x

ТУРК, СИРИ: Байгалийн гамшгийн улмаас нас барагсдын тоо 4300-д хүрлээ

Турк улс дөрөвдүгээр шатлалын онц байдал зарлалаа. Энэ нь бусад улс орнуудаас тусламж авахаас аргагүй нөхцөл байдалд хүрсэн гэсэн үг юм. 

Өчигдөр өглөө үүрээр Турк болон Сирийн зарим нутагт эхэлсэн газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо өнөөдөр өглөө 07:00 цагийн байдлаар 3830 гаруй байв. Харин 12:00 цагийн байдлаар 4300-д хүрчээ. 

Аврагчид нуранги дундаас амьд иргэдийг хайсаар байна. 

Дайн, дүрвэгсдийн хямрал, эдийн засгийн гүн хямралд нэрвэгдсэн тус бүс нутагт болсон бас нэгэн аймшигт гамшиг болж байна.

Даваа гаригийн үүр цайхаас өмнө Туркт 1939 оноос хойших хамгийн хүчтэй газар хөдлөлт болох 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Үүнээс хэдэн цагийн дараа үдээс хойш 7.5 баллын хүчтэй хоёр дахь чичиргээ бараг эхний цочролтой адил хүчтэй байж газар авч дахин чичирхийлжээ.

Турк улсад наад зах нь 3000 гаруй хүн амиа алдаж, 13,300 гаруй хүн шархадсаж, 5,600 гаруй барилга байгууламж нурсан гэж засгийн газар мэдэгдэв. Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган “Амиа алдсан болон шархадсан хүмүүсийн тоо хаашаа явж байгааг бид мэдэхгүй байна" гэжээ.

Сирид аврах албаныхан шөнөжин ажиллахдаа их гэрлийг ашигласан байна. Тус улсын эрүүл мэндийн яам болон Цагаан дуулгатны тусламжийн бүлгийн мэдээлснээр 1450 гаруй хүн нас барж, орон даяар олон мянган хүн шархадсан байна. Сирийн дайны олон дүрвэгсэд Туркийн газар хөдлөлтөд нэрвэгдсэн бүс нутагт мөн байна. Газиантеп хотоос явуулж буй хамгийн том ажиллагааны нэг болох НҮБ-ын дүрвэгсдийн агентлагийн мэдээлснээр тус улс 3.6 сая Сирийн дүрвэгчийг хүлээн авсан нь бусад улсаас илүү байна.

Туркээс болон Сирийн хилийн цаанаас олон нийтийн сүлжээгээр цацагдсан видео бичлэгүүд нурсан барилгууд болон аврах багийнхан нурангин дундаас амьд үлдсэн хүмүүсийг хайж байгааг харуулжээ.

Зарим хүмүүс бороонд гэрээсээ дайжиж, машинд хорогдсон байна.

Гамшигт өртөөд буй Турк, Сири улсуудад хамгийн түрүүнд АНУ, Япон, Азербейжан, Узбекистан, Энэтхэг, Испани улсууд тусгай баг, эрэлч нохойгоо ирүүлжээ. 

Б.Бүжлхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өвчтэй болон үхсэн шувуунд гар хүрэхгүй байхыг зөвлөж байна 6 цаг 45 мин Ой, хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахихыг анхааруулав 6 цаг 51 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм дулаан. Багавтар үүлтэй, бороо орохгүй 6 цаг 57 мин Нөөцийн мах нөхөн нийлүүлбэл мах борлуулах лангуу, цэгээр хангана 7 цаг 1 мин Налайхын зам дагуух цайны газруудад гал гарч 10 гэр шатжээ 7 цаг 12 мин О.Амгаланбаатар: Парламентад сууж байгаа залуучууд асуудалд поп байдлаар хандаж болохгүй 7 цаг 51 мин Малчин өрхийн хүүхдийг 8 настайд нь сургуульд элсүүлэх хуулийн төслийг өргөн мэдүүллээ 7 цаг 55 мин Улаанбаатар хотод жилийн дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулна 8 цаг 33 мин Шувууны томуугаас урьдчилан сэргийлэхийг ЗӨСҮТ-өөс анхаарууллаа 8 цаг 34 мин Хууль зүйн зөвлөгөө өгөх "Хуульч АІ" аппликейшныг хэрэглээнд нэвтрүүллээ 8 цаг 39 мин АТГ: 11 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүллээ 8 цаг 41 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эдийн засаг, хөгжлийн яамны албан хаагчидтай уулзлаа 10 цаг 30 мин Монгол Улс 2026 онд "Дэлхийн адууны өдөр"-ийг өргөн хүрээнд тэмдэглэнэ 10 цаг 33 мин Хөвсгөл нуурын чиглэлд 37.9 км хатуу хучилттай авто зам барьж байна 10 цаг 33 мин Азийн Шатрын Холбооны Академийн салбар Монголд нээгдлээ 10 цаг 36 мин Монгол Улсын ноолуурын экспорт 2.4 дахин өсжээ 10 цаг 39 мин Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас газрын тос импортлох боломжийг судаллаа 10 цаг 40 мин “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалтнууд хэн бэ? 11 цаг 17 мин М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар зассангүй 12 цаг 32 мин Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна 12 цаг 43 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны...
Top