x

Газар хөдлөлт өөрийн хүчин чадлаар 130 атомын бөмбөгний дэлбэрэлттэй тэнцэнэ

Сейсмологчид хоёрдугаар сарын 6-ны өдөр Турк, Сирийн нутагт 7,7 магнитуттай газар хөдлөлтийг бүртгэв. Энэ хүчтэй газар хөдлөлтөөр олон зуун байр байшин сүйрч, 5000 гаруй хүн амь үрэгдлээ. Газар хөдлөлтийн төв нь Сирийн хилтэй ойр нэг сая хүнтэй Газиантеп хотоос 27 км-ын зайд 10 км-ын гүн байжээ.

Сүйрлийн төв нь Кахраманмарашийн Пазарчик район болсон байна. Үүний дараа 78 "афтершок" бүртгэгдэв.

Гамшгийн эхний өдрийн сүүлчээр Сирид 1600 гаруй хүн амь үрэгдэж, олон мянган хүн хэлмэгдсэн нь тодорхой боллоо. Хама хотод  амь үрэгдэгсдийн дунд Сирийн Ерөнхий сайдын эгч Насуб Арнус ба түүний хүүхдүүд болон ач зээ нар нь байв. Орон нутгийн эмнэлэгүүд гэмтсэн иргэдээр дүүрсэн байна. Хохирогчдын тоо нэмэгдсээр байна.

Гамшгийн улмаас сүүлийн мэдээгээр,  3549 турк хүн амиа алдсан ба 13293 хүн хэлмэгдэж, 6217 байр байшин нуржээ гэж мэдээлэв. Тус орны гамшгийн хохирол тодорхой гартал багагүй хугацаа шаардах нь тодорхой. Сүүлчийн өдрийн мэдээгээр энэ гамшигт амь үрэгдсэн Турк, Сири хүмүүсийн тоо 5300 орчим болжээ. Нуранги доороос хохирогчдыг гаргасаар байна. Нурсан байрнуудын тоонд ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвийн бүртгэлтэй түүхэн цайз оржээ.

Мөн өчигдөр тус орны зүүн хэсэгт 7,8 магнитуттай шинэ газар хөдлөлт дахин бүртгэгдэв.

Өнгөрсөн газар хөдлөлт өөрийн хүчин чадлаар 130 атомын бөмбөгний дэлбэрэлттэй тэнцэнэ. Дагуулсан сүйрлээрээ тэр 17 мянган хүний амийг авсан 1999 оны наймдугаар сарын гамшигт арай хүрэхгүй хэмээн Туркийн эрдэмтэд хэлж байна. Газар хөдлөлт Туркийн арван мужийн наймд нь хүчтэй мэдрэгдсэн. Газар хөдлөлт нь Зүүн Антолийн цуурлын 180 километрын шугамаар явагдлаа гэж Богазичийн их сургуулийн Кандилли обсерваторын захирал Халук Озенер, сейсмо судалгааны хүрээлэнгийн  эрдэмтэн геофизикч Ахмет Эржан нар ярьжээ.

Тэдний хэлснээр афтершок нь нэлээдгүй урт хугацаанд бүр цаашлаад 2-3 жил үргэлжилж магадгүй гэнэ.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өвчтэй болон үхсэн шувуунд гар хүрэхгүй байхыг зөвлөж байна 6 цаг 46 мин Ой, хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахихыг анхааруулав 6 цаг 52 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм дулаан. Багавтар үүлтэй, бороо орохгүй 6 цаг 58 мин Нөөцийн мах нөхөн нийлүүлбэл мах борлуулах лангуу, цэгээр хангана 7 цаг 2 мин Налайхын зам дагуух цайны газруудад гал гарч 10 гэр шатжээ 7 цаг 13 мин О.Амгаланбаатар: Парламентад сууж байгаа залуучууд асуудалд поп байдлаар хандаж болохгүй 7 цаг 52 мин Малчин өрхийн хүүхдийг 8 настайд нь сургуульд элсүүлэх хуулийн төслийг өргөн мэдүүллээ 7 цаг 56 мин Улаанбаатар хотод жилийн дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулна 8 цаг 34 мин Шувууны томуугаас урьдчилан сэргийлэхийг ЗӨСҮТ-өөс анхаарууллаа 8 цаг 35 мин Хууль зүйн зөвлөгөө өгөх "Хуульч АІ" аппликейшныг хэрэглээнд нэвтрүүллээ 8 цаг 40 мин АТГ: 11 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүллээ 8 цаг 42 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эдийн засаг, хөгжлийн яамны албан хаагчидтай уулзлаа 10 цаг 31 мин Монгол Улс 2026 онд "Дэлхийн адууны өдөр"-ийг өргөн хүрээнд тэмдэглэнэ 10 цаг 34 мин Хөвсгөл нуурын чиглэлд 37.9 км хатуу хучилттай авто зам барьж байна 10 цаг 34 мин Азийн Шатрын Холбооны Академийн салбар Монголд нээгдлээ 10 цаг 37 мин Монгол Улсын ноолуурын экспорт 2.4 дахин өсжээ 10 цаг 40 мин Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас газрын тос импортлох боломжийг судаллаа 10 цаг 41 мин “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалтнууд хэн бэ? 11 цаг 18 мин М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар зассангүй 12 цаг 33 мин Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна 12 цаг 44 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны...
Top