x

Унтлагын хувцас болон бусад хувцсыг угаахгүйгээр хэдэн удаа өмсөж болох вэ?

Хувцасыг угаахгүйгээр хэдэн удаа өмсөх нь мэргэжлийн зөвлөгөө гэхээсээ илүү тухайн ардын ёс жаяг, хувь хүний хүмүүжилд тулгуурласан мэт санагддаг.

TikTok хэрэглэгч Allison Delperdang нэгдүгээр сарын 10-ны өдөр ижил унтлагын хувцсыг олон удаа өмсдөг тухай бичлэгээ нийтэлснээр интернетэд ширүүн мэтгэлцээн өрнүүлжээ.

"Намайг бага байхад эцэг эх маань бидний унтлагын хувцсыг угаалгүй өмсгөчихдөг байсан... бохир биш байсан учраас олон шөнө дараалан өмсдөг байсан, би насанд хүрсэн ч энэ л дадал зуршлаараа байгаа" гэж тэр бичээд "Насанд хүрэгчдээс асуумаар байна. Би л ганцаараа нэг хувцасаа олон хоног өмсөөд байна уу эсвэл том болчихоор хүмүүс ингэхээ больчихдог юм уу?" гэжээ.

Хариулт нь унтлагын хувцас болон бусад хувцасны тухайд техникийн хувьд хөлсний түвшин, амьдралын хэв маяг гэх мэт хувийн шинж чанарууд хэдэн удаа эсвэл хэзээ угаахад нь нөлөөлөх боловч олон хүмүүсийн хувьд илүү хийсвэр хүчин зүйлүүд хувцсаа угаахад нөлөөлж болно гэж шинжээчид үзэж байна.

Хувцасны эрүүл ахуйн талаарх бидний итгэл үнэмшил нь ихэвчлэн "нийгэм, соёлын" байдаг гэж Нью-Йорк хотын Мемориал Слоан Кеттеринг хавдрын төвийн арьсны эмчийн туслах, Америкийн Арьс судлалын академийн гишүүн доктор Энтони Росси хэлэв.

Тэрээр "Хүмүүс өөрсдийгөө хэт их угааж, эрүүл ахуйг хэтрүүлэн сахих хандлагатай байдаг, учир нь ялангуяа Америкт бид энэ бүх зүйлийг байнга хийж чаддаг. Тансаг байдаг" гэв.

Лондоны Вестминстерийн их сургуулийн анагаахын микробиологийн ахлах багш Манал Мохаммед хэлэхдээ, Ижил хувцсаа, ялангуяа дараалсан өдрүүдэд дахин өмсөх нь "шийдвэрийн ядаргаа гарахаас зайлсхийлгэх тул өглөө бүр өнөөх л хувцсаа бариад авчих нь стресс багатай байдаг" гэжээ.

Хувцсаа хэзээ угаахаа мэдэхгүй байх нь хоёр талт үр дагаварт хүргэж болзошгүй юм. Хувцсаа хэт олон хонож угаах нь арьсны асуудал, халдварт өртөхөд хүргэдэг бөгөөд хэт олон удаа угаах нь таны хувцасыг гэмтээж болзошгүй юм. Сүүлийнх нь шаардлагагүй угаалга, нөөцийг үрэн таран хийхэд хүргэдэг. 

Хувцасыг яг хэдэн удаа өмсөж болох талаар хатуу дүрэм байдаггүй ч дотуур хувцас, оймс, трико зэрэг өмсөх болгоныхоо дараа угааж байх ёстой хэд хэдэн төрлийн хувцас байдаг гэж мэргэжилтнүүд хэлж байна. Энэхүү зөвлөгөө нь толбо, хөлс, үнэртэй эсвэл харагдахуйц шороотой бусад хувцаснуудад ч хамаатай гэж Мохаммед хэлэв.

Эдгээр төрлийн хувцаснууд нь "биеийн бичил биет, (мөөгөнцөр) болон бактери зэрэг бидний биед амьдардаг маш олон байгалийн бактери агуулсан биеийн хэсгүүдтэй хамаатай гэсэн үг.  Бид өдөр тутмын амьдралаасаа хөлөрч байна. Энэ нь чийгийг бий болгож, бактери хэт үржих орчинг бүрдүүлдэг" гэлээ.

Мөн тэрээр "Бактерийн хэт өсөлт нь халдвар, мөөгөнцөр болон бусад арьсны асуудалд хүргэдэг" гэж нэмж хэлэв.

Хөлсөөр ялгарах нянгаас гадна биеийн тамирын заал эсвэл спортын орчинд өмссөн хувцас нь алтлаг стафилококк зэрэг нянтай холбогдож, олон нийтийн болон эмнэлгийн орчинд түгээмэл халдвар үүсгэдэг. Эдгээр халдвар нь дотоод эд эс эсвэл цусны урсгал руу орвол ноцтой болно.

Зарим хүмүүс дасгалын хувцсаа агаарт эсвэл хатаагчаар хатаачихвал маргааш нь дахин өмсөхөд аюулгүй болчихно гэж боддог. Үнэндээ энэ хандлага нь байдлыг улам дордуулж байна гэж Росси хэлэв.

Тэрээр “Тэднийг ариутгахад хангалттай халуун л биш бол халуун нь бактерийг үржүүлнэ. Энэ тохиолдолд үнэхээр саван, усаар (танд хэрэгтэй), халуун усаар угаах явдал юм. Учир нь энэ нь шороо, тослогийг сулруулж, бактерийг арилгахад туслах болно" гэлээ.

Оймсыг угаахгүйгээр яагаад дахин өмсөж болохгүй вэ гэхээр "хөл, хөлийн хуруунд мөөгөнцөр ихэсч байна" гэж Нью-Йорк хот дахь Schweiger Арьс судлалын группын эмнэлгийн захирал, клиникийн багш, арьсны эмч Доктор Жереми Фентон хэлэв.

Тэрээр “Дулаан, чийглэг, харанхуйд буюу гутлын дотор мөөгөнцөр үржих хамгийн тохиромжтой орчин байдаг.. Ийм учраас та гутлаа сард ядаж нэг удаа угаах хэрэгтэй" гэж зөвлөв.

А.Долгор

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик 18 цаг 50 мин СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан 19 цаг 10 мин Дэлхийн багш нарын өдөр тохиож байна 19 цаг 21 мин П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо 19 цаг 27 мин Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны бодлоготой уялдуулна 20 цаг 8 мин Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, тоножээ 20 цаг 11 мин АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парламентын засаглал… 20 цаг 45 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Уржигдар 10 цаг 09 мин Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин гардууллаа 2026-10-02 Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэрэглэл өндөр байна 2026-10-02 Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ 2026-10-02 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 2026-10-02 С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг" зогсооно 2026-10-02 О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сайд шийдвэрээ гаргасан гэж ойлгосон 2026-10-02 Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин 2026-10-02 Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа 2026-10-02 Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав 2026-10-02 Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв 2026-10-02 В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв? 2026-10-02 Боловсрол, эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжинэ 2026-10-02
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Эргэдэг хаалга... Хэвлэлийнхэн АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ Худлаа... Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролц... Г.Ганбаатар: Хэдхэн компани хөдөө аж ахуйн салбарт олгосон и... Crew 13 багийг ОУСС руу илгээлээ Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер а... Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргий... Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Top