x

Хойд Солонгос дахин хоёр пуужин харважээ

Өнөөдөр өглөө Хойд Солонгос хоёр удаа баллистик пуужин харвасан гэж Японы Батлан хамгаалах яамны албаны хүмүүс мэдэгджээ.

Тэдний мэдээлснээр пуужингууд Японы эдийн засгийн онцгой бүсээс гадуур унасан гэж таамаглаж байна гэсэн байна.

Японы Засгийн газар холбогдох яамдын албан тушаалтнуудыг яаралтай хуралдуулж, энэ асуудлаар мэдээлэл цуглуулж байна хэмээн тус мэдээлэлд дурдсан байна.

Японы Батлан хамгаалах яамны мэдээлснээр пуужингуудыг Хойд Солонгосын баруун эргээс зүүн хойд зүг рүү харвасан гэжээ. Тус яамны тооцоолсноор пуужингууд 50 км-ийн өндөрт хүрч, Японы эдийн засгийн онцгой бүсийн гаднах усанд буухаасаа өмнө 350 км орчим зайг туулсан байна.

Мөн хоёр пуужин жигд бус чиглэлтэй байж магадгүй юм байна. Одоогоор Нисэх онгоц болон усан онгоцонд хохирол учруулсан тухай мэдээлэл ирээгүй байна.

Гэхдээ сүүлийн үед Хойд Солонгосоос пуужин харвах туршилт хийх нь олширч олон улсын санааг зовоож байгаа юм. Тухайлбал, НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн өнгөрсөн долоо хоногийн хуралдаан дээр Хойд Солонгосын энэ заналхийлэл хэт ойр ойр давтагдаж албан ёсны туршилтын үйл ажиллагаа гэж харах боломжгүй байгаа тул яаралтай хориг арга хэмжээ авахыг АНУ, Япон, Өмнөд солонгосын төлөөлөгчид хатуу анхааруулсан юм. Харин Хойд Солонгосын зүгээс энэ бүс нутагт АНУ, Япон, БНСУ гэсэн хамтын ажиллагаа, цэргийн сургуулилалт гэсэн өдөөн хатгах үйл ажиллагаа явагдаж буй тул бид хариу анхааруулга болгон пуужин харваж, өөрийн байр суурь бэлэн байдлыг харуулж илтгэж байгаа гэж мэдэгдсээр байгаа юм.

MNB.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.133)
    хойд солонгосын удирдагч тууштай зоригтой залуу юм аа
    2023 оны 03 сарын 27 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top