x

Украинд эрчим хүчний хангамжийг сэргээж байна

Украины мэргэжилтнүүд эрчим хүчний системээ тогтвортой ажиллагаанд оруулж чадсан, гэхдээ 20 хувийн хүчин чадлын хомсдол тулгамдсан хэвээр байна.

Украины ерөнхий сайд Денис Шмыгаль фэйсбүүкт ингэж мэдэгдсэний дээр, эрчим хүч хангамжийн сүлжээг засварлахаар 1000 гаруй мэргэжилтэн өдөр тутам ажиллаж байгааг дурджээ. Оросын өргөн цар хүрээтэй пуужингийн довтолгоонд улсынх нь эрчим хүчний дэд бүтцийн 50 шахам хувь гэмтэж сүйдсэн талаар Украины эрх баригчид өмнө нь мэдээлж байсан юм.

Улмаар эрчим хүчний байгууламжуудыг засварлаж, тогтвортой цахилгаан хангамжийг сэргээхийн тулд эрчим хүчний компаниудад тоног төхөөрөмж, сэлбэг материал шаардлагатай байгааг Украины эрчим хүчний сайд Герман Галущенко германы ЗГ-ийн төлөөлөлтэй цахимаар уулзах үедээ мэдэгджээ. Германы эдийн засаг болон байгаль, цаг уурын асуудал эрхэлсэн яамдын төрийн нарийн бичгийн дарга нараас гадна эрчим хүчний томоохон компаниудын удирдлагууд энэ цахим уулзалтад оролцож, Украины эрчим хүчний салбарт үзүүлэх тусламж дэмжлэгээ нэмэгдүүлж, түргэвчлэхэд бүх хүчээ дайчлахаа амлажээ.

Энэ үеэр Украины ЗГ-ийн эх сурвалжуудын мэдээлснээр, тус улсын 7 бүс нутгийн 524 тосгон сууринд цахилгаан хангамжийн асуудал тулгамдаж байгаа юм байна. Энэ зуур Украины Ерөнхийлөгч Зеленский Оросын пуужингийн цохилтууд дахин сэргэж болзошгүйг анхааруулж, батлан хамгаалах хүчин болон иргэдээ саяны 7 хоногийнх шиг хүндрэл бэрхшээлд бэлтгэлтэй байхыг уриалжээ.

Ням гаригт Киевт цас орж, температурын заалт 0 градус руу бууж, шөнөдөө манан буух анхааруулгатай байх үед энэ сэрэмжлүүлэг өгсөн байна.  

Тэгвэл Австрийн БХЯ-ны цэргийн стратегич Маркус Райснер гэгч хурандаа Украиныг агаарын довтолгооны эсрэг хамгаалалтаа хүчтэй болгохгүй бол, хэдхэн долоо хоногийн дараагаас тас харанхуй суухад хүрнэ гэж Зидиэф-т ярьжээ.

Оросууд Украинд довтолсныхоо дараахан агаарын довтолгооноос хамгаалах системийнх нь 3/1-ийг устгасан учраас Киев, дэд бүтэц рүү нь онилсон цохилтуудад өртөмхий байгаа, дээрээс нь Украины нутаг өргөн, хамгаалалт шаардлагатай байгууламж асар олон гэдгийг энэ шинжээч дурдсан байна.

Оросын зэвсэгт хүчин Крымийн гүүрийг дэлбэлсэн хэрэг явдалд Украины тусгай албадыг буруутгаж, улмаар 10 сарын 10-наас Украины дэд бүтцийн байгууламжуудад ширүүн цохилт өгч эхэлсэн. Ингэхдээ голчлон эрчим хүч, батлан хамгаалах аж үйлдвэр, цэргийн удирдлага, холбооны байгууламжуудыг онилж байгаа гэж Москва мэдэгддэг.

Өчигдөр гэхэд, Днепр орчимд хаймарс төхөөрөмжийн 100 гаруй сум устгасан гэж Оросын БХЯ мэдээлсэн байна. Мөн гадаадын үйлдвэрийн том калибрын их бууны 7000 гаруй сум устгасан гэж эдний мэдээлэлд дурджээ. Украины тал энэ тухайд ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өвчтэй болон үхсэн шувуунд гар хүрэхгүй байхыг зөвлөж байна 10 цаг 45 мин Ой, хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахихыг анхааруулав 10 цаг 50 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм дулаан. Багавтар үүлтэй, бороо орохгүй 10 цаг 56 мин Нөөцийн мах нөхөн нийлүүлбэл мах борлуулах лангуу, цэгээр хангана 11 цаг 1 мин Налайхын зам дагуух цайны газруудад гал гарч 10 гэр шатжээ 11 цаг 11 мин О.Амгаланбаатар: Парламентад сууж байгаа залуучууд асуудалд поп байдлаар хандаж болохгүй 11 цаг 50 мин Малчин өрхийн хүүхдийг 8 настайд нь сургуульд элсүүлэх хуулийн төслийг өргөн мэдүүллээ 11 цаг 54 мин Улаанбаатар хотод жилийн дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулна 12 цаг 32 мин Шувууны томуугаас урьдчилан сэргийлэхийг ЗӨСҮТ-өөс анхаарууллаа 12 цаг 33 мин Хууль зүйн зөвлөгөө өгөх "Хуульч АІ" аппликейшныг хэрэглээнд нэвтрүүллээ 12 цаг 38 мин АТГ: 11 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүллээ 12 цаг 40 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эдийн засаг, хөгжлийн яамны албан хаагчидтай уулзлаа 14 цаг 29 мин Монгол Улс 2026 онд "Дэлхийн адууны өдөр"-ийг өргөн хүрээнд тэмдэглэнэ 14 цаг 32 мин Хөвсгөл нуурын чиглэлд 37.9 км хатуу хучилттай авто зам барьж байна 14 цаг 32 мин Азийн Шатрын Холбооны Академийн салбар Монголд нээгдлээ 14 цаг 35 мин Монгол Улсын ноолуурын экспорт 2.4 дахин өсжээ 14 цаг 38 мин Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас газрын тос импортлох боломжийг судаллаа 14 цаг 39 мин “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалтнууд хэн бэ? 15 цаг 16 мин М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар зассангүй 16 цаг 31 мин Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна 16 цаг 42 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны...
Top