x

“Монгол цам” тусгай үзэсгэлэнг Дүрслэх урлагийн музейд нээлээ

Соёлын яамнаас зохион байгуулж байгаа “Соёлын бүтээлч сар-2022” аяны хүрээнд Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд “Монгол цам” тусгай үзэсгэлэнг нээлээ.

Энэхүү үзэсгэлэнд Дүрслэх урлагийн музейн сан хөмрөгт хадгалагдаж буй XIX-XX зууны эхэн үеийн Их хүрээний нэртэй урчуудын бүтээсэн цамын ёслолтой холбоотой хувцас хэрэглэл, зураг урлалын бүтээлүүдийг дэлгэжээ. Мөн цамын дүр, дүрслэлийн талаарх судалгаа хийсэн Ардын зураач Ү.Ядамсүрэн, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Дамдинсүрэн, Ж.Лувсанжамц нарын судлаачдын судалбар зургуудыг байршуулсан байна.

Уг үзэсгэлэнгээр дамжуулж, монголчуудын соёл, урлагийн хосгүй гайхамшигт үнэт зүйлсийг олон нийтэд сурталчлан таниулах, өвөг дээдсээрээ бахархах үзэл санааг дэлгэрүүлэхийг зорьжээ. Мөн үндэсний үйлдвэрлэгчдэд цамын хувцас хэрэглэл болон гоёл чимэглэлийн зүйлд шингэсэн хэлбэр төрхийг дээжлэн танилцуулж, тэдгээрийг бүтээсэн уламжлалт арга ухааныг орчин үеийн дэвшилтэт технологитой хослуулан үйлдвэрлэлд нэвтрүүлэх замаар үндэсний онцлог бүхий бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэх шинэлэг санаа сэдлийг бий болгох зорилготойг зохион байгуулагчид нь онцлов.

Үзэсгэлэнг Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд энэ сарын 1-6-ны хооронд дэлгэнэ. Тасалбарын үнэ 15 мянган төгрөг бөгөөд олон нийт 10:00-19:00 цагийн хооронд үйлчлүүлэх боломжтой.

Ташрамд мэдээлэхэд, Монголд цамын бүжиг дэлгэрч, 300 гаруй жилийн хугацаанд хөгжиж ирэхдээ монголчуудын ур ухаан, утга бэлэгдэл, урлаг соёлын гайхамшигт үнэт зүйлсийг тээн уламжлагджээ.

Монгол цамын ая дан, бүжгийн хэмнэл, хувцас хэрэглэл хийгээд түүнийг бүтээсэн дэглэлт, мужаан, дарх, оёдол зэрэг бүхий л үйлийн илэрхийлэл нь монголын ард түмний хэдэн мянганы турш хөгжүүлж, өвлүүлж ирсэн оюун санааны хийгээд эд өлгийн зүйлийн давтагдашгүй өвөрмөц хэв шинжийг агуулдаг байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Мансууруулах бодистой холбоотой хэрэгт холбогдсон гурван хүнд хорих ял оногдуулжээ 8 цаг 14 мин Монгол, Оросын өсвөрийн геологичдын олимпиад ОХУ-д болно 8 цаг 14 мин 2026 оны Элсэлтийн шалгалт маргааш эхэлнэ 8 цаг 16 мин Монгол, Хятад улс хүнсний аюулгүй байдлын чиглэлээр санамж бичиг байгууллаа 8 цаг 17 мин Иргэдэд шинээр газар олгох ажлыг түр зогсоожээ 8 цаг 18 мин Төрийн тахилгат Хошуу овооны тэнгэрийг тайх ёслол боллоо 8 цаг 20 мин Ерөнхий сайд Н.Учрал БНСУ-ын Ерөнхий сайдтай уулзлаа 8 цаг 21 мин Олон улсын хэт бартаат замын “РФС Монголия” уралдаан Өвөрхангай аймагт болно 11 цаг 21 мин Япон дахь “Миний Монгол” сургуулийн 10 жилийн ойн баяр боллоо 11 цаг 21 мин Монгол, БНСУ-ын батлан хамгаалахын хамтын ажиллагааны хэлэлцээрийн төслийг дэмжлээ 11 цаг 22 мин Боловсролын сайд иргэдтэй уулзаж, санал гомдлыг шийдвэрлэлээ 13 цаг 20 мин Төрийн далбааны өдрөөр зэвсэгт техниктэй цэргийн парад зохион байгуулна 13 цаг 22 мин Сонгинохайрхан дүүрэгт бог малыг дархлаажуулах ажил 60 хувьтай үргэлжилж байна 13 цаг 24 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 8 нэмэгджээ 13 цаг 24 мин Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас Эрүүл мэндийн яамны удирдлагуудтай уулзлаа 13 цаг 25 мин Ерөнхий сайд Н.Учрал "Зуны Давос" чуулганд оролцлоо 13 цаг 26 мин Наадмын амралтын өдрүүдэд зохицуулалт хийж, 7 дугаар сарын 16, 17-нд амрахаар боллоо 13 цаг 34 мин Лука Модрич шигшээ багийнхаа төлөө 200 дахь тоглолтоо хийлээ 15 цаг 4 мин Нөөцийн махны жижиглэн худалдааг зогсоож, өргөтгөсөн худалдаа эхэллээ 15 цаг 5 мин Дархан-Уул аймгийн баг тамирчид гал унтраах техник спортын улсын рекордыг шинэчиллээ 15 цаг 7 мин
iИх уншсан
Хүүхдийн нэр барьсан хөгийн улс төр Уулын тахилга бүхэн Монголыг XVII зууны бүдүүлэг орон шиг ха... Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Эрүүл мэндийн салбарын “Дарга анги”-ийнхны дураар дургилт Бортээгийн орд: Г.Занданшатарын Засгийн газраас Н.Учралын За... М.Энхцэцэг: 20 кВт хүчин чадалтай системтэй айл жилд 10 сая ... Энэ 7 хоногт Монгол Улсад болох онцлох үйлд явдлууд ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд ш... Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ... С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Испанийн шигшээ баг Саудын Арабыг 4:0-ээр буулган авлаа Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болг...
Top