x

АНУ-д таван хүн тутмын нэг нь бичиг үсэг таних чадваргүй

Наоми Пенагийн хүү Жонагийн байдал нэгдүгээр ангид байхдаа тийм ч сайн байгаагүй. Харин Жона бол үлгэр сонсох дуртай, нийгэмд идэвхтэй оролцдог ухаалаг хүүхэд байсан. Гэхдээ багш нь түүнийг юманд амархан сатаардаг, ялангуяа уншихад анхаарлаа төвлөрүүлдэггүй гэж хэлсэн. Тиймээс Наоми Жонаг хоолны ширээний ард суулгаад, даалгавраа яагаад хийхгүй байгааг асуужээ. Хариуд нь хүү, "Ээж ээ, би юу болоод байгааг үнэхээр мэдэхгүй байна. Юм унших болохоор миний тархи намайг зөвшөөрөхгүй байгаа юм шиг байдаг" гэж хариулжээ.

Жона эцэст нь дислекси буюу бичиг үсэг таних хөгжлийн бэрхшээлтэй гэж оношлогдсон бөгөөд энэ нь тархины бичмэл үгийг дуу авиатай холбох чадварт нөлөөлдөг эмгэг юм.

Жонагийн нэгэн адил энэ бичвэрийг бичсэн хүний охин Кассения ч гэсэн хамгийн энгийн гурван үсэгтэй үгийг уншиж чадахгүй байсан тул дээрх оншоор оношлогджээ. Үнэн хэрэгтээ АНУ-д таван хүн тутмын нэг нь дислекситэй байдаг.

Хэдийгээр энэ нь ердийн зүйл боловч тохирсон тусламж авах нь бүх зүйлийг маш төвөгтэй, бүр аймшигтай болгодог. Ийм оноштой хүүхдүүдийн эцэг эхчүүдэд зориулсан онлайн бүлгүүдэд хэрэгцээт тодорхой мэдээлэл олж авахын оронд эцэг эхчүүд цөхрөл, хүүхдүүдээ төөрөгдүүлсэн, ээдрээтэй орчинд удирдан чиглүүлэхэд нь туслахыг гуйх зэрэг асуудалтай л тулгардаг байна. Энэ бол хэрэгцээний какофони билээ.

АНУ-ын Холбооны хуулинд улсын сургуулиуд дислекси өвчтэй хүүхдүүдэд тэдний хэрэгцээнд тохирсон "үнэгүй зохих боловсрол" олгох ёстой гэж заасан байдаг.

Наоми бүсгүй дахин гурван хүүхэдтэй болсон ч бүгд дислекси өвчтэй байсан бөгөөд хууль эрх зүйн хамгаалалттай байсан ч улсын сургуулийн багш нар хөгжлийн бэрхшээлийг ойлгодоггүй бөгөөд сурагчдад үүнийг даван туулахад нь туслах сургалтгүй байдгийг олж мэджээ.

Илүү өргөн хүрээнд авч үзвэл, Америкийн дөрөвдүгээр ангийн сурагчдын 67 орчим хувь нь сайн уншдаггүй бөгөөд энэ нь хожим амьдралд нь ихээхэн нөлөөлдөг. Яагаад ийм олон хүүхэд зовж шаналж байгааг тайлбарлах нь нарийн төвөгтэй боловч мэргэжилтнүүд 1990-ээд онд түгээмэл болсон "тэнцвэртэй бичиг үсэг" хэмээх гүн ухаанд олон багш нар найдсаныг одоо буруутгаж байна.

Энэ арга нь хүүхдүүд зүгээр л ном уншиж, үг цээжлэх замаар хэрхэн уншиж сурна гэж голчлон үздэг. Үнэн хэрэгтээ тэнцвэртэй бичиг үсэг нь олон арван жилийн шинжлэх ухааны судалгаагаар зөрчилддөг. Хүүхдэд уншихыг заах илүү сайн арга байдаг бөгөөд энэ нь дислекситэй хүүхдүүдэд туслах зорилгоор боловсруулсан арга ажээ.

Б.Бүжлхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өвчтэй болон үхсэн шувуунд гар хүрэхгүй байхыг зөвлөж байна 9 цаг 32 мин Ой, хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахихыг анхааруулав 9 цаг 38 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм дулаан. Багавтар үүлтэй, бороо орохгүй 9 цаг 44 мин Нөөцийн мах нөхөн нийлүүлбэл мах борлуулах лангуу, цэгээр хангана 9 цаг 48 мин Налайхын зам дагуух цайны газруудад гал гарч 10 гэр шатжээ 9 цаг 59 мин О.Амгаланбаатар: Парламентад сууж байгаа залуучууд асуудалд поп байдлаар хандаж болохгүй 10 цаг 38 мин Малчин өрхийн хүүхдийг 8 настайд нь сургуульд элсүүлэх хуулийн төслийг өргөн мэдүүллээ 10 цаг 42 мин Улаанбаатар хотод жилийн дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулна 11 цаг 20 мин Шувууны томуугаас урьдчилан сэргийлэхийг ЗӨСҮТ-өөс анхаарууллаа 11 цаг 21 мин Хууль зүйн зөвлөгөө өгөх "Хуульч АІ" аппликейшныг хэрэглээнд нэвтрүүллээ 11 цаг 26 мин АТГ: 11 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүллээ 11 цаг 28 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эдийн засаг, хөгжлийн яамны албан хаагчидтай уулзлаа 13 цаг 17 мин Монгол Улс 2026 онд "Дэлхийн адууны өдөр"-ийг өргөн хүрээнд тэмдэглэнэ 13 цаг 20 мин Хөвсгөл нуурын чиглэлд 37.9 км хатуу хучилттай авто зам барьж байна 13 цаг 20 мин Азийн Шатрын Холбооны Академийн салбар Монголд нээгдлээ 13 цаг 23 мин Монгол Улсын ноолуурын экспорт 2.4 дахин өсжээ 13 цаг 26 мин Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас газрын тос импортлох боломжийг судаллаа 13 цаг 27 мин “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалтнууд хэн бэ? 14 цаг 4 мин М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар зассангүй 15 цаг 19 мин Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна 15 цаг 30 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны...
Top