x

Муур хулганаар наадсан нь: Монголын шүүх ба Д.Мөнх-Эрдэнэ

Олонд “тэмцэгч” хэмээн нэрлэгдсэн иргэн Д.Мөнх-Эрдэнийн шүүх хурал өчигдөр болж, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хилээр гарахыг нь хориглосон байна. Гэвч энэ бол шүүхээс түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн анхны тохиолдол биш юм.

Иргэн Д.Мөнх-Эрдэнийг анх өнгөрөгч оны арванхоёрдугаар сард “Гадаад харилцааны яаманд нэвтрэхийг завдаж, төрийн тусгай алба хаагчийн биед халдсан, яамны төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаярыг заналхийлсэн” гэх гомдлоор баривчлан саатуулсан байдаг. Прокурор түүнд эрүүгийн хэрэг үүсгэн сэжигтнээр татан цагдан хорих хүсэлт гаргаснаар нэг сарын хугацаатай цагдан хорих шийдвэрийг 2022 оны арванхоёрдугаар сарын 18-нд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргажээ.

Прокурорын байгууллагаас Д.Мөнх-Эрдэнийг цагдан хорих хүсэлт гаргахдаа “Хэргийн бусад хүмүүст нөлөөлөх болон мөрдөн байцаалт, хэргийг нотлох үйл ажиллагаанд саад учруулах, хэргийн ул мөр, баримт сэлтийг устгах, нуун далдлах, цаашид оргон зайлах, нийтийн эрх ашигт хор хохирол учруулах зэргээр гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, үйлдэгдэж болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажиллагаанд ноцтойгоор нөлөөлж болохуйц бодитой онцгой нөхцөл байдлууд тогтоогдсон” гэсэн байдаг. Энэ дагуу нь шүүх шийдвэрээ гаргажээ.

Гэвч цагдан хорих хугацаа дуусахаас тав хоногийн өмнө буюу нэгдүгээр сарын 12-нд шүүх “яллагдагчийг зайлшгүй цагдан хорих шаардлагатай нөхцөл байдал тогтоогдоогүй” хэмээн үзэж, өмгөөлөгч болон ар гэрийнхнийх нь хүсэлтээр таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн байдаг юм.   

Тэгвэл өнөөдөр Д.Мөнх-Эрдэнэд “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, бусдын нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн” гэх зэрэг нэлээд олон зүйл ангиар яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа юм байна.

Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан” гэх хэргийг өмнө Хөх хотод Ерөнхий консулаар ажиллаж байсантай нь холбоотой бол “бусдын нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн” гэдэг нь Гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн дарга Нямдоржийн Анхбаяртай холбоотой хэрэг болж таарч байна. Дээрх хэргүүдийг мөрдөн шалгаж байх хугацаанд өмнөхийн адил “хэргийн шалгалтад саад учруулж болзошгүй” гэдэг үндэслэлээр таслан сэргийлэх арга хэмжээ авч, хорих 461-р ангид цагдан хориод байсан шийдвэрээ өчигдөр шүүх дахин өөрчилжээ.

Товчхондоо хууль хяналтын байгууллагууд, шүүх, прокурорынхон Д.Мөнх-Эрдэнэ гэдэг хүнээр чухам “хулгана барьсан муур” шиг л тоглож байна. Ил харагдаж байгаа нь л Д.Мөнх-Эрдэнэ болохоос биш өөр хэдэн Мөнх-Эрдэнээр ингэж наадаж байгааг хэн мэдлээ.

Сануулахад, прокурорын байгууллага гүйцэтгэх эрх мэдлийн харьяанд байдаг босоо удирдлагатай тогтолцоо учраас хууль гэхээсээ хүн засагладаг, дээрээс өгсөн даалгаврыг үг дуугүй биелүүлдэг нь бүр ил цагаан болсон зүйл. Тэнд бол хүний эрх, хуулийн шударга ёсны тухай барагтай яригдахгүй. Харин шүүх бол хэнээс ч хараат бус, зөвхөн хуульд захирагдаж, нотлох баримтад үндэслэж шийдвэрээ гаргах ёстой. Хэрвээ прокурор “Мөрдөн байцаалтад саад учруулах нөхцөл байдал тогтоогдсон” гэвэл шүүх тэр дагуу нь нотлох баримт шаардах үүрэгтэй. Түүнээс биш “Үндэслэл байна аа“ гэнгүүт нь “Аан заа” гээд алх цохидог, дараа нь “Уучлаарай, нотлох баримт олдсонгүй ээ” гээд шийдвэрээ буцаадаг байж болохгүй.

Гэвч энэ бол шүүх хуулиа мэдэхгүй байна гэдгээс илүү шүүхийн хараат бус байдал алдагдсаны тод жишээ юм. Санаж байна л даа, саяхнаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нэг зүйлийг тоть шиг давтаж байгаа. Шүүх хараат бусаар ажиллахгүй, шударга шийдвэр гаргахгүй байна. Өмнөх хоёр Ерөнхийлөгчийн томилсон шүүгч нар одоо хүртэл ажиллаж байна гэж ярьдаг. Тэгвэл Д.Мөнх-Эрдэнийн “кэйс”-ээс харахад шүүх нь прокуророосоо, Засгийн газрын байгууллагаасаа бас хараат болчихсон юм байна. Прокурор хүсэлт тавиад үндэслэлээ хэлсэн бол шүүхэд хуулийн зарчим, үндэслэл бүхий нотолгоо гэдэг зүйл огт хэрэггүй болсон юм байна гэж харахад хүргэлээ. Эцэст нь Ерөнхий сайд, гүйцэтгэх засаглалын зүгээс шүүх рүү хийж байгаа удаа дараагийн дайралтууд ч гэсэн шүүхийн хараат бус байдалд халдаад байгаа юм биш биз.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 5 цаг 29 мин ЭМГЭНЭЛ 5 цаг 38 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 5 цаг 38 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 5 цаг 39 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 5 цаг 40 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 5 цаг 41 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 5 цаг 42 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 5 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 9 цаг 8 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 9 цаг 10 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 9 цаг 10 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 9 цаг 11 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 9 цаг 14 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 9 цаг 15 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 11 цаг 7 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 11 цаг 11 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 11 цаг 11 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 11 цаг 13 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 11 цаг 14 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 11 цаг 15 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө ЭМГЭНЭЛ Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top