x

Д.Баяржаргал: Миний ханийг яллах гэж улайрч байгаа шүүгчийг маш их гайхаж байна

Өнөөдөр тэмцэгч Д.Мөнх-Эрдэнийн төрсөн өдөр тохиож байна. Түүний гэргий Д.Баяржаргал цахим хуудсаараа дамжуулан түүнд холбогдох хэргийн талаар болон консулаар ажиллаж байсан үеийн нөхцөл байдлын талаар бичжээ. 

Тэрээр "Сайн байцгаана уу? Өнөөдөр миний ханийн төрсөн өдөр. Миний ханийг Даваагийн Мөнх-Эрдэнэ гэдэг. Өнөөдөр хань минь хорих 461-р ангид хоригдож байгаа. Яагаад хоригдсоныг нь ихэнх нь мэдэж байгаа байхаа, гэхдээ ямар ял тулгаад байгааг нь мэдэхгүй л байх. Миний ханьд ололт амжилт ч байгаа, алдаа дутагдал ч байгаа. Өнөөдөр Монгол улсад дуугарсан болгоныг хорьж, ял өгдөг үзэгдэл бий болоод байна, тун харамсалтай. Миний хань үг, үзэл бодлоо хэлдэг байсан нь ард түмэнд таалагдаж зарим нэг хүмүүсийн уурыг хүргэсэн нь үнэн. Үзэл бодлоо илэрхийлэхдээ хэт сэтгэлийн хөөрөлд автаж, болчимгүй үг хэрэглэдэг байсан нь ч үнэн. Гэр бүлийнх нь хувьд сэтгэл эмзэглэж явдаг байсныг нуух юун. Би үр хүүхдүүдээ ийм шударга бус нийгэмд үлдээгээд явмааргүй байна гэж халаглаж байхыг нь олонтаа сонссон. Намайг 2020 оны зун АТГ-аас дуудаж мэдүүлэг авч байсан. Тухайн үед доорх 4 зардлын тухай асууж байсан, би хариулах ёстой зүйлээ л хэлсэн, намайг за болно та явж болно гэсэн. Тэр нь ӨМӨЗО-ы Хөх хотод Ерөнхий консулаар ажиллаж байх үеийн хэдэн зардлын дагуу л ял өгөх гээд чичирч байх шиг байна. Ямар зардлууд вэ гэж үү…

1. Хүүхдийн сургалтын зардал - Энэ бол жил болгоны төсөв дээр сууж ирдэг зардал. Ерөнхий консулын газар ажилладаг бүх ажилчдын хүүхдүүд энэ зардлаар тэнд хичээлээс гадуурх сургалтанд суудаг ганцхан бид хоёрын хүүхдүүд энэ зардлыг аваагүй.

2. Буцах замын зардал - Ерөнхий консулын газар ирээд 3 жил ажиллаад буцахад буцах замын зардал олгодог, энэ нь мөн л тухайн жилийн төсөвт төсөвлөгдсөн мөнгө учраас нэг хүний вагоны зардлаар тооцож олгодог. Мэдээж анхан шатны баримтыг нь авсаны дараа олгодог. Бид хоёрыг тэнд ажиллаж байхад Консул Багахүүгийн гэр бүл, Консул С.Ариунтуяагийн гэр бүл, жолоочийн гэр бүл, Атташе Бямбаагийн гэр бүл 3 жил ажиллаад нутаг буцсан бүгд энэ зардлыг авсан, өөрсдөө ч ийм зардал байдгийг ч мэддэг. Өмнө нь ажиллаж байсан бүх хүмүүс бүгд энэ зардлыг авч нутаг буцаж байсан ба энэ зардлыг олгодог журамтай.

3. Байрны түрээс - Тэнд томилогдсон үе үеийн Ерөнхий консулууд гадуур байр түрээсэлж ажиллаж амьдардаг байсан. Энэ зардал бас л тухайн жилд төсөвлөгдсөн байдаг. Тэр ерөнхий консулынх энэ хотхонд амьдардаг байсан та хоёрын өмнөх ерөнхий консул энэ хотхонд амьдардаг байсан гээл надад ярьдаг л байсан бид ч гэсэн байр түрээсэлж амьдарсан.

4. Орчуулга хийлгэж 3000 юаны зардал гаргасан - Ерөнхий консулын газар хятад хэлтэй ажилчин нэг л байдаг. Мөнх-Эрдэнэ Хөх хотод хятад хэлтэй хүн томилж байгаачээ гэж хэд хэдэн удаа хүсэлт гаргаж байсан. Тухайн үед ажиллаж байсан дэд консул хятад хэлтэй, ихэнхдээ гадуур ажилтай байдаг, тэнд ажиллаж амьдарч байгаа монгол иргэдийн асуудал мөн тэнд хоригдож байгаа монгол иргэдийн асуудал гээд гадуур ажиллах нь их. Ерөнхий консулын газарт гэнэт зочид төлөөлөгч ирэх нь элбэг, тийм үед л нэг өвөрмонгол хүнээр орчуулга хийлгээд зардлыг нь өгсөн юм байна. За ийм зардлуудыг олгосон гэж ял өгөх гээд байгаан байнаа, ГХЯам бид гомдолтой гээд шүүх хуралд нь нэг төлөөлөл ирсэн байхын. Биднийг очсоны намар (2016 оны намар) ГХЯ-ны дотоод аудит ирж бүх зардал, үйл ажиллагааг шалгаад дүгнэлтээ гаргаад чиглэл өгөөд явж байсан, дараа зун нь Үндэсний аудитын газраас (2017 оны зун) 2 байцаагч ирээд шалгаад хангалттай сайн байна гээл явсан. 2017 оны намар ГХЯ-ны дотоод аудит, 2018 оны зун Үндэсний аудитын газраас бас шалгаад сайн байна гээл дүгнэсэн. Тэгээд биднийг нутаг буцсаны дараа ирсэн үндэсний аудитын дүгнэлт л их сонин байгаа юм. Надад хардах болон барьцах эрх байна. Хэрвээ ийм юмаар нөхрийг минь яллах гэж байгаа бол тухайн үед ажиллаж байсан нягтлан бодогч Болдоогоос мэдүүлэг авсануу, бидний санхүүгийн тайланг сар бүр шалгаж авдаг байсан ГХЯ-ны нягтлан бодогчдоос тайлбар авсан уу, цуг ажиллаж байсан хүмүүсээс тайлбар авсан уу, жил бүр ирж шалгадаг байсан ГХЯ-ны дотоод аудитын газрынхнаас тайлбар авсан уу, 2017, 2018 онд ирсэн үндэсний аудитын газраас ирсэн байцаагч нараас мэдүүлэг авсан уу??? Тэр үед цуг ажиллаж байсан хүмүүс маань яагаад үнэнийг хэлэхгүй байгаан бэ? Тэр үед санхүүгийн тайланг хүлээн авч шалгадаг нягтлан бодогч нар яагаад үгээ хэлэхгүй байгаа юм бэ? Гэхдээ та нарыг бас ойлгож байна аа. Мөнх-Эрдэнэ ганцаараа том толгойлж тэр зардлуудыг аваагүй шүү дээ, бүгд л тэр зардлыг авч хүүхдүүдээ сургаж, бүгд л нутаг буцахдаа тэр зардлаар буцаж, үе үеийн бүх Ерөнхий консулууд байр түрээсэлж амьдардаг байсан. ГХЯ-нд долоо хоног болгон мэдээ өгч, сар болгон санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг явуулдаг байсан. Тэгвэл яагаад тухайн үед нь хэлж, залруулаагүй юм бэ? Би тэгвэл барьцаж байна. Тэнд ажиллаж, амьдарч байсан бүх хүмүүсийг дуудаж мэдүүлэг авна уу! Эдгээр зардлууд гарахдаа хүлээн авсан дээр бүгд тэдний гарын үсэг байгаа. Яагаад жил болгон ирсэн дотоодын болон Үндэсний аудитын дүгнэлтийг харахгүй байгаан бэ? Яагаад 2019 онд нягтлан бодогч нь нутаг буцсан Ерөнхий консул нь нутаг буцсан байхад яг төсөвлөсөн зардлын дагуу үйл ажиллагаагаа явуулсан байхад худал дүгнэлт гаргаж ингэж яллах гэж зүтгээд байгаа юм бэ? Монгол улсын Ерөнхийлөгчөө, Ерөнхий сайдаа, Улсын их хурлын даргаа, ГХЯ-ны сайдаа та нарт улс эх орноо төвхнүүлэхэд саад болж байгаад хүлцэл өчье гэхдээ энэ хэрэг дэндүү шударга бус байгаад би маш их гомдолтой байна. Ийм зүйлээр ял өгөх гэж улайрч байгааг нь хараад бас ичиж байна. Энэ хэргийг хянасан прокурор болон хурдхан шиг алхаа цохих гээд улайрч байгаа шүүгчийг маш их гайхаж байна. Та нар өнөөдөр хамгийн шударга байх ёстой биздээ!!! Тэгвэл шударга биш байгаад чинь харамсаж байна. Өнөөдөр миний ханийг хорих гээд улайрахын оронд жинхэнэ Монгол улсын эд баялагийг хулгайлж хил давуулсан нүүрсний гэх нөхдөө шалгасануу бас шүүсэнүү, өөрийгөө болон өрөөлийн амьдралд тус нэмэр болох гээд жижигхэн үйлдвэр, худалдаа эрхлэх гэж зүдэрч байгаа хүмүүсийн боломжийг хулгайлсан ЖДҮ-чдээ шүүсэн билүү!!! Харин ч Мөнх-Эрдэнэ Ерөнхий консул байхдаа визний орлогыг бэлнээр авах биш банкинд тушаалгадаг болгосон, Монгол улсад орлого оруулж байгаа тул виз хүсэгчдэд хүндэтгэлтэй, эелдэг харьцахыг их чухалчилдаг байсан нь тэнд ажиллаж байсан хэд хэдэн хүний уур бухимдлыг төрүүлдэг байсан нь үнэн. Мөнх-Эрдэнийг явсаны дараа эргүүлээд бэлэн мөнгөөр визний орлогоо авдаг болсон байсан. Мөнх-Эрдэнэ Хөх хотод хоригдож байгаа Монгол иргэдээ өөрийн биеэр очиж эргэж, тэдний санаа бодлыг сонсож цааш нь уламжилдаг байсныг, эмчлүүлэхээр ирсэн хүмүүст, хүний нутагт зовж шаналсан Монгол иргэддээ үргэлж тусалж, дэмждэг байсныг, хил дээр нүүрс зөөж амьдралаа авч явдаг жолооч нартай уулзаж тэдний юу хүсч байгааг сонсож, ойлгож саналуудыг нь дээш нь дамжуулж ажилладаг байсныг нь миний бие тодхон санаж байна.

Надад бичих зүйл маш их байна, гэхдээ ингээд дуусгая. Хань маань шударга нийгмийг л хүссэн. Ханьдаа төрсөн өдрийн баярын мэнд хүргэе. 2023.03.09" хэмээн бичжээ.

Дашрамд, Д.Мөнх-Эрдэнэд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал гуравдугаар сарын 10-ны өдрийн 10:00 цагт болно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойлголцол, зөвшилцлийн Зөвлөл байгуулж ажиллана 5 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөллөө 7 цаг 39 мин Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина 12 цаг 15 мин Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэгжүүлэх нь хуулийн практикт цоо шинэ нөхцөл үүсгэж байна 12 цаг 29 мин Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж байна 12 цаг 42 мин У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? 15 цаг 7 мин Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? 15 цаг 17 мин Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! 15 цаг 56 мин Цахилгааны 1.05 сая тоолуурын 855.1 мянгыг нь ухаалаг тоолуурт шилжүүлжээ 16 цаг 7 мин Ц.Идэрбат: Тариалан эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ 16 цаг 26 мин Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад шилжүүлжээ 16 цаг 33 мин Агаарын бохирдлыг бууруулах эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг иргэдэд танилцуулна 16 цаг 44 мин Г.Ганбаатар: Засгийн газрын өр 16 тэрбум ам.долларт дөхсөн нь цаашид анхаарах ёстой маш том дохио 16 цаг 54 мин Монгол Улс ба НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны 2028-2032 оны хүрээг хэлэлцэв Уржигдар 18 цаг 18 мин “Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна Уржигдар 18 цаг 00 мин Юун Ялта, юун дэлхийг хуваах! Уржигдар 17 цаг 30 мин Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Уржигдар 17 цаг 24 мин Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалтнуудаас байнга хариуцлага нэхэх нь чухал Уржигдар 17 цаг 19 мин Засгийн газар: Төрийн өмчит компанийн тоог 85 болгон цөөлнө Уржигдар 16 цаг 35 мин ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Уржигдар 16 цаг 22 мин
iИх уншсан
Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн
Top