x

Хөгжлийн банкны шүүх хурлыг нээлттэй явуулахад олон нийтийн шахалт хэрэгтэй

Хөгжлийн банкны хэргийн гэм буруугийн шүүх хурлыг ирэх пүрэв гаригт буюу 2023 оны гуравдугаар сарын 2-нд зарлажээ. Шүүх хуралд хэргийн 80 гаруй холбогдогч, 257 оролцогч /хэргийн холбогдогч нараас гадна шүүгч, прокурор, өмгөөлөгч, гэрч гээд/ оролцох учраас өнөөдөртөө манайд энэ хэмжээний бүрэлдэхүүнтэй шүүх хурлыг явуулах шүүх танхим байхгүй. Тиймээс шүүх хурлыг  Улаанбаатар чуулгын танхимд хийхээр болж байгаа юм байна. Өмнө болсон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн нэг адил.

Гэвч шүүх хурал эхлэхээс өмнө тавих ёстой нэг асуулт байна. Анх хэргийг нээхдээ хэргийн холбогдогч тус бүр дээр хавтаст хэрэг нээсэн, мөрдөн байцаалт явуулж яллах дүгнэлт үйлдсэн. Өөрөөр хэлбэл, “Хөгжлийн банкны” гэдэг нэг малгайтай боловч хэргийн үйлдлүүд нь тус тусдаа, өөр өөр зүйл ангитай, өөр өөр хохиролтой. Гэтэл шүүх хурлыг хэргийн бүх холбогдогчдыг нэгтгэн нэг дор хийхээр болсон нь анхаарал татаж, болгоомжлол төрүүлж байна. Ингэж бөөндсөнөөр хэргийн үнэн зөвийг шүүж чадах болов уу? Эсвэл 2008 оны долдугаар сарын 1-ний хэрэг шиг бүгдэд нь ижил зүйл анги тохоод, нэг ижил протокол үйлдээд хавтгайруулан яллах гэж байна уу? Тиймээс энэ сэжиг, таамгийг арилгахын тулд шүүх хурлыг нээлттэйгээр явуулбал ямар вэ гэдэг асуулт.

Өнгөрсөн хоёрдугаар сард болсон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн тухайд /зөвхөн шүүх хурлын эхэнд болсон нээлттэй хэлэлцүүлгийн үеэр/ дурдахад “Шүүх хурлын процесс анхнаасаа мордохын хазгай гэгч боллоо. Олон оролцогчтой гэдгээр шалтаглан өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах үндсэн эрхийг үндэслэлгүй хязгаарлаж, үг хэлэх боломжийг 10 минутаар хязгаарласан. Урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд ингэж хугацааны хязгаарлалт хийх зохицуулалт хуульд байхгүй” тухай шүүх хуралдаанд оролцсон өмгөөлөгч ярилцлага өгсөн байсан. Хаалттай хуралдааны үеэр юу болсон, яасан ийсэн хууль зөрчсөн тухай бол ”чөтгөр бүү мэд” болсон хэрэг.

Уг нь бол Монголын шүүх нийгэмд дуулиан шуугиан тарьсан, олон нийтийн анхаарлыг татсан хоёр ч хэргийн шүүх хурлыг нээлттэй явуулж байсан туршлага бий. Бүр телевизийн эфирээр шууд дамжуулсан. Эхнийх нь Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хэрэг, хоёр дахь БОАЖ-ын сайд асан Л.Гансүхийн холбогдсон “нүүрсний” гэх хэрэг. Энэ удаагийн Хөгжлийн банкны хэрэг ч гэсэн хамарсан цар хүрээ, нийгэмд учруулсан хор хохирол зэргээрээ өмнөх хоёр хэргийг дагуулахааргүй том, дуулиантай хэрэг болсон. Авилга, албан тушааллын хэрэгтэй эвлэрэхгүй гэдгээ зарласан Засгийн газар, түүний дор ажиллаж байгаа хууль хяналтын байгууллагууд ч ийм болгохын тулд чадах чинээгээрээ хичээж ажилласан. Тийм болохоор шүүх ийм хэрэг дээр шударга шийдвэр гаргаж, хуулийг чандлан сахиж, мэргэжлийн байж чадаж байна уу? гэдгийг иргэд, олон нийт бодитоор харахыг хүсч байгаа. Үүнийг шалгах ганц арга зам нь нээлттэй шүүх хурал юм.

Тиймээс хэрэгт “үндэслэлгүйгээр татагдсан” буюу өөрийгөө гэм буруугүй гэж үзэж байгаа холбогдогч нар, түүний өмгөөлөгчдийн зүгээс шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлтийг тавиад байгаа. Харин жинхэнэ “гэмт хэрэгтнүүд” болох этгээдүүдийн хувьд шүүх хурлыг хаалттай явуулах замаар “ял завших” зорилго агуулж байгаа гэх хардлага сэрдлэг ч бас байна. Тиймээс Монголын шүүх хараат бус, шударга шүүх гэдгээ нотлохын тулд шүүх хурлыг нээлттэй явуулах, өмнө дурьдагдсан хоёр шүүх хурлын адилаар телевизийн эфирээр шууд дамжуулах нь шударга ёсонд нийцэх юм. Үүний тулд олон нийтийн шахалт хамгийн их хэрэгтэй.

Бас нэг зүйлийг сануулахад, Хөгжлийн банкны хэргийн 84 холбогдогчийг нэг танхимд суулгаж, хэргийг нэгтгэн шүүхээр болсны цаана Хэнтийн “мафи” ажиллаж байгаа гэх хар сэр, таамаг ч бас байна. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар сайд нарыг хэлж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг ч гэсэн энэ жагсаалтаас хасах үндэслэл байхгүй юм. Дээр нь, шүүх хуралдааныг даргалж буй шүүгч нь бас Хэнтийнх. Тэгэхээр энэ удаагийн шүүх хурал гээч нь Хэнтийнхны зурсан бас нэг “хуулийн хонгил болох вий” гэдэг айдас, болгоомжлол маш их байна. Үүнийг залруулах ганц арга зам нь шүүх хурлыг нээлттэй явуулах.

Яг үнэндээ бол нийт 150.000 хуудас бүхий 450 хавтаст хэргийг нэг шүүгч хэд хоногийн дотор бүтэн уншиж дуусгах вэ гэдэг ч асуултын тэмдэг. Ихэнх нь прокурорын яллагаан дээр тулгуурлаад л шийдвэрээ гаргаад явах болов уу. Гэтэл хэргийг шүүх таслах, нотлох ажиллагаа чинь мэтгэлцээн дээр тулгуурладаг зүйл. Иргэд, олон нийт ч гэсэн шүүхийн мэтгэлцээнийг бүтнээр нь харахыг, шүүх хэр мэргэжлийн бөгөөд хуулийн дагуу ажиллаж байгааг “амьдаар” нь, нүдээр харж, гараар тэмтрэхийг хүсч байна.  

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 3 цаг 56 мин ЭМГЭНЭЛ 4 цаг 5 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 4 цаг 5 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 4 цаг 6 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 4 цаг 7 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 4 цаг 8 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 4 цаг 9 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 4 цаг 10 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 7 цаг 35 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 7 цаг 37 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 7 цаг 37 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 7 цаг 38 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 7 цаг 41 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 7 цаг 42 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 9 цаг 34 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 9 цаг 38 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 9 цаг 39 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 9 цаг 40 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 9 цаг 41 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 9 цаг 42 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а... Эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лаборатори нээгдэ...
Top