх улаан шугам гэдэг бараг үгүй болсон агшин ирж байгаа нь энэ бололтой.

Хамгийн сүүлд Лондон ураны агууламжтай сумаар зэвсэглэсэн танкуудаа Украинд нийлүүлнэ гэсэн нь энэхүү шийдвэрт хүргэсэн бололтой. Мэдээж тэр нь үй олноор хөнөөх зэвсэг биш гэхдээ газар нутгийн цацраг идэвхит хордуулга, хорт хавдар гаргах зэргийн нэмэлт аюул өгөх аюултай. Зарим шинжээчид Украинд ядмаг урантай сум нийлүүлэх нь тактикийн цөмийн зэвсэг байрлуулах алхам, сэтгэл зүйн босгыг алхаж байгаа хэрэг гэж үзжээ.

Улс төр талаасаа Орос цэрэг хүчний байнгын хязгаарлалтаас олон тооны сайн санааны санаачлага гэдгээс аажмаар гарч эхлэснээ ийнхүү харуулж байна.

Оросыг яаж ч оролдсон болно оросууд сүйрлийн цохилт хийхгүй гэсэнд өгч буй хариулт ийм болов.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өвчтэй болон үхсэн шувуунд гар хүрэхгүй байхыг зөвлөж байна 5 цаг 31 мин Ой, хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахихыг анхааруулав 5 цаг 37 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм дулаан. Багавтар үүлтэй, бороо орохгүй 5 цаг 43 мин Нөөцийн мах нөхөн нийлүүлбэл мах борлуулах лангуу, цэгээр хангана 5 цаг 47 мин Налайхын зам дагуух цайны газруудад гал гарч 10 гэр шатжээ 5 цаг 58 мин О.Амгаланбаатар: Парламентад сууж байгаа залуучууд асуудалд поп байдлаар хандаж болохгүй 6 цаг 37 мин Малчин өрхийн хүүхдийг 8 настайд нь сургуульд элсүүлэх хуулийн төслийг өргөн мэдүүллээ 6 цаг 41 мин Улаанбаатар хотод жилийн дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулна 7 цаг 19 мин Шувууны томуугаас урьдчилан сэргийлэхийг ЗӨСҮТ-өөс анхаарууллаа 7 цаг 20 мин Хууль зүйн зөвлөгөө өгөх "Хуульч АІ" аппликейшныг хэрэглээнд нэвтрүүллээ 7 цаг 25 мин АТГ: 11 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүллээ 7 цаг 27 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эдийн засаг, хөгжлийн яамны албан хаагчидтай уулзлаа 9 цаг 16 мин Монгол Улс 2026 онд "Дэлхийн адууны өдөр"-ийг өргөн хүрээнд тэмдэглэнэ 9 цаг 19 мин Хөвсгөл нуурын чиглэлд 37.9 км хатуу хучилттай авто зам барьж байна 9 цаг 19 мин Азийн Шатрын Холбооны Академийн салбар Монголд нээгдлээ 9 цаг 22 мин Монгол Улсын ноолуурын экспорт 2.4 дахин өсжээ 9 цаг 25 мин Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас газрын тос импортлох боломжийг судаллаа 9 цаг 26 мин “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалтнууд хэн бэ? 10 цаг 3 мин М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар зассангүй 11 цаг 18 мин Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна 11 цаг 29 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны...
Top