x

Бид яагаад хайрын сэдвээр мастерийн зэрэг хамгаалж чаддаггүй вэ?

"Хайрлах гэж юу болохыг мэдэхгүй хүн хайрлах нь хайртай хүнээ шархлуулдаг" гэж Зэнгийн агуу багш Тич Нахат Хан хэлж байж. Тэрээр хэрхэн хайрлах тухай бичсэн гайхалтай зохиолдоо зөвлөсөн нь хайрыг үргэлж ямар нэгэн зүйл мэт харагдуулдаг өрнийн соёлын домог зүйд ихээхэн эвгүй сэтгэгдэл төрүүлдэг гэж. Яагаад гэхээр өрнийхний философоос улбаатай одоо бидний төсөөлөн хүлээдэг холливүүдийн кино, зохиол дээрх хайр ихэвчлэн санамсаргүй тохиолдлоор тохиолддог, гэнэт л хайр дурлалд хөл алдан уначихдаг, хүн төрөлхтний бусад сайн сайхныг эрэлхийлэхтэй адил зориудаар дадлага хийснээр олж авдаг ур чадвар гэх сум шиг л тусдаг зүйл. Бид хайрлах бол дадал бас ур чадвар гэдгийг таньж чадаагүйгээс болж хайр сэтгэлийг бухимдалтай нийлүүлдэг байж болох юм.

Германы агуу сэтгэл зүйч, психоаналист, гүн ухаантан Эрих Фромм (1900-1980) 1956 онд хэвлүүлсэн "Хайрлах урлаг" хэмээх гайхалтай бүтээлдээ хайр дурлалыг хүн бүрийг хөгжүүлэх ур чадвар гэж үзсэн байдаг. Хайрыг урлагч, уран бүтээлчид болохын тулд дагалдан суралцаж, дадлагажигчаас мастер болох хүртэл мэдлэг, хичээл зүтгэл шаарддаг.

Фромм бичихдээ,

“Энэ номоороо ... хайр бол хэн нэгний төлөвшсөн түвшингээс үл хамааран хэн ч амархан дээшлүүлж чаддаг мэдрэмж биш гэдгийг харуулахыг хүсч байна. Уншигчдад, үр бүтээлтэй чиг баримжаа олж авахын тулд хувийн зан чанарыг бүхэлд нь хөгжүүлэхийг хамгийн идэвхтэй оролдохоос нааш хайрын төлөөх бүх оролдлого нь бүтэлгүйтэх гарцаагүй гэдгийг уншигчдад итгүүлэхийг хүсч байна. Хөршөө хайрлах чадваргүйгээр, жинхэнэ даруу байдал, зориг, итгэл, сахилга батгүйгээр хувь хүний хайр сэтгэл ханамжийг олж авч чадахгүй. Ийм чанарууд ховорхон олддог соёл иргэншилд хайрлах чадварыг олж авах нь өдрийн од мэт хэвээр байх ёстой" хэмээж.

Фромм хайрын тухай бидний буруу ойлголтыг Инь-Ян гэж үздэг,

"Ихэнх хүмүүс хайрын асуудлыг голчлон хайрлах, хайрлах чадвар гэхээсээ илүү хайрлуулах асуудал гэж үздэг. Тиймээс тэдний хувьд яавал хайрлагдам байх уу, яаж хайрлуулах вэ гэдэг л гол асуудал болдог.

[…]

Хүмүүс хайрлах нь энгийн зүйл гэж боддог ч хайрлах эсвэл хайрлах зөв объектоо олох нь хэцүү асуудал. Энэхүү хандлага нь орчин үеийн нийгмийн хөгжилд үндэслэсэн хэд хэдэн шалтгаантай байдаг. Үүний нэг шалтгаан нь 20-р зуунд хайрыг "объект" болгон сонгох болсон өөрчлөлт юм".

Фромм хэлэхдээ,

Бидний "хайрын объект"-ийн сонголт дээр тогтсон байдал нь "дурлах" анхны туршлага болон дурласан байнгын байдал, эсвэл бидний хэлж байгаагаар "хайрлах" байдлын хооронд нэг төрлийн төөрөгдөл үүсгэсэн гэж Фромм үзэж байна. "Хайранд зогсох" гэж Стендаль зуу гаруй жилийн өмнө хайрын "талсжилтын" онолдоо дурдсан байдаг. 

"Хэрэв бид бүгдийн адил танихгүй байсан хоёр хүн гэнэт хана хэрмийг нурааж, дотносож, нэгийг мэдрэх юм бол энэ нэгдмэл байдлын мөч бол амьдралын хамгийн сэтгэл хөдөлгөм, дүүлэн нисэм үе юм. Хайргүй, тусгаарлагдсан, хаагдсан хүмүүсийн хувьд энэ нь бүр гайхамшигтай эсвэл үлгэрийн санагдана. Гэнэтийн дотно харьцааны энэхүү гайхамшгийг бэлгийн дур сонирхол, сэтгэл ханамжтай өнгө хоршуулж, хөнгөвчилдөг. Гэсэн хэдий ч энэ төрлийн хайр нь мөн чанараараа удаан үргэлжлэхгүй. Хоёр хүн сайн танилцаж, тэдний ойр дотны харилцаа нь гайхамшигт шинж чанараа улам бүр алдаж, тэдний сөргөлдөөн, урам хугарах, харилцан уйтгартай байдал нь анхны догдлолоос үлдсэн бүх зүйлийг устгана. Гэсэн хэдий ч эхэндээ тэд энэ бүхнийг мэддэггүй. Үнэн хэрэгтээ тэд бие биедээ "галзуурсан" мэт их эрчимт хайр дурлалын балыг амсуулах нь хайрын эрч хүчийг нотлох, тэдний нэг нэгэндээ хэр их хайртай вэ гэдгийг харуулах гэхээсээ илүүтэй тэдний ямар их ганцаардал дунд байсан байна вэ гэдгийг нотлоно, илтгэнэ.  

[…]

Хайр шиг асар их итгэл найдвар, хүлээлтээр эхлүүлсэн хэрнээ байнга бүтэлгүйтдэг үйл ажиллагаа, аж ахуйн нэгж гэж бараг байхгүй".

Энэхүү бүтэлгүйтлийн түүхийг арилгах цорын ганц арга зам бол хайрын талаарх бидний итгэл үнэмшил ба түүний бодит механизм хоорондын холбоогүй байдлын үндсэн шалтгааныг судлах явдал бөгөөд үүнд хайрыг ач ивээл гэхээсээ илүү мэдээлэлтэй дадал гэж хүлээн зөвшөөрөх ёстой гэж Фромм үзэж байна.

Фромм бичихдээ, 

"Амьдрах нь урлагтай адил. Хайр бол урлаг гэдгийг ойлгох нь хамгийн эхний алхам юм. Хэрэв бид хэрхэн хайрлахыг сурахыг хүсч байвал хөгжим, уран зураг, мужаан, анагаах ухаан, инженерчлэлийн урлаг гэх мэт өөр урлагийг сурахыг хүсч байгаа шигээ явах ёстой. Аливаа урлагт суралцахад ямар алхам хийх шаардлагатай вэ? Урлагт суралцах үйл явцыг хоёр хэсэгт хувааж болно. Нэг нь онолыг эзэмших. Нөгөө нь бясалгалыг эзэмших. Анагаах ухаанд суралцахыг хүсвэл эхлээд хүний ​​биеийн тухай, элдэв өвчин эмгэгийн талаарх баримтуудыг мэдэх ёстой. Энэ бүх онолын мэдлэгийг мэддэг байлаа гээд би анагаах ухааны урлагт ямар ч чадваргүй хэвээр байж болно. Миний онолын мэдлэг, дадлагын үр дүн нь миний зөн совин, аливаа урлагийг эзэмшихийн мөн чанар болох нэг зүйл болох хүртэл би маш их дадлага хийсний дараа л энэ урлагт мастер болно. Гэхдээ аливаа урлагийн мастер болоход онол, практикт суралцахаас гадна гуравдахь хүчин зүйл байдаг. Урлагийг эзэмших нь хамгийн чухал асуудал байх ёстой. Дэлхий дээр урлагаас илүү чухал зүйл байхгүй байх ёстой. Энэ нь хөгжим, анагаах ухаан, мужаан, бүр хайр дурлалын хувьд ч үнэн юм. Магадгүй, манай соёл иргэншилд хүмүүс яагаад энэ урлагийг сурах гэж хичээх нь маш ховор байдаг вэ гэсэн асуултын хариулт энд байж болох юм. Гэхдээ илт бүтэлгүйтлээс үл хамааран хайр дурлалын гүн гүнзгий хүсэл эрмэлзэлтэй байсан ч бусад бараг бүх зүйл нь тийм биш гэж үздэгтэй холбоотой. Бид хайр хамгийн чухал зүйл гэдэг хэрнээ амжилт, нэр төр, мөнгө, эрх мэдэлд мастер болохын тулд бараг бүх хүч, цагаа зарцуулагддаг бөгөөд бараг л байхгүй мэт ялгаагүй тамир тэнхээ, цаг хугацааг хайрлах урлагт суралцахад зарцуулагддаг.

"Хайрлах урлаг"-ын үлдсэн хэсэгт Фромм хүний ​​энэхүү дээд чадварыг эзэмшихэд саад болж буй буруу ойлголт, соёлын худал хуурмаг байдлыг судалж, хүний ​​зүрх сэтгэлийн нарийн төвөгтэй байдлын талаар ер бусын ойлголттойгоор хайрын онол, практикийн аль алиныг нь тоймлон харуулсан байдаг. 

А.Долгор

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Япон, Австрали улсууд газрын ховор элементийн нийлүүлэлтэд хамтран ажиллахаар боллоо 12 мин Отгонтэнгэр уулыг тахих төрийн их ёслол 6 дугаар сарын 17-нд болно 13 мин Налайхын зам дагуу гурван байршилд явган хүний гүүрэн гарц барина 27 мин Алтай хотхонд сургууль барих ажлыг гацаасан компанийн өмч хувьчлалыг шалгана 30 мин Филиппинд Майон галт уул идэвхжиж, олон мянган иргэнийг нүүлгэн шилжүүллээ 34 мин УИХ-ын Өргөдлийн байнгын хороо сургуулийн хоолны асуудлаар ажлын хэсэг байгууллаа 34 мин Н.Номтойбаяр: Чөлөөт бүсийн бодлогыг бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлнэ 35 мин Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 37 мин Монгол хэл бичгийн шалгалтын өргөдөл, гомдлыг хүлээн авч байна 2 цаг 50 мин ОХУ Ялалтын баяраар интернэт хязгаарлаж, цэргийн техникгүй парад хийнэ 2 цаг 50 мин Дөрөвдүгээр сард 5300 гаруй иргэн Төрийн ордонтой танилцжээ 2 цаг 51 мин Израил, Иорданы удирдагчид Болгарын сонгуульд ялсан Р.Радевт баяр хүргэв 2 цаг 51 мин АНУ Европын Холбооноос импортлох автомашины татварыг нэмэгдүүлнэ 2 цаг 53 мин Хаврын тариалалт эхэлж, 25 мянган га талбайд тариалалт хийнэ 2 цаг 53 мин Дорноговь аймагт 839 мянга гаруй мод тарьжээ 2 цаг 54 мин Монголын говьд хулангийн сүрэг түүхэн тархац нутагтаа дахин үзэгдэж эхэллээ 2 цаг 56 мин Улаанбаатар хотод 300 МВт хүчин чадалтай Дулааны тавдугаар цахилгаан станц барьж эхэллээ 2 цаг 57 мин Улаанбурхан өвчний тохиолдол 14 мянга давж, 18 хүн нас баржээ 2 цаг 58 мин Б.Батцэцэг сайд “Эрх зүйн хамааралгүй” гэчихээр хулгай, луйвраа нуучихна гэж эндүүрчээ 3 цаг 13 мин Хөдөлмөрийн шинэ сайдын анхааралд 3 цаг 33 мин
iИх уншсан
Зургаан настын зовлон: Малчин-сурагч Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гар... "Улсын Их Дэлгүүр" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд сууж ү... Р.Даваадорж: НӨАТ манайх шиг улсад баримт, буцаалт, бүртгэл ... Б.Онон: Хэвлэлийн эрх чөлөөнд хууль хүчний байгууллага, эрх ... Цахилгаан авто машинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарл... Монголбанк Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран а... Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийг хангах 63 МВт-ын дулааны ... Монголын балетчид ОХУ-д болсон "Арабеск" олон улсын уралдаан... Бурхан Харвард руу нүүв Өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүү... Эрдэнэтийн-Овооны "Оюут" ордын нөөцийг 404 сая тонноор албан... Өнөөдөр Олон улсын ихрүүдийн өдөр тохиож байна МУЗН болон "Тэрбум мод" сан хамтран ажиллах санамж бичиг бай... Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, ногдол ашгийг нөх... Хөвсгөл аймгийн эмнэлэгт нүдний болор солих мэс засал хийж э... Шадар сайд Н.Номтойбаяр хүнс үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уул... Япон улсын тусламжаар бүтээсэн байгалийн ухааны сургалтын хэ... Д.Трамп Ираныг сүрдүүлсний дараа нефтийн үнэ огцом өслөө
Top