x

Туркт газар хөдөлсөний дараах 20 цагийн дотор 7300 гаруй хүнийг нурангиас гарган аварчээ 

Туркийн зүүн өмнөд хэсэг маш хүчтнэй газар хөдөлсний дараах 20 цагийн дотор нурангиас гарган аварсан хүний тоо одоогоор 7300 гаруй болоод байна.

“Нурангиас аварсан манай нутаг нэгтнүүд 7340 болоод байна. Үүний зэрэгцээ аврагч техник хэрэгсэл аврагчдын тоо нэмэгдлээ” хэмээн Туркийн онцгой байдлын газрын (АFАD) төлөөлөгч доктор Орхан Татар мэдэгдлээ.

150 гаруй афтершок

  • Эхний газар хөдлөлт хоёрдугаар сарын 6-нд Кахраманмараш мужийн (Туркийн зүүн өмнөд нутаг) Пазаржик районд орон нутгийн цагаар  04:17-д газрын 7 км-ын гүнд бүртгэгдэв. 
  • Кахраманмараш, Газиантеп, Хатая, Османи, Адыяман, Малатья, Диярбакыр зэргийн 10 мужид газар хөдлөлт мэдрэгдэж байв.
  • Дараа нь дахиад 6,4-6,6 магнитуттай газар хөдлөлт ба 100 чичирхийлэлт Газиантеп мужид бүртгэгдлээ.
  • Эхний газар хөдлөлтийн дараагийн цагуудад афтершокын магнитутууд 3,9-4,1 хүртэл буурч эхэллээ гэж AFAD зарлав.
  • Өдөр нь Туркийн зүүн өмнөд нутагт дахиад 4,2. магнитудтай газар хөдлөлт болов. Түүний төв нь Малатья мужид байлаа. Афтершок гэх давталтын чичирхийллийн долгион Анкара хотод мэдрэгдэж байв.
  • Хоёрдугаар сарын 6-ны өдөр янз бүрийн хүчтэй газар хөдлөлтүүд гарсны нэг нь эхнийхтэй адил 7,7. магнитудтай, төв нь газрын гадаргаас 2 км-ын гүнд Кахраманмараш хотоос 67 км-ын зайд байлаа. Сейсмологчид 150 гаруй афтершокыг бүртгэв.
  • Газар дундын тэнгисийн эрэгээр цунамийн аюул байхгүйг Турк зарлав.
  • Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган  газар хөдлөлтийг тус орны 1939 оноос хойших томоохон гамшиг гэж нэрлээд бүх нийтийн гашуудлыг хоёрдугаар сарын 12 хүртэл зарлажээ.
  • Сейсмогийн идэвхи Израиль, Кипр, Ирак, Ливан, Абхаз, Гүрж, Армен, Орост мэдрэгдэж байв. Гренландад хүртэл тэр нь мэдрэгджээ.
  • Өнөөдрийн энэ гамшиг нь Туркийн түүхэн дэх 1999 оны Гантиг тэнгисийн эргийн Измитийн 7,7 магнитудын газар хөдлөлттэй эн зэрэгцэхээр байна. Тэр үед 17500 хүн амь үрэгджээ.

Бусад орнууд дахь газар хөдлөлт

  • Газрын түлхэлт хоёрдугаар сарын 6-ны шөнө Израиль даяар гарсан ч эврэл, сүйрэлийн мэдээлэл байхгүй.
  • Киприйн нийслэл Никосийн байр сууцнуудад хана дээвэр чичирхийлж, чийдэн савчин тавилгууд хөдөлж байв.
  • Ливаны нийслэл зэргийн олон районуудад газар хөдлөлт хүчтэйгээр мэдрэгдсэн ч гамшгийн мэдээлэл гарсангүй.
  • Багдад хотод 04:20 цагийн үеэр хэдэн минутын турш байр сууц савлаж байсан ч эвдрэл сүйрэл бүртгэгдсэнгүй.
  • Италийн Иргэний хамгаалалтын албанаас Калабриа, Апулиа, Сицилийн эрэг орчмоор цунамийн түгшүүр зарласан байлаа.
  • Абхазад бага зэргийн чичирхийлэл гарчээ.
  • Армений Ереван, Гюмри хотуудад 3 орчим  магнитудтай газар хөдлөв.
  • Туркийн хоёр дахь газар хөдлөлтийн долгион Батумид хүрсэн байна.
  • Казахстаны өмнөд нутгаар газар хөдлөлтийн хүч 5,4 магнитуд гэж бүртгэгджээ.

Хүчтэй газар хөдлөлтөд өртсөн Турк, Сирийн нутаг нь ихээхэн аюултай бүсээр тооцогдож ирсэнгүй. Тэнд сүүлийн 100 жилийн  дотор сейсмо идэвхи өндөр биш байсан. Тиймээс ч олон байр байшин сүйрсэн нь тэр нутгийн эрсдлийг тооцоогүйтэй холбоотой гэж мэргэжилтнүүд үзэв. Мөн газар хөдлөлтийн эрсдлийн шалгалт хийгдэж ирээгүйн гай юм. 

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өвчтэй болон үхсэн шувуунд гар хүрэхгүй байхыг зөвлөж байна 6 цаг 46 мин Ой, хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахихыг анхааруулав 6 цаг 51 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм дулаан. Багавтар үүлтэй, бороо орохгүй 6 цаг 57 мин Нөөцийн мах нөхөн нийлүүлбэл мах борлуулах лангуу, цэгээр хангана 7 цаг 2 мин Налайхын зам дагуух цайны газруудад гал гарч 10 гэр шатжээ 7 цаг 13 мин О.Амгаланбаатар: Парламентад сууж байгаа залуучууд асуудалд поп байдлаар хандаж болохгүй 7 цаг 51 мин Малчин өрхийн хүүхдийг 8 настайд нь сургуульд элсүүлэх хуулийн төслийг өргөн мэдүүллээ 7 цаг 55 мин Улаанбаатар хотод жилийн дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулна 8 цаг 33 мин Шувууны томуугаас урьдчилан сэргийлэхийг ЗӨСҮТ-өөс анхаарууллаа 8 цаг 34 мин Хууль зүйн зөвлөгөө өгөх "Хуульч АІ" аппликейшныг хэрэглээнд нэвтрүүллээ 8 цаг 39 мин АТГ: 11 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүллээ 8 цаг 41 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эдийн засаг, хөгжлийн яамны албан хаагчидтай уулзлаа 10 цаг 30 мин Монгол Улс 2026 онд "Дэлхийн адууны өдөр"-ийг өргөн хүрээнд тэмдэглэнэ 10 цаг 33 мин Хөвсгөл нуурын чиглэлд 37.9 км хатуу хучилттай авто зам барьж байна 10 цаг 33 мин Азийн Шатрын Холбооны Академийн салбар Монголд нээгдлээ 10 цаг 36 мин Монгол Улсын ноолуурын экспорт 2.4 дахин өсжээ 10 цаг 39 мин Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас газрын тос импортлох боломжийг судаллаа 10 цаг 40 мин “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалтнууд хэн бэ? 11 цаг 17 мин М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар зассангүй 12 цаг 33 мин Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна 12 цаг 43 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны...
Top