x

"Реалити шоуны од Ким Кардашиан Баленсиагагаас татгалзаж магадгүй"

Тансаг зэрэглэлийн загварын брэнд Баленсиага хамгийн сүүлийн сурталчилгааны кампанит ажилдаа боолчлолын хувцас өмссөн бамбарууш тэвэрсэн байгаа хүүхдүүдийг харуулжээ. Үүний дараа Ким Кардашиан Баленсиагатай хамтран ажиллах харилцаагаа "дахин дүгнэж" эхэлсэн талаар мэдээлэв.

Skims брэндийн үүсгэн байгуулагч, реалити шоуны од, тус загварын брендийн нүүр царайгаар ажиллаж байсан Ким ням гаригт шүтэн бишрэгчид болон тайлбарлагчдаас брэндийг буруушаахыг уриалсан олон мессежийг хүлээн авсан байна. 

Ким сошиал сүлжээндээ нийтэлсэн сэтгэгдэлдээ "Би сүүлийн үеийн Баленсиагагийн кампанит ажилд дургүйцэж, уурлаагүйдээ биш үг хэлж ярихаасаа өмнө тэдний багийнхантай ярилцах боломж олдох байх гэж хүлээсэн хэрэг" гэжээ. 

Тэрээр цааш нь хэлэхдээ, ээж хүнийхээ хувьд сэтгэл түгшээсэн дүр төрхийг хараад цоцирдож орхисон гэжээ.

Харин Баленсиага боолчлолын баавгай барьж буй хүүхдүүдийг харуулсан сурталчилгааны төлөө уучлалт гуйжээ.

Ким "Баленсиага кампанит ажлыг устгаж, уучлалт гуйсанд би талархаж байна. Тэдэнтэй ярилцахдаа тэд асуудлын ноцтой байдлыг ойлгож байгаа бөгөөд ийм зүйл дахин давтагдахгүйн тулд шаардлагатай арга хэмжээг авна гэдэгт би итгэж байна" гэж хэлжээ. 

Долдугаар сард Парисын загварын долоо хоногийн үеэр Balenciaga загварын шоунд оролцсон олон алдартнуудын дунд "Met Gala 2021"-д Balenciaga хувцас өмссөн Кардашиан байсан. Пүрэв гаригийн "The Kardashians"-ын улирлын төгсгөлд түүний Balenciaga шоунд алхаж байгааг мөн гаргасан байна.

Ням гаригт тэрээр дараагийн нийтлэлдээ Баленсиагатай ирээдүйнхээ талаар ярихдаа, "Би одоогоор хэзээ ч тохиолдох ёсгүй зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээх хүсэлтэй байна. Биб брэндтэй харилцах харилцаагаа дахин дүгнэж байна. Хүүхдийг хамгаалахын тулд хийж буй арга хэмжээнүүдийг нь харахыг хүсч байна" гэжээ. 

А.Долгор

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өвчтэй болон үхсэн шувуунд гар хүрэхгүй байхыг зөвлөж байна 9 цаг 33 мин Ой, хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахихыг анхааруулав 9 цаг 39 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм дулаан. Багавтар үүлтэй, бороо орохгүй 9 цаг 45 мин Нөөцийн мах нөхөн нийлүүлбэл мах борлуулах лангуу, цэгээр хангана 9 цаг 49 мин Налайхын зам дагуух цайны газруудад гал гарч 10 гэр шатжээ 10 цаг 0 мин О.Амгаланбаатар: Парламентад сууж байгаа залуучууд асуудалд поп байдлаар хандаж болохгүй 10 цаг 39 мин Малчин өрхийн хүүхдийг 8 настайд нь сургуульд элсүүлэх хуулийн төслийг өргөн мэдүүллээ 10 цаг 43 мин Улаанбаатар хотод жилийн дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулна 11 цаг 21 мин Шувууны томуугаас урьдчилан сэргийлэхийг ЗӨСҮТ-өөс анхаарууллаа 11 цаг 22 мин Хууль зүйн зөвлөгөө өгөх "Хуульч АІ" аппликейшныг хэрэглээнд нэвтрүүллээ 11 цаг 27 мин АТГ: 11 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүллээ 11 цаг 29 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эдийн засаг, хөгжлийн яамны албан хаагчидтай уулзлаа 13 цаг 18 мин Монгол Улс 2026 онд "Дэлхийн адууны өдөр"-ийг өргөн хүрээнд тэмдэглэнэ 13 цаг 21 мин Хөвсгөл нуурын чиглэлд 37.9 км хатуу хучилттай авто зам барьж байна 13 цаг 21 мин Азийн Шатрын Холбооны Академийн салбар Монголд нээгдлээ 13 цаг 24 мин Монгол Улсын ноолуурын экспорт 2.4 дахин өсжээ 13 цаг 27 мин Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас газрын тос импортлох боломжийг судаллаа 13 цаг 28 мин “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалтнууд хэн бэ? 14 цаг 5 мин М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар зассангүй 15 цаг 20 мин Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна 15 цаг 31 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны...
Top