x

Хятадын ОХУ-аас авдаг газрын тос, байгалийн хийн импорт тасралтгүй өссөөр байна

БНХАУ-ын ОХУ-аас авдаг эрчим хүчний худалдан авалт сүүлийн 7 сарын хугацаанд тасралтгүй өссөн үзүүлэлт харуулжээ.

Газрын тос, байгалийн хий импорт өнгөрсөн хоёрдугаар сард Украинд дайн эхэлснээс хойш 60 тэрбум америк долларт хүрч өссөн байна. Энэ дүн өнгөрсөн есдүгээр сард 50 тэрбум долларын дүнтэй байсан юм.

Хятадын гаалийн албаны мэдээллээр хөрш улсаасаа 7,7 сая тонн түүхий газрын тос импортолсон нь өмнөх оны мөн үеийнхээс 16 хувиар өссөн үзүүлэлт юм байна. Мөн шингэрүүлсэн байгалийн хийн импорт 55 хувиар илүү буюу 750 мянган тоннд хүрчээ. 1-ээс 10-р сарын хугацаанд Хятадын Оросоос америк доллароор авсан импортын дүн 49,9 хувиар өсөхөд эрчим хүчний нийлүүлэлт гол нөлөө үзүүлсэн байна. Эдийн засгийн шинжээчид Орос Украинд дайн эхлүүлснээс хойших Хятад руу нийлүүлсэн газрын тос, байгалийн хийн экспорт Оросын эдийн засгийг тогтвортой байлгахад нөлөө үзүүлж байгаа нэг хүчин зүйл байж болох юм гэж таамаглаж байна.

Дайны улмаас өрнөдийнхөн Оросын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авсан ч Бээжин хоригийн эсрэг байр суурь баримталж байгаа юм.

Нөгөө талд Оросын гадаад зах зээлд гаргасан газрын тосны экспорт өнгөрсөн 10-р сард 165 мянган баррелиар өсөж 7,7 сая баррельд хүрчээ. Европын холбоо, Хятад, энэтхэгийн зах зээлд нийлүүлсэн Оросын газрын тосны хэмжээг нийт дүнгээр нь авч үзвэл өмнөх сараас бараг өөрчлөгдөөгүй байна. Өрнөдөөс Орост тавьсан хориг арга хэмжээний улмаас Оросын эрчим хүчний гол бүтээгдэхүүнүүд болох газрын тос, байгалийн хийн худалдаа Ази руу чиглэсэн гэж олон улсын шинжээчид үзэж байгаа. Хятад, Энэтхэг хоёр Оросын түүний газрын тосны хамгийн том худалдан авагч болсон байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top