x

Жо Байден, Ши Жиньпин нар уулзаж, хоёр талт хэлэлцээ хийлээ

Индонезийн Бали аралд зохион байгуулагдаж буй Их XX бүлгийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин нар өчигдөр буюу даваа гаригт хоёр талт уулзалт хэлэлцээ хийлээ.

Дэлхийн тэргүүлэх хоёр эдийн засгийн тэргүүн нар анх удаа нүүр тулан уулзаж хоёр улсын стратегийн чухал асуудлаар болон олон улс, бүс нутгийн харилцаа зэрэг өргөн хүрээний сэдвээр илэн далангүй санал бодлоо солилцлоо хэмээн олон улсын хэвлэлүүд онцолж байна.

Хятад, Америкийн харилцааны өнөөгийн байдал нь хоёр орон, ард түмний язгуур эрх ашигт нийцэхгүйгээс гадна, олон улсын хамтын нийгэмлэгээс хүлээж байгаа хүлээлтэд хүрэхгүй байна гэдгийг БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин онцоллоо.

Мөн тэрээр Хятад Америк 2 улс түүхийн өмнө хариуцлагаа ухамсарлаж, шинэ эрин үед бие биетэйгээ зөв харилцаа тогтоох арга замыг эрэлхийлж, харилцаагаа зөв голдиролд нь оруулж, хоёр орны болон дэлхий нийтийн эрх ашгийн төлөө эрүүл, тогтвортой өсөлтийн шатанд эргүүлэн авч ирэх хэрэгтэй байна гэдгийг цохон тэмдэглэжээ. Тэрээр нэмж хэлэхдээ, Хятадын Коммунист Нам болон Хятадын засгийн газрын дотоод, гадаад бодлого нь нээлттэй, ил тод, стратегийн зорилгоо тодорхойлсон, асар их залгамж чанартай, тогтвортой байгаа гэжээ.

Мөн тэрээр Хятад улс энх тайванч, нээлттэй, тууштай байж, дэлхийн хөгжилд хувь нэмрээ оруулж, дэлхийн улс орнуудтай хамтын хөгжил дэвшлийн бодлогыг баримтална гэж Ши Жиньпин хэлжээ. Даваа гаригт болсон уулзалтын эхэнд Байден Вашингтон, Бээжингийн хоорондын харилцаа холбооны шугамыг нээлттэй байлгах үүрэг хүлээсэн гэдгээ мэдэгдсэн. Мөн тэрээр уулзалтын дараа хэвлэлийн бага хурал хийж, хоёр улсын дээд албан тушаалтнуудын уулзалтыг цаашид зохион байгуулж хэлэлцсэн асуудал бүрийн нарийн ширийнийг үргэлжлүүлэн хэлэлцэхээр тохиролцсоноо мэдэгдсэн байна. 

Байден хэлэхдээ, "Манай хоёр үндэстний удирдагчдын хувьд бид Хятад, АНУ хоёр улс хоорондын санал зөрөлдөөнөө зохицуулж чадна гэдгийг харуулах үүрэгтэй" гэж мөн онцлон тэмдэглэжээ.

Гэхдээ тэрээр, нэг хятад бодлогын талаарх АНУ-ын байр суурь хэвээрээ гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.

Мөн Цагаан ордноос гаргасан мэдэгдэлд, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкенийг Хятадад айлчилж, хэлэлцээгээ үргэлжлүүлэх төлөвлөгөөг хоёр тал тохиролцсон гэдгийг мэдээлжээ.

MNB.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өвчтэй болон үхсэн шувуунд гар хүрэхгүй байхыг зөвлөж байна 11 цаг 12 мин Ой, хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахихыг анхааруулав 11 цаг 18 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм дулаан. Багавтар үүлтэй, бороо орохгүй 11 цаг 24 мин Нөөцийн мах нөхөн нийлүүлбэл мах борлуулах лангуу, цэгээр хангана 11 цаг 28 мин Налайхын зам дагуух цайны газруудад гал гарч 10 гэр шатжээ 11 цаг 39 мин О.Амгаланбаатар: Парламентад сууж байгаа залуучууд асуудалд поп байдлаар хандаж болохгүй 12 цаг 18 мин Малчин өрхийн хүүхдийг 8 настайд нь сургуульд элсүүлэх хуулийн төслийг өргөн мэдүүллээ 12 цаг 22 мин Улаанбаатар хотод жилийн дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулна 13 цаг 0 мин Шувууны томуугаас урьдчилан сэргийлэхийг ЗӨСҮТ-өөс анхаарууллаа 13 цаг 1 мин Хууль зүйн зөвлөгөө өгөх "Хуульч АІ" аппликейшныг хэрэглээнд нэвтрүүллээ 13 цаг 6 мин АТГ: 11 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүллээ 13 цаг 8 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эдийн засаг, хөгжлийн яамны албан хаагчидтай уулзлаа 14 цаг 57 мин Монгол Улс 2026 онд "Дэлхийн адууны өдөр"-ийг өргөн хүрээнд тэмдэглэнэ 15 цаг 0 мин Хөвсгөл нуурын чиглэлд 37.9 км хатуу хучилттай авто зам барьж байна 15 цаг 0 мин Азийн Шатрын Холбооны Академийн салбар Монголд нээгдлээ 15 цаг 3 мин Монгол Улсын ноолуурын экспорт 2.4 дахин өсжээ 15 цаг 6 мин Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас газрын тос импортлох боломжийг судаллаа 15 цаг 7 мин “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалтнууд хэн бэ? 15 цаг 44 мин М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар зассангүй 16 цаг 59 мин Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна 17 цаг 10 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны...
Top