x

Швед, Финланд улсыг НАТО-д элсүүлэхтэй холбоотой уулзалт эсэргүүцлийн жагсаалын улмаас хойшлогдлоо

Швед, Финландын НАТО-д элсэх тухай асуудлыг хэлэлцэх Брюсселийн уулзалт хойшлогдсоныг Туркийн засгийн газар баталж, эсэргүүцлийн үйл ажиллагааны дунд ийм уулзалт хийх нь утгагүй гэж мэдэгджээ.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Стокгольмд болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр Исламын шашныг эсэргүүцэгч идэвхтэн Коран судрыг шатаасан нь Туркийн дургүйцлийг төрүүлэх гол шалтгаан болсон. Учир нь Турк улс элчин сайдын яамных нь гадаа эсэргүүцлийн жагсаал хийх зөвшөөрөл олгосонд Шведийн эрх баригчдыг буруутгаж байгаа юм.

Туркийн гадаад харилцааны сайд Мевлют Чавушоглу Швед улс исламын шашныг эсэргүүцэгч, Курдын зэвсэгт бүлэглэлүүдийг дэмжигчдийг Стокгольмд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаас сэргийлж чадаагүй, үзэн ядалт, ялгаварлан гадуурхах үйл ажиллагаанд хамсаатан болсон гэж буруутгасан байна. Одоогоор Чавушоглугийн мэдэгдлийн хариуд Шведийн талаас байр суурь илэрхийлээгүй байна. Мөн энэ 7хоногт Туркийн ерөнхийлөгч НАТО-гийн өргөжин тэлэлтэд ихээхэн эргэлзэж байгаагаа илэрхийлж, цэргийн эвсэлд нэгдэхэд нь дэмжинэ гэж хүлээхгүй байхыг Шведийн талд анхааруулсан.

Швед Финланд улсууд Оросыг Украинд дайн эхлүүлсний дараахан төвийг цахих бодлогоосоо ухарч, НАТО-д гишүүнэчлэх өргөдлөө гаргасан. Одоо НАТО-гийн гишүүн орнуудаас Турк улс Швед Финландын элсэх хүсэлтийг соёрхон батлаагүй байгаа юм. Шведийн засгийн газар иргэнийх нь дуу хоолойгоо илэрхийлэх эрх чөлөөг үндсэн хуулиар хамгаалсан байдаг иймээс иргэд нь дуу хоолойгоо илэрхийлэх эрхтэй, гэхдээ хүчирхийлэл үзэн ядалтын шинжтэй үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдсэн. Европд Коран судрыг шатаасан нь дэлхий даяар олон сая мусульмануудын уур бухимдлыг хөдөлгөснөөс Исламын орнуудад олон сая мусульманчууд эсэргүүцэн жагсаж байна.

Тухайлбал, Ираны мусульманууд Исламын шашны ариун судар Кораныг шатаасны нь хариу болгож Шведийн төрийн далбааг шатаан, Швед Америк, Израйлын эсрэг уриа лоозон барин жагсаж байна. Ийм төрлийн жагсаал Ирак, Афганистан, Ливан, Малайз, Йорда, Йемен, Пакистан зэрэг исламын орнуудад үргэлжилж байна.

MNB.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өвчтэй болон үхсэн шувуунд гар хүрэхгүй байхыг зөвлөж байна 7 цаг 5 мин Ой, хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахихыг анхааруулав 7 цаг 10 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм дулаан. Багавтар үүлтэй, бороо орохгүй 7 цаг 16 мин Нөөцийн мах нөхөн нийлүүлбэл мах борлуулах лангуу, цэгээр хангана 7 цаг 21 мин Налайхын зам дагуух цайны газруудад гал гарч 10 гэр шатжээ 7 цаг 31 мин О.Амгаланбаатар: Парламентад сууж байгаа залуучууд асуудалд поп байдлаар хандаж болохгүй 8 цаг 10 мин Малчин өрхийн хүүхдийг 8 настайд нь сургуульд элсүүлэх хуулийн төслийг өргөн мэдүүллээ 8 цаг 14 мин Улаанбаатар хотод жилийн дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулна 8 цаг 52 мин Шувууны томуугаас урьдчилан сэргийлэхийг ЗӨСҮТ-өөс анхаарууллаа 8 цаг 53 мин Хууль зүйн зөвлөгөө өгөх "Хуульч АІ" аппликейшныг хэрэглээнд нэвтрүүллээ 8 цаг 58 мин АТГ: 11 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүллээ 9 цаг 0 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эдийн засаг, хөгжлийн яамны албан хаагчидтай уулзлаа 10 цаг 49 мин Монгол Улс 2026 онд "Дэлхийн адууны өдөр"-ийг өргөн хүрээнд тэмдэглэнэ 10 цаг 52 мин Хөвсгөл нуурын чиглэлд 37.9 км хатуу хучилттай авто зам барьж байна 10 цаг 52 мин Азийн Шатрын Холбооны Академийн салбар Монголд нээгдлээ 10 цаг 55 мин Монгол Улсын ноолуурын экспорт 2.4 дахин өсжээ 10 цаг 58 мин Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас газрын тос импортлох боломжийг судаллаа 10 цаг 59 мин “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалтнууд хэн бэ? 11 цаг 36 мин М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар зассангүй 12 цаг 52 мин Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна 13 цаг 2 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны...
Top