x

НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх 27 дахь бага хурал эхэллээ

НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцод нэгдэн орсон орнуудын 27-р бага хурал ням гаригт Египтэд эхэллээ.

Энэ хуралдаанд дэлхийн 190 гаруй орны төлөөлөгчид оролцож, дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлт, түүнийг даван туулахад чиглэсэн асуудлуудыг хэлэлцэж байна.

Дэлхийн 190 гаруй орны төрийн тэргүүн болон бүс нутаг, цаг уурын байгууллагын төлөөлөгчид энэ сарын 6–наас 11-ний өдрүүдэд Египетийн зүүн бүсийн Шарм-эль-Шейх хотод хуран чуулж хүн төрөлхтөнд тулгараад буй цаг уурын өөрчлөлт, дэлхийн дулаарлын асуудлыг авч хэлэлцэж байна.

Өнгөрсөн жилийн тус хуралдаанаас цаг уурын дулаарлыг 1,5 хэмээс хэтрүүлэхгүй байх чиглэлд олон улс тохирсон байна.

Гэвч НҮБ-ын сүүлийн үеийн судалгаагаар, хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах ажил өнөөгийн хурдацаараа байвал 21-р зууны эцэс гэхэд дундаж температур 2.8 орчим хэмээр өсөхөөр байгааг анхааруулж байгаа юм байна. Тиймээс гишүүд хүлэмжийн хийн ялгарлыг нэн даруй бууруулах, уян хатан бодлого боловсруулах, уур амьсгалын зайлшгүй нөлөөнд дасан зохицох, хөгжиж буй орнуудын дулаарлын эсрэг үйл ажиллагааг санхүүжүүлэх зэрэг өмнөх жилийн хуралдааны үр дүнд тулгуурласан ажлуудыг авч хэлэлцэж байгаа юм байна. 

Энэ удаагийн хуралдаан мөн ОХУ Украины дайны улмаас зарим улсад эрчим хүчний хямрал үүсэж, энэ нь нүүрсний хэрэглээг нэмэгдүүлснээр хүлэмжийн хийн ялгарал өссөн энэ цаг үед болж буйгаараа онцлог байгааг олон улсын хэвлэлүүд онцолж байна.

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттериш бага хурлын нээлтийн үеэр үг хэлэхдээ "Энэ удаагийн хуралдаанаар бид манай гараг цаг уурын өөрчлөлтийн аюулаас сэргийлэх итгэлцлийг дахин бий болгож энэ амбицаа сэргээх ёстой юм. Үгүй бол 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтыг 45 хувиар бууруулахын тулд түүнийг 10 хувиар өсгөх хандлагатай байна гэдгийг ч онцолжээ.

Ням гаригт нээлтээ хийсэн хуралдаанд Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Их Британий ерөнхий сайд Риши Сунак болон дэлхийн бусад удирдагчид даваа гаригаас эхлэн дээд түвшний яриа хэлэлцээнд оролцохоор хүрэлцэн ирэх аж. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден баасан гаригаас эхлэн бага хуралд оролцохоор төлөвлөсөн байна. Оролцогчид уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх арга хэмжээг эрчимжүүлэх нэгдсэн мессеж илгээж чадах эсэх нь хамгийн том сорилт юм гэдгийг олон улсын тоймчид хэлж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өвчтэй болон үхсэн шувуунд гар хүрэхгүй байхыг зөвлөж байна 11 цаг 56 мин Ой, хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахихыг анхааруулав 12 цаг 1 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм дулаан. Багавтар үүлтэй, бороо орохгүй 12 цаг 7 мин Нөөцийн мах нөхөн нийлүүлбэл мах борлуулах лангуу, цэгээр хангана 12 цаг 12 мин Налайхын зам дагуух цайны газруудад гал гарч 10 гэр шатжээ 12 цаг 23 мин О.Амгаланбаатар: Парламентад сууж байгаа залуучууд асуудалд поп байдлаар хандаж болохгүй 13 цаг 1 мин Малчин өрхийн хүүхдийг 8 настайд нь сургуульд элсүүлэх хуулийн төслийг өргөн мэдүүллээ 13 цаг 5 мин Улаанбаатар хотод жилийн дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулна 13 цаг 43 мин Шувууны томуугаас урьдчилан сэргийлэхийг ЗӨСҮТ-өөс анхаарууллаа 13 цаг 44 мин Хууль зүйн зөвлөгөө өгөх "Хуульч АІ" аппликейшныг хэрэглээнд нэвтрүүллээ 13 цаг 49 мин АТГ: 11 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүллээ 13 цаг 51 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эдийн засаг, хөгжлийн яамны албан хаагчидтай уулзлаа 15 цаг 40 мин Монгол Улс 2026 онд "Дэлхийн адууны өдөр"-ийг өргөн хүрээнд тэмдэглэнэ 15 цаг 43 мин Хөвсгөл нуурын чиглэлд 37.9 км хатуу хучилттай авто зам барьж байна 15 цаг 43 мин Азийн Шатрын Холбооны Академийн салбар Монголд нээгдлээ 15 цаг 46 мин Монгол Улсын ноолуурын экспорт 2.4 дахин өсжээ 15 цаг 49 мин Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас газрын тос импортлох боломжийг судаллаа 15 цаг 50 мин “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалтнууд хэн бэ? 16 цаг 27 мин М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар зассангүй 17 цаг 43 мин Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна 17 цаг 53 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны...
Top