x

Орос оронд Сталинист маягийн дэглэм тогтож болзошгүй байна

Украины дайн сунжирч, Оросын тал хохирол амсахын хэрээр Пригожиний нэр нөлөө Кремльд өсч, Орос оронд Сталинист маягийн дэглэм тогтож болзошгүй байгаа тухай Reuters мэдээлжээ.

Үүний өмнө Украины талд урвасан Оросын хөлсний цэргийг хулгайлан цаазалж буй дүрс бичлэгийг Оросын хувийн батлан хамгаалах компани Вагнер Групптэй ойр ажилладаг “Gray Zone” нэртэй Телеграм хуудсанд бямба гаригт нийтэлсэн байна.

“Өшөө авалтын алх” гарчигтай нийтлэгдсэн дүрс бичлэгт Украины талд урвасан Вагнер Группийн 55 настай хөлсний цэрэг Евгений Нужин гэгчийг цаазалж буйг харуулсан юм. Нужин нь есдүгээр сард Украины талд урвасан бөгөөд аравдугаар сарын 11-нд Киевээс хулгайлагдсан аж. Бичлэгт Нужиний толгойг тоосгон ханатай хавсран лантуугаар хүчтэй цохин амийг нь бүрэлгэж буйг харуулжээ.

Энэ явдлын талаар Вагнер Групп тус компанийг үүсгэн байгуулагч Евгений Пригожиний мэдэгдлийг нийтэлсэн байна. Пригожиний мэдэгдэлд “Нужин ард түмнээсээ, журмын нөхдөөсөө санаатай урвасан урвагч юм” гээд Оросын иргэдийн зарим хэсгийг урвагчид хэмээн нэрлэж, уг бичлэгээр тэдэнд анхааруулга өгсөн гэдгээ ч хэлсэн байна.

“Путиний тогооч” хочтой Пригожин нь 2014 онд Вагнер Группийг үүсгэн байгуулсан, Ливи, Сири, Төв Африкийн Бүгд Найрамдах Улс, Мали, Украин зэрэг орнуудад Москвагийн эрх ашгийг хамгаалах үүрэгтэй байлдааны ажиллагаа явуулж байснаа хүлээн зөвшөөрчээ.

Пригожин нь дээрх мэдэгдэлдээ “Зөвхөн автомат буугаа хаяад дайсны талд орсон хүнийг урвагч гэдэггүй. Ард түмнээ боддоггүй зарим урвагчид албан тасалгаанд үүрлэж байна. Зарим нь төвийг сахисан орнууд руу хувийн онгоцоороо зугтацгааж байна. Тэднийг ч бас урвагч гэж үзэх ёстой” гэжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада...
Top