x

ҮХНӨ-ийг хэрэгжүүлэхгүйгээр дараагийн өөрчлөлтийг ярих нь утгагүй

УИХ-ын хаврын ээлжит чуулган эхлэхэд цөөхөн хоногийн хугацаа үлдээд байна. 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн өмнө /2020.05.07/ баталсан УИХ-ын тухай хуулиар /шинэчилсэн найруулга/ УИХ-ын хаврын ээлжит чуулганыг гуравдугаар сарын 15-ны өдрөөс эхлүүлэхээр заасан.

Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлыг намрын чуулганы эцэст баталсан нийт 58 хууль, тогтоолын төслийн жагсаалт багтсан байгаа. Үүнд дээр нэмэгдээд цагаан сарын босгон дээр өндөрлөсөн Зөвлөлдөх санал асуулгаас гарсан зөвлөмжийг хэрэгжүүлэх асуудал мөн багтаж байна.

Өмнө мэдээлсэнчлэн Зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатанд Монгол Улсын өнцөг булан бүрэн санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 800 гаруй иргэн оролцож, төрөөс гаргаж байгаа бодлого шийдвэрт иргэдийн саналыг тусгуулахаар нийт 22 асуудал бүхий зөвлөмжийг УИХ-ын даргын гарт өгсөн. УИХ-ын дарга Г.Занданшатар зөвлөмжийг хүлээж аваад “Ардчиллыг амилуулсан үйл явдал боллоо. Монгол оюун ухаан, ардын язгуур ухаанаар улс оронд тулгамдсан асуудлуудыг тал бүрээс нь зөвлөж хэлэлцлээ. Нийт ард иргэдийн төлөөллийг улс орны өнцөг булан бүрээс сонгож оролцуулан, оюун бодлыг уралдуулж, нийгмийн зөвшилцөлд хүрч болдгийг энэ үйл явдал харууллаа хэмээн тэмдэглэсэн нь бий. Тэгвэл энэ зөвшилцөл ямар үр дүнд хүрч болох вэ гэдэгт манай байнгын ажиллагаатай парламент буюу хууль тогтоогч нар хариулт өгөх цаг ирээд байна.

Тодорхой хэлбэл, санал асуулгын Зөвлөмжийг цаашид эрх зүйн 10 шинэтгэл буюу улс төр, засаглалын тогтолцооны шинэтгэл, эдийн засаг болон нийгмийн бодлогын багц хуулиудад тусгуулахаар ажлын хэсгүүдэд хуваарилагдан ажиллаж, ирэх сарын 07-ны дотор буюу хаврын ээлжит чуулганаас өмнө оруулж ирэх үүргийг Зөвлөлдөх зөвлөлийн гишүүд хүлээсэн байгаа.

Сануулахад, 2019 онд УИХ-аар баталсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэрэгжүүлэхийн тулд парламент дагаж гарах ёстой 40 гаруй хуульд өөрчлөлт оруулах ёстой, хуулиудын жагсаалтыг УИХ-ын тогтоолоор баталчихсан байгаа. Гэвч ҮХНӨ-ийг УИХ-аар баталсанснаас хойш дөрөв дэх жилдээ ороод байхад дагаж гарах хуулиудаас ердөө 13 хуульд өөрчлөлт оруулсан үр дүнтэй байна. Тэгвэл Зөвлөлдөх санал асуулгаас гарсан Зөвлөмжийн нэг гол зүйл нь, “Бид 1992 оны Үндсэн хуулийг халах, шинэ Үндсэн хууль батлахын эсрэг байна аа. Гагцхүү 2019 онд баталсан ҮХНӨ-ийг амьдруулахын тулд дагаж гарах ёстой хуулиудаа батлаад өгөөч ээ” гэсэн байдаг. Хэрвээ УИХ энэ алхмыг хийхгүй бол МАН дангаар эрх барьж байхдаа Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт гэдэг нь хий хоосон, хуурмаг зүйл байсан болж таарна. Цаашлаад Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар дахин ам нээх эрхгүй болох юм.

Эрх баригч намын зугаас өнгөрсөн хугацаанд шинээр ярьж эхэлсэн нэмэлт өөрчлөлтийн нэг зүйл нь “Сонгуулийн тогтооцоог өөрчлөх замаар сонгуулийн зардлыг бууруулах, иргэний сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулах, мөн гишүүдийн тоог нэмэгдүүлэх замаар парламентын чадамжийг нэмэгдүүлэх” асуудал байлаа. Гэвч энэ асуудал яригдаж эхэлсний дараа Цэц 2019 онд УИХ-аар баталсан ҮХНӨ дээр үндэслэн маргаан хэлэлцэж, сонгуулийн тогтолцоог сонгож хуульчлах эрх нь УИХ-д хадгалагдаж байгаа” гэдэг дүгнэлтийг гаргаад, өмнө энэ асуудлаар гаргаж байсан хоёр удаагийн шийдвэрээ хүчингүй болгосон байдаг. Тэгэхээр сонгуулийн тогтолцоон дээр Үндсэн хуулийн маргаан дахиж явахааргүй болсон гэсэн үг.

Хоёрдугаарт, гишүүдийн тоог нэмэгдүүлэх асуудал МАН дангаараа шийдвэр гаргах боломжгүй болчихлоо. Зөвлөлдөх санал асуулгын үр дүн МАН-ын талд гарсангүй. Анхнаасаа “Үндсэн хуулийн өөрчлөлтийг Зөвлөлдөх санал асуулгаар шийдэхгүй ээ. Хууль тогтоогчийн бүрэн эрх шүү. Зөвхөн нэмэлт өөрчлөлтийн төслөө бүрн боловсруулсны дараа Ард нийтийн санал асуулгаар шийдэх ёстой. Сонгуулийн насны бүх иргэд чинь саналаа өгөх ёстой шүү” гэж хэлсээр байхад ”Иргэдээсээ асууна гэж асуулга явуулчихаад “Асуухаа болилоо, бидний хүссэн үр дүнг үзүүлсэнгүй ээ” гээд буцдаг парламент, тийм хууль тогтоогч байж болохгүй.

Өмнө 2017 онд “МАН дангаараа Үндсэн хуульд өөрчлөлт оруулж болохгүй ээ” гээд байхад “Болно оо, бид иргэдээсээ асуугаад хийчихнэ” гээд Зөвлөлдөх санал асуулга гэдэг юмыг анх удаа зохион байгуулсан, иргэд ч дэмжсэн, Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулсан. Одоо бол “Нөү шүү, та нар хангалттай” л гэж байна.

Тийм болохоор үлдсэн асуудлыг дараагийн цаг үедээ үлдээ. Нэг нам хоёр удаа Үндсэн хуульд өөрчлөлт оруулдаг тийм хязгааргүй эрх хэмжээтэй байж болохгүй. Харин 2019 онд баталсан ҮХНӨ-ийнхөө үр дүнг үзэх тал дээр тархи толгойгоо ажиллуулах хэрэгтэй байх. Тэр нь хаана хаанаа хал балгүй, хохирол багатай тусна.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 3 цаг 57 мин ЭМГЭНЭЛ 4 цаг 6 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 4 цаг 6 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 4 цаг 7 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 4 цаг 8 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 4 цаг 9 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 4 цаг 10 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 4 цаг 11 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 7 цаг 36 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 7 цаг 38 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 7 цаг 38 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 7 цаг 39 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 7 цаг 42 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 7 цаг 43 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 9 цаг 35 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 9 цаг 39 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 9 цаг 39 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 9 цаг 41 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 9 цаг 42 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 9 цаг 43 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а... Эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лаборатори нээгдэ...
Top