x

Цахилгаан эрчим хүчээ хэрхэн хэмнэх вэ?

Эрчим хүчний хэмнэлтийн менежерүүд орчин үеийн техникийн дэвшил дээр үндэслэн хоол, унд бэлтгэх, ахуйн зориулалтын цахилгаан хэрэгсэлийн хийцийг сайжруулахаас гадна зөв ашиглах нь цахилгаан эрчим хүчхэмнэх боломжтой гэж үздэг. Манай нөхцөлд хамгийн их цахилгаан зарцуулах хэрэгсэл нь хоол унд бэлтгэх зориулалттай цахилгаан плитка юм.

Жилийн хэрэглээ нь 1200-1400 кВт.ц хүрдэг. Цахилгаан плиткын өргөн хэрэглэж байгаа айл, өрх нь цахилгааныг хэмнэх зорилгоор дараах арга хэмжээг хэрэгжүүлж болно.

Үүнд:

Цахилгаан плитка олон тохируулгатай байх тутам эрчим хүч хэмнэх ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, шаталсан 7 тохируулгатай плитка нь цахилгааныг 5-12 хувь бага зарцуулах боломжтой юм.

Плитканы халаах хэсэг хоолны сав, данхны ёроолын хэмжээтэй тохирч байвал ашиггүй дулаан ялгаруулалт багасч, цахилгаан хэрэглээ 10-12 хувь буурна. Практикаас үзэхэд халаах гадаргийн диаметр 145 мм байхад савны ёроолын диаметр 160-180 мм; 180 мм байхад 180-220 мм; 220 мм байхад 240-260 мм байхаас гадна савны ёроолын суурь тэгш хавтгай байх ньхурдан халах илүү ач холбогдолтой. Ёроол нь төмбийж, хорчийсон саванд хоол, цай буцалгахад цахилгаан 40-60 хувиар илүү зарцуулагдана.

Ер нь цахилгаан плитка дээр хоол, цай чанах зориулалттай сав нь хөдлөхөөргүй хүндхэн байхаас гадна бага диаметртэй ширмийг илүү ашиглах нь хэмнэлтийн ач холбогдолтой байдаг. Харин бага гүйдлээр удаан халааж болгох шаардлагатай хоол чанах, жимс буцалгах зэрэг том диаметртэй плиткыг ашиглах нь хэмнэлтийн ач холбогдолтой болно. Ямарваа нэг төрлийн ундаа, цай буцалгаад авахдаа плитка унтрааж савтай ус тавьж халаах нь чухал юм. Учир нь ус дамжуулах хоолойноос өндөг буцалгахаас бусад тохиолдолд халуун ус авч хэрэглэх нь тохиромжгүй тул халуун плиткан дээр тавьсан усыг тэр өдөрт нь ямар нэг хоол, цай хийх, аяга таваг угаахад ашиглаж болно.

Цахилгаан хөргүүр чадлаар бага ч гэсэн жилийн дүнгээр цахилгаан плитканы хэрэглэсэн эрчим хүчтэй ойролцоо хэмжээний цахилгаан (450-1400кВт.ц) зарцуулдаг. Хөргүүрийг зөв ашигласан туршлагаас үзэхэд цахилгаан эрчим хүчийг 15-20 хувь хэмнэх бололцоотой байна.

Жишээлбэл: халуун, бүлээн (-аас дээш) зүйл хөргөгчид хийхгүй байх; хөргүүрийн хаалгыг олон дахин онгойлгохгүй байх; хөргүүрийг хананаас агаарын урсгал чөлөөтэй явагдахаар, дулаан үүсгүүрээс зайдуу байрлуулах гэх мэт. Цахилгаан хэрэглээ нь хөргүүр (хөргөгч)-ийн горимоос хамаарах бөгөөд хөлдөөх тохируулгыг нэг градуссаар дээшлүүлэхэд цахилгаан зарцуулалт 8 хувиар, хөргүүрийн хаалгыг ойр ойрхон гурав дахин онгойлгоход 1 хувиар нэмэгддэгийг анхаарах хэрэгтэй.

Индүү... Орчин үед өргөн хэрэглэж байгаа халууны тохируулга бүхий индүү нь хиймэл торго индүүдэхэд 115-1400C; ноосон даавууг 140-1650C; хөвөн-цаасан даавуу 165-1900C байх нь тохиромжтой. Хувцасыг нойтон даавуу тавьж индүүднэ. Хэт халааж 2-3 мин индүүдсэнээр хувцас хэврэгшиж, цахилгаан зарцуулалт 20 хувь хүртэл нэмэгдэнэ.

Угаалгын машиныг зөв ашиглах, цахилгаан эрчмийг зохистой хэрэглэх гол нөхцөл нь бүрэн ачаалах явдал юм. Тоос соруулын зөвхөн тоосны цуглуургыг байн байн, үргэлж цэвэрлэх замаар хөдөлгүүрийн ачааллыг багасгаж, цахилгаан хэмнэлт гаргана. Айл, өрхийн цахилгаан хэрэглээг бууруулах, цахилгаан хэмнэх зарчим нь ахуйн хэрэгслийг зөв ашиглах, тэдгээрийн дэвшилттэй шинэ бүтээц (халуун тохируулагчтай, халуун хязгаарлагчтай, чадлын тохируулгатай, фото-таслууртай, сайжруулсан дулаан тусгаарлагчтай)-ийг хэрэглэх 2 үндсэн зарчим дээр тулгуурлана.

Дээрх хүснэгтэд ахуйн хэрэгслийг зохистой зөв ашиглах, орчин үеийн шинэ хийцийн цахилгаан хэрэгсэл нэвтрүүлэх, худалдан авахтай уялдан гарч болох цахилгаан хэмнэлтийн ойролцоо хэмжээг үзүүлсэн болно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик 18 цаг 49 мин СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан 19 цаг 8 мин Дэлхийн багш нарын өдөр тохиож байна 19 цаг 20 мин П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо 19 цаг 26 мин Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны бодлоготой уялдуулна 20 цаг 7 мин Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, тоножээ 20 цаг 10 мин АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парламентын засаглал… 20 цаг 44 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Уржигдар 10 цаг 09 мин Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин гардууллаа 2026-10-02 Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэрэглэл өндөр байна 2026-10-02 Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ 2026-10-02 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 2026-10-02 С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг" зогсооно 2026-10-02 О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сайд шийдвэрээ гаргасан гэж ойлгосон 2026-10-02 Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин 2026-10-02 Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа 2026-10-02 Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав 2026-10-02 Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв 2026-10-02 В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв? 2026-10-02 Боловсрол, эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжинэ 2026-10-02
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Эргэдэг хаалга... Хэвлэлийнхэн АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ Худлаа... Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролц... Г.Ганбаатар: Хэдхэн компани хөдөө аж ахуйн салбарт олгосон и... Crew 13 багийг ОУСС руу илгээлээ Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер а... Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргий... Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Top