x

Цагаан Ордон зул сарын гоёлоо өмсжээ

Тэргүүн хатагтай Жилл Байден Цагаан ордны зул сарын баярын гоёлыг "Бид хүмүүс" хэмээн сонгожээ.

Ерөнхийлөгч Жо Байден, Жилл Байден нар Цагаан ордонд мэндчилгээ дэвшүүлсэн захидалдаа "Манай улс баяр ёслолоор цугларахын хэрээр уламжлал өөр өөр байж болох ч бидний нийтлэг Америкийн үнэт зүйлс болох боломж, өөдрөг үзэл, эв нэгдлийн итгэл үнэмшил улирал дараалан хадгалагдан үлддэг" гэж бичжээ. 

Жилл Байден энэ сэдвийг хэдэн сарын өмнө сонгосон бөгөөд урт удаан Талархлын баярын үеэр 150 гаруй сайн дурынхан Цагаан ордонд очиж, нийтийн өрөөг тохижуулсан байна. Байден даваа гаригт Үндэсний хамгаалагчдын удирдлага болон тэдний гэр бүлийнхэнтэй хамт баярын чимэглэлийг албан ёсоор нээж, үг хэлэх болно.

Сонирхуулахад, өрөө бүр тухайн агуулгын хүрээнд өөрийн гэсэн сэдэвтэй.

Жишээлбэл, Зүүн танхим нь байгаль, амралт чөлөөт цагийг тойрон төвлөрсөн бөгөөд дөрвөн үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн төлөөлөл багтдаг. Цагаан ордны албан ёсны зул сарын гацуур мод буюу Пенсильвани мужийн Оберн хотоос 18.5 футын өндөр Concolor гацуур байрладаг Цэнхэр өрөөнд албан ёсны муж, нутаг дэвсгэрийн шувуудын гараар хийсэн дүрслэлүүд багтсан байна. Харин улаан өрөө нь "лааны цамхаг" бүхий "Итгэл ба Гэрэл" сэдэвтэй бөгөөд 1975 оноос хойш уламжлал болон ирсэн шинэхэн цангис жимсний гоёл чимэглэлийн чухал хэсэг юм. Өрөөнд мөн Жилл Байдены дуртай цэцэг болох цахирмаа цэцэг байрлах аж.

Энэ жил ч Байдены гэр бүлийн гишүүдийн оймс Төрийн хоолны өрөөний задгай зуухны тавиур дээр өлгөөтэй байх бөгөөд тус бүрийнх нь хуруу улбар шар өнгөтэй. Энэ нь тэргүүн хатагтайн эмээгийн уламжлал гэлээ.

Цагаан ордон 77 зул сарын гацуур мод зассан бөгөөд моддыг 83,615 гэрлэн гоёлуудаар гоёжээ. 

Б.Бүжлхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Монгол Улсын зээлжих зэрэглэл “BB-, тогтвортой” болж, 13 жилийн дээд түвшинд хүрлээ 8 цаг 53 мин Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг эхлүүллээ 8 цаг 56 мин Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн даргаар Ж.Батжаргалыг сонголоо 8 цаг 57 мин “Nvidia”-гийн гүйцэтгэх захирал Женсен Хуан Өмнөд Солонгост айлчилж байна 11 цаг 26 мин Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын 2026-2027 оны хамтын хэлэлцээрт гарын үсэг зурав 11 цаг 28 мин АНУ-д хүн дүрст “NEO” гэрийн роботын урьдчилсан захиалга эхэллээ 11 цаг 29 мин 150 мкв-аас дээш байшинтай өрхүүдэд түлшний хэмжээг нэмэгдүүлж олгож байна 11 цаг 30 мин Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг сайжруулах зорилготой форум болж байна 11 цаг 31 мин АНУ, Хятад худалдааны маргаанаа зөөлрүүлж, тариф бууруулахаар тохирлоо 11 цаг 58 мин Савласан усны эзэн технологийн магнатуудыг гүйцэж, Хятадын баячуудыг тэргүүллээ 12 цаг 15 мин Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын бага хурлын бэлтгэл ажлын талаар санал солилцов 12 цаг 17 мин “Гишүүн асанд 12 сарын тэтгэмж олгох” заалтыг хүчингүй болгуулах санал УИХ-д хүрлээ 12 цаг 18 мин Хятад “Шэнжөү-21” жолоодлогот хөлгийн багийн гишүүдийг танилцууллаа 13 цаг 17 мин С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцээрийг баталгаажуулах хэрэгтэй 13 цаг 23 мин Монос, Офицер, МИТС-ийн уулзваруудын зураг төслийг батлав 13 цаг 29 мин СХД-ийн 129 дүгээр сургуулийн орчмын авто замын ажил 11 дүгээр сард дуусна 13 цаг 31 мин “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл”-ийг УИХ-д өргөн барив 13 цаг 33 мин Агаарын чанарыг сайжруулахад Солонгосын туршлага, технологийг нэвтрүүлнэ 13 цаг 35 мин Солонгост төгссөн эрдэмтэн судлаачдын чуулга уулзалт Улаанбаатарт болно 13 цаг 37 мин Багш нарын ажил хаялт 14 дэх өдрөө үргэлжилж байна 13 цаг 42 мин
iИх уншсан
Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Туг болсон хүмүүс: Л.Түдэв Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын тогтоол яагаад Үндсэн хууль... М.Тулгат: АН-ын дэмжлэгийг авахгүйгээр Засгийн газар маш хүн... Рио Тинто Хятадын төмөр нударгатай тулсан түүх Монгол Улс НҮБ-д 1946 онд элсэх байлаа Иосиф Бродскийг шүүсэн хурал (2) Бодлогын шинэчлэл хийж чадвал багш, эмч нарын цалинг 5-10 са... Баялгийн санг удирдана гэдэг мөнгө удирдах тухай ойлголт биш... Амьтдын хэлээр ярьдаг хүн Нэтфликсийн “Physical Asia” шоуны эхний дугаарууд цацагдаж э... ТАНИЛЦ: Боловсролын яамны ТОП зургаан тэрбумтан Г.Занданшатар: “Баялгийн хулгайтай хатуу тэмцэнэ” Ерөнхийлөгч Хүрэлсүх УИХ-ын 95 дугаар тогтоолд тавьсан хориг... С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... АНУ-ын “Сүүлчийн өдөр”-ийн онгоц Филиппинд газардав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмч, эмнэлгийн ажилтнуудад төрийн дээ... Урлахуй ухааны танхимыг бурханч лам Г.Пүрэвбатын нэрэмжит бо... Цоохор ирвэсийг хамгаалах дэлхийн өдөр Монголд 13 дахь жилдэ... УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд хороо, ажлын хэсгүүд...
Top