x

Хятадын нөхцөл байдал, хүндээр өвчлөгсдийн тоо нэмэгдэж байгаад түгшиж байна гэв

ДЭМБ-ын тэргүүн Тедрос Аданом Гебрейсус Хятадад коронавирусийн томоохон давлагаа гарч байгаад санаа зовниж буйгаа илэрхийлээд, хүн амын эмзэг давхаргынхаа вакцинжуулалтыг идэвхжүүлэхийг уриалжээ.

“ДЭМБ Хятадын нөхцөл байдал, хүндээр өвчлөгсдийн тоо нэмэгдэж байгаад түгшиж байна” гэсэн байна.

Тус байгууллагын тооцоогоор Хятадад ойрын хэдэн сарын хугацаанд 800 сая орчим иргэн коронавирусний халдвар авах магадлалтай гэж гарчээ. Үүний зэрэгцээ Хятадаас мэдээлэл маш бага ирж байгааг тус байгууллага анхааруулсан байна.

Хятадад цар тахал гарсан цагаас хойш 386.2 мянган хүн коронавирусийн халдвартай гэж оношлогдож, 5.2 мянган хүн өвчний хүндрэлээр өөд болсон байна.

Хятадын засаг захиргаа 2020 оноос хойш "Ковид-19"-ийн тэг түвшний бодлого баримталж, вирусийг тархахаас сэргийлэх зорилгоор хөл хорио тогтоож, халдвартай хүмүүстэй хавьтсан хүмүүсийг тусгаарлаж байлаа.

ДЭМБ-ын тэргүүн өнгөрөгч хавар энэ бодлогыг шүүмжилсэн ч Хятадын засаг захиргаа хүлээж аваагүй төдийгүй, үүнийг хамгийн сайн, үр дүнтэй арга гэж мэдэгдэж байжээ.

Гэвч саяхнаас Хятад улс вирусний эсрэг авсан зарим хязгаарлалтаа цуцалсан байна. Үүнээс болоод халдвар авсан хүний тоо огцом өсжээ.

MNB.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна 9 цаг 14 мин Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ 10 цаг 56 мин “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ 11 цаг 26 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо 11 цаг 45 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 15 цаг 16 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 15 цаг 23 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 15 цаг 28 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 17 цаг 8 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 17 цаг 16 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 17 цаг 25 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 17 цаг 31 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 17 цаг 50 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 18 цаг 10 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 18 цаг 15 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 18 цаг 20 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 18 цаг 25 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 18 цаг 46 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 19 цаг 33 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 20 цаг 17 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Уржигдар 13 цаг 26 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг
Top