x

Орос, Беларусь хамтарсан цэргийн сургуулилтаа өргөжүүлж байна

Орос улс Беларусь дахь цэргийн хамтарсан сургуулилтаа өргөжүүлж байна.

Ням гаригт Беларусийн Витебск хотод Оросын цэргүүд олноороо буюу 1400-1600 цэрэг хүрэлцэн ирсэн тухай албан бус Telegram сувгууд мэдээллээ. Ройтерс энэ мэдээллийг баталж чадаагүй ч Орос, Беларусь цэргийн сургуулилтдаа зэвсэг, цэрэг нэмсэн, Украин дахь дайнд Оросын туршлагаас тулгуурласан сургуулилт хийж байна гэж мэдээлэв.

Энэ бүхэн нь Орос хойд зүгээс цэргийн шинэ цохилт хийхээр төлөвлөж байна гэсэн болгоомжлолыг улам нэмэгдүүлнэ. Беларусийн удирдагч Александр Лукашенко Беларусь дайнд нэгдэхгүй гэж мэдэгдсэн ч тус улсыг өмнө нь Путин дайндаа ашиглаж байсан. Тухайн үед төлөвлөгөө нь амжилтгүй болсон нь Путин дахин оролдохгүй гэсэн үг биш юм.

Өнгөрсөн сард ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Минск хотод Лукашенкод бараалхах үеэр Лукашенко “Бид хоёр бол энэ дэлхий дээрх хамгийн хор хөнөөлтэй, хамгийн хортой хүмүүс юм. Бидэнд ганцхан маргаан бий: хэн нь илүү вэ? Владимир Владимирович үүнийг би гэж хэлсэн. Би түүнийг гэж бас аль хэдийн бодож эхэлсэн. Гэхдээ нэгэнт бид хамтдаа байгаа цагт одоо энэ тийм ч чухал биш гэж шийдсэн" хэмээжээ. 

Шинэ жилийн баярын үеэр олон арван Оросын цэргүүдийн аминд хүрсэн халдлагын хариуд Украины зүүн нутгийн Краматорск хотод “бөөн пуужингийн цохилт”-ын үеэр Украины 600 цэргийн албан хаагчийг устгасан гэж Орос мөн мэдэгдэв.

Гэсэн хэдий ч энэ цохилтын талаар ямар ч нотлох баримт гаргаж чадаагүй бөгөөд Украины арми уг мэдэгдлийг "Оросын суртал ухуулгын бас нэг хэсэг" гэж үзэн Украины амжилттай цохилтод хүчтэй хариу үзүүлэх гэсэн оролдлого гэж үзжээ.

Ройтерс агентлагийн сурвалжлагч хэлэхдээ, пуужингийн довтолгоо үнэн хэрэгтээ зорилтоо алдсан бөгөөд "хохирсон шинж тэмдэг илрээгүй" гэжээ.

Б.Бүжлхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Монгол Улсын зээлжих зэрэглэл “BB-, тогтвортой” болж, 13 жилийн дээд түвшинд хүрлээ 2 цаг 36 мин Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг эхлүүллээ 2 цаг 39 мин Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн даргаар Ж.Батжаргалыг сонголоо 2 цаг 40 мин “Nvidia”-гийн гүйцэтгэх захирал Женсен Хуан Өмнөд Солонгост айлчилж байна 5 цаг 9 мин Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын 2026-2027 оны хамтын хэлэлцээрт гарын үсэг зурав 5 цаг 11 мин АНУ-д хүн дүрст “NEO” гэрийн роботын урьдчилсан захиалга эхэллээ 5 цаг 12 мин 150 мкв-аас дээш байшинтай өрхүүдэд түлшний хэмжээг нэмэгдүүлж олгож байна 5 цаг 13 мин Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг сайжруулах зорилготой форум болж байна 5 цаг 14 мин АНУ, Хятад худалдааны маргаанаа зөөлрүүлж, тариф бууруулахаар тохирлоо 5 цаг 41 мин Савласан усны эзэн технологийн магнатуудыг гүйцэж, Хятадын баячуудыг тэргүүллээ 5 цаг 58 мин Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын бага хурлын бэлтгэл ажлын талаар санал солилцов 6 цаг 0 мин “Гишүүн асанд 12 сарын тэтгэмж олгох” заалтыг хүчингүй болгуулах санал УИХ-д хүрлээ 6 цаг 1 мин Хятад “Шэнжөү-21” жолоодлогот хөлгийн багийн гишүүдийг танилцууллаа 7 цаг 0 мин С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцээрийг баталгаажуулах хэрэгтэй 7 цаг 6 мин Монос, Офицер, МИТС-ийн уулзваруудын зураг төслийг батлав 7 цаг 12 мин СХД-ийн 129 дүгээр сургуулийн орчмын авто замын ажил 11 дүгээр сард дуусна 7 цаг 14 мин “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл”-ийг УИХ-д өргөн барив 7 цаг 16 мин Агаарын чанарыг сайжруулахад Солонгосын туршлага, технологийг нэвтрүүлнэ 7 цаг 18 мин Солонгост төгссөн эрдэмтэн судлаачдын чуулга уулзалт Улаанбаатарт болно 7 цаг 20 мин Багш нарын ажил хаялт 14 дэх өдрөө үргэлжилж байна 7 цаг 25 мин
iИх уншсан
Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын тогтоол яагаад Үндсэн хууль... М.Тулгат: АН-ын дэмжлэгийг авахгүйгээр Засгийн газар маш хүн... Рио Тинто Хятадын төмөр нударгатай тулсан түүх Монгол Улс НҮБ-д 1946 онд элсэх байлаа Иосиф Бродскийг шүүсэн хурал (2) Бодлогын шинэчлэл хийж чадвал багш, эмч нарын цалинг 5-10 са... Баялгийн санг удирдана гэдэг мөнгө удирдах тухай ойлголт биш... Амьтдын хэлээр ярьдаг хүн Туг болсон хүмүүс: Л.Түдэв Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Нэтфликсийн “Physical Asia” шоуны эхний дугаарууд цацагдаж э... ТАНИЛЦ: Боловсролын яамны ТОП зургаан тэрбумтан Г.Занданшатар: “Баялгийн хулгайтай хатуу тэмцэнэ” Ерөнхийлөгч Хүрэлсүх УИХ-ын 95 дугаар тогтоолд тавьсан хориг... АНУ-ын “Сүүлчийн өдөр”-ийн онгоц Филиппинд газардав С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмч, эмнэлгийн ажилтнуудад төрийн дээ... Урлахуй ухааны танхимыг бурханч лам Г.Пүрэвбатын нэрэмжит бо... Цоохор ирвэсийг хамгаалах дэлхийн өдөр Монголд 13 дахь жилдэ... УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд хороо, ажлын хэсгүүд...
Top