x

Сирид нурангин дор төрсөн, хүй нь тасраагүй байсан нярайг аварчээ

Сирийн баруун хойд хэсэгт орших Жиндайрис хотод даваа гаригт болсон хүчтэй газар хөдлөлтийн дараа нурангин дороос дөнгөж төрсөн нярай охиныг аварчээ. Ээж нь газар хөдлөлтийн дараа нурангин дор амаржаад амиа алдсан байна. Мөн охины аав, ах эгч дөрөв болон нагац эгч нь амь үрэгджээ.

Нурангин дороос гаргасан нярайг ойролцоох Африн хотын эмнэлэгт хүргэсэн бөгөөд эмч түүний биеийн байдал хэвийн байна гэж мэдэгджээ.

Түүний гэр бүлийнхний амьдрч байсан байшин нь Туркийн хилийн ойролцоо орших Идлиб мужийн Жиндайрис хотод байрладаг ба тус хотод 7.8 баллын хүчтэй газар хөдлөлтийн улмаас сүйдсэн 50 гаруй барилгын нэг юм байна.

Охины авга ах Халил аль-Сувади ах дүүс нь нурангинд дарагдсаныг мэдээд гамшиг болсон газарт яаралтай очжээ. Тэрээр мягмар гаригт Франс Пресс агентлагт өгсөн ярилцлагадаа "Бид нурангийг ухаж байгаад хүүхдийн чимээ сонссон. Хүүхдийн хүй нь ч тасраагүй байсан. Нярайн хүйг тасдаж, үеэл маань эмнэлэгт хүргэсэн" гэжээ.

Хүүхдийн эмч Хани Мааруф охин эмнэлэгт ирэхэд биеийн байдал нь сул, биедээ хэд хэдэн хөхрөлттэй, шархалсан байсан гэж ярьсан байна.

Эмч нар "Асар хүйтэн байсан тул хүүхдийн биеийн температур их буурсан байдалтай ирсэн. Бид нярайг дулаацуулж, кальци өгсөн" гэжээ.

Охины ээж Афраа, аав Абдулла болон ах, эгч нарыг нь хамтад нь оршуулсан байна. 

Гамшгийн бүс нутагт сайн дурын тусламж үзүүлэн ажиллаж буй "Цагаан дуулга" байгууллагаас мэдээлснээр Сирид болсон газар хөдлөлтийн улмаас 1800 хүн амиа алдсан байна. Тус байгууллага мягмар гарагт Твиттертээ "Цаг хугацаа улам давчуу болж байна. Хэдэн зуун хүн нурангид дарагдсан хэвээр байна. Хүний амь аврахад хором мөч бүр үнэ цэнтэй" хэмээн жиргэжээ.

Түүнчлэн "Бид хүмүүнлэгийн болон олон улсын байгууллагуудад хандан гамшигт тусламж үзүүлж буй байгууллагуудад материаллаг дэмжлэг, туслалцаа үзүүлэхийг уриалж байна" гэв.

НҮБ-аас баруун хойд бүсийн иргэдэд тусламж үзүүлэхээ амласан ч зам эвдрэлтэй болон бусад логистикийн асуудлаас болж хүргэлт түр хугацаагаар зогссон гэж мэдэгдэв. Мөн тусламж хүргэх үйл ажиллагааг улс төржүүлэхгүй байхыг засгийн газруудад уриалжээ.

Эх сурвалж: ВВС, GOGO.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өвчтэй болон үхсэн шувуунд гар хүрэхгүй байхыг зөвлөж байна 6 цаг 53 мин Ой, хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахихыг анхааруулав 6 цаг 59 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм дулаан. Багавтар үүлтэй, бороо орохгүй 7 цаг 5 мин Нөөцийн мах нөхөн нийлүүлбэл мах борлуулах лангуу, цэгээр хангана 7 цаг 9 мин Налайхын зам дагуух цайны газруудад гал гарч 10 гэр шатжээ 7 цаг 20 мин О.Амгаланбаатар: Парламентад сууж байгаа залуучууд асуудалд поп байдлаар хандаж болохгүй 7 цаг 59 мин Малчин өрхийн хүүхдийг 8 настайд нь сургуульд элсүүлэх хуулийн төслийг өргөн мэдүүллээ 8 цаг 3 мин Улаанбаатар хотод жилийн дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулна 8 цаг 41 мин Шувууны томуугаас урьдчилан сэргийлэхийг ЗӨСҮТ-өөс анхаарууллаа 8 цаг 42 мин Хууль зүйн зөвлөгөө өгөх "Хуульч АІ" аппликейшныг хэрэглээнд нэвтрүүллээ 8 цаг 47 мин АТГ: 11 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүллээ 8 цаг 49 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эдийн засаг, хөгжлийн яамны албан хаагчидтай уулзлаа 10 цаг 38 мин Монгол Улс 2026 онд "Дэлхийн адууны өдөр"-ийг өргөн хүрээнд тэмдэглэнэ 10 цаг 41 мин Хөвсгөл нуурын чиглэлд 37.9 км хатуу хучилттай авто зам барьж байна 10 цаг 41 мин Азийн Шатрын Холбооны Академийн салбар Монголд нээгдлээ 10 цаг 44 мин Монгол Улсын ноолуурын экспорт 2.4 дахин өсжээ 10 цаг 47 мин Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас газрын тос импортлох боломжийг судаллаа 10 цаг 48 мин “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалтнууд хэн бэ? 11 цаг 25 мин М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар зассангүй 12 цаг 40 мин Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна 12 цаг 51 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны...
Top