x

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Вашингтонд өндөр түвшний дипломат айлчлал хийж байна

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон энэ долоо хоногт Вашингтонд өндөр түвшний дипломат айлчлал хийж байгаа ба Байдены үед Францаас хийж буй анхны төрийн айлчлал болж байна. Хоёр удирдагчид Украин дахь Оросын дайны үед харилцаагаа бэхжүүлэхийг эрмэлзэж байгаа.

Өнгөрсөн жил АНУ, Их Британи, Австралийн нууц AUKUS түншлэл АНУ-Францын харилцаанд сөргөөр нөлөөлсөн бөгөөд тэр цагаас хойш энэ хоёр улсын харилцаа өмнө байсан түвшнээсээ улам холдсон. Учир нь AUKUS-тай Австрали 66 тэрбум ам.долларын өртөг бүхий Францын шумбагч онгоцны гэрээгээ цуцалсан нь Францыг уурлуулж, 2021 оны есдүгээр сард Вашингтон, Канберра дахь Элчин сайдуудаа эргүүлэн татахад хүргэсэн юм.

Үүнээс хойш Орос Украинд түрэмгийлснээс үүдэлтэй хамтын ашиг сонирхол, хамтын хүчин чармайлт нь хоёр удирдагчид одоо нийтлэг хэлцлийг олоход тусалсан юм. АНУ-н Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби даваа гаригт хийсэн хэвлэлийн бага хурал дээр хоёр улсын урт удаан хамтын түүхтэй холбоотон байхын ач холбогдлыг онцлон тэмдэглэсэн. Мөн тэрээр хэлсэн үгэндээ, "Хэрэв та Украинд болж буй үйл явдлыг харвал, эсвэл Энэтхэг-Номхон далайн бүс нутагт болж буй үйл явдал болон Хятадтай үүссэн хурцадмал байдлыг харвал Франц үнэхээр энэ бүх зүйлийн төвд байгаа. Ерөнхийлөгч Макрон Их Долоод, ялангуяа Европт идэвхтэй удирдагч" гэсэн юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, энэхүү улс төрийн айлчлалыг яг зөв бөгөөд хамгийн тохиромжтой үе гэж үзсэн гэж тэр онцолсон байна.

Тэдний уулзалтын хөтөлбөрт Украины дайн, Энэтхэг-Номхон далайн бүс нутагт Бээжингийн нөлөө нэмэгдэж байгаа болон бусад хамгаалалтын асуудлууд давамгайлахаар төлөвлөж байна. Макрон мөн ОХУ-ын Украин руу түрэмгийлснээр Европын эдийн засаг, ялангуяа эрчим хүчний асуудалд хэрхэн нөлөөлсөн талаар ярилцах төлөвтэй байна гэж Financial Times мэдээлэв.

Макроны айлчлал дэд ерөнхийлөгч Камала Харристай НАСА-гийн төв байранд хийсэн айлчлалаар эхлэсэн бол Макроны айлчлалыг тохиолдуулан Цагаан ордон ирэх пүрэв гариг​​хүртэл арга хэмжээ товложээ.

Эхний өдрийн орой Макрон, Байден нар хоёр талын хэлэлцээ хийхээр уулзаж, эцэст нь төрийн оройн зоогт оролцоно.

Баасан гаригт Макрон Луизиана муж улсын Нью Орлеанс хотод айлчилж, Франц хэлний сургалтын шинэ санг нээж, амбан захирагч Жон Бел Эдвардстай уулзсанаар айлчлалаа дуусгах юм.

Б.Бүжлхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өвчтэй болон үхсэн шувуунд гар хүрэхгүй байхыг зөвлөж байна 9 цаг 36 мин Ой, хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахихыг анхааруулав 9 цаг 41 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм дулаан. Багавтар үүлтэй, бороо орохгүй 9 цаг 47 мин Нөөцийн мах нөхөн нийлүүлбэл мах борлуулах лангуу, цэгээр хангана 9 цаг 52 мин Налайхын зам дагуух цайны газруудад гал гарч 10 гэр шатжээ 10 цаг 2 мин О.Амгаланбаатар: Парламентад сууж байгаа залуучууд асуудалд поп байдлаар хандаж болохгүй 10 цаг 41 мин Малчин өрхийн хүүхдийг 8 настайд нь сургуульд элсүүлэх хуулийн төслийг өргөн мэдүүллээ 10 цаг 45 мин Улаанбаатар хотод жилийн дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулна 11 цаг 23 мин Шувууны томуугаас урьдчилан сэргийлэхийг ЗӨСҮТ-өөс анхаарууллаа 11 цаг 24 мин Хууль зүйн зөвлөгөө өгөх "Хуульч АІ" аппликейшныг хэрэглээнд нэвтрүүллээ 11 цаг 29 мин АТГ: 11 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүллээ 11 цаг 31 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эдийн засаг, хөгжлийн яамны албан хаагчидтай уулзлаа 13 цаг 20 мин Монгол Улс 2026 онд "Дэлхийн адууны өдөр"-ийг өргөн хүрээнд тэмдэглэнэ 13 цаг 23 мин Хөвсгөл нуурын чиглэлд 37.9 км хатуу хучилттай авто зам барьж байна 13 цаг 23 мин Азийн Шатрын Холбооны Академийн салбар Монголд нээгдлээ 13 цаг 26 мин Монгол Улсын ноолуурын экспорт 2.4 дахин өсжээ 13 цаг 29 мин Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас газрын тос импортлох боломжийг судаллаа 13 цаг 30 мин “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалтнууд хэн бэ? 14 цаг 7 мин М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар зассангүй 15 цаг 23 мин Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна 15 цаг 33 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны...
Top