x

Харвард анх удаа өнгөт арьст ерөнхийлөгчтэй боллоо

Клаудин Гэй Харвардын 30 дахь ерөнхийлөгчөөр ажиллах болно гэж Их сургуулиас албан ёсоор мэдээлжээ.

Клаудин Гэй нь Харвардын их сургуулийн ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэх анхны өнгөт арьстан, мөн хоёр дахь эмэгтэй болж буй аж.

Гайтийн цагаачдын гэр бүлд төрсөн Клаудин Гэй докторын зэрэг хамгаалсан нэгэн. Тэрээр 1998 онд Харвардын их сургуулийн засгийн газрын гишүүн болсон бөгөөд Харвардын улс төрийн шинжлэх ухааны шилдэг диссертацын төлөөх Топпан шагналын эзэн юм.

2018 оноос хойш Гэй нь Урлаг, шинжлэх ухааны факультетийн деканаар ажиллаж байсан. Тэрээр мөн Америк дахь арьсны өнгө, улс төрийн асуудлыг авч үздэг улс төрийн зан үйлийн тэргүүлэх эрдэмтэн бөгөөд 2017 онд эхлүүлсэн олон талт хүчин чармайлт болох Америк дахь тэгш бус байдлын санаачлагыг үндэслэгч дарга юм.

Гэйгийн өмнө Харвардын одоогийн ерөнхийлөгч Лауренс С.Бэкоу ажиллаж байсан бөгөөд тэрээр өнгөрсөн зургадугаар сард таван жил хашсан тус албанаасаа огцорно гэдгээ мэдэгдсэн.

Гэй Харвардын сонинд “Удирдах зөвлөлүүд надад итгэл хүлээлгэж, ерөнхийлөгч Бэкоуг залгамжлан энэхүү гайхамшигтай байгууллагыг удирдуулахаар болсонд би даруу байгаа” хэмээн ярилцлага өгчээ.

Мөн тэрээр ярилцлагандаа “Сүүлийн таван жилийн хугацаанд Ларритай хамтран ажилласан нь завшаан байлаа. Манлайлал гэдэг ганц хүн биш гэдгийг тэр надад харуулсан. Энэ бол бид бүгдийн тухай, хамтдаа урагшлах явдал бөгөөд энэ нь миний дараагийн аялалд авах сургамж юм" гэжээ.

Гей 2023 оны долдугаар сард албан тушаалдаа орно. Түүнийг Их сургуулийн удирдах зөвлөл болох Харвардын Корпорацаас ерөнхийлөгчөөр зургадугаар сард Бэкоугийн мэдэгдлийн дараа эхлүүлсэн эрчимтэй эрэл хайгуулын дүнд сонгосон аж.

Б.Бүжлхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өвчтэй болон үхсэн шувуунд гар хүрэхгүй байхыг зөвлөж байна 9 цаг 17 мин Ой, хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахихыг анхааруулав 9 цаг 23 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм дулаан. Багавтар үүлтэй, бороо орохгүй 9 цаг 29 мин Нөөцийн мах нөхөн нийлүүлбэл мах борлуулах лангуу, цэгээр хангана 9 цаг 33 мин Налайхын зам дагуух цайны газруудад гал гарч 10 гэр шатжээ 9 цаг 44 мин О.Амгаланбаатар: Парламентад сууж байгаа залуучууд асуудалд поп байдлаар хандаж болохгүй 10 цаг 23 мин Малчин өрхийн хүүхдийг 8 настайд нь сургуульд элсүүлэх хуулийн төслийг өргөн мэдүүллээ 10 цаг 27 мин Улаанбаатар хотод жилийн дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулна 11 цаг 5 мин Шувууны томуугаас урьдчилан сэргийлэхийг ЗӨСҮТ-өөс анхаарууллаа 11 цаг 6 мин Хууль зүйн зөвлөгөө өгөх "Хуульч АІ" аппликейшныг хэрэглээнд нэвтрүүллээ 11 цаг 11 мин АТГ: 11 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүллээ 11 цаг 13 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эдийн засаг, хөгжлийн яамны албан хаагчидтай уулзлаа 13 цаг 2 мин Монгол Улс 2026 онд "Дэлхийн адууны өдөр"-ийг өргөн хүрээнд тэмдэглэнэ 13 цаг 5 мин Хөвсгөл нуурын чиглэлд 37.9 км хатуу хучилттай авто зам барьж байна 13 цаг 5 мин Азийн Шатрын Холбооны Академийн салбар Монголд нээгдлээ 13 цаг 8 мин Монгол Улсын ноолуурын экспорт 2.4 дахин өсжээ 13 цаг 11 мин Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас газрын тос импортлох боломжийг судаллаа 13 цаг 12 мин “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалтнууд хэн бэ? 13 цаг 49 мин М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар зассангүй 15 цаг 4 мин Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна 15 цаг 15 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны...
Top