x

Шоронгоос суллагдаад удаагүй байсан экс ерөнхийлөгч Лула Бразилийг дахин удирдахаар боллоо

Бразилчууд зүүний үзэлтэй экс ерөнхийлөгч Луис Инасио Лула да Силваг улс орноо удирдуулахаар дахин сонголоо. Нөгөө талд Бразилийн хэт барууны үзэлтнүүдийн удирдагч Жаир Болсонаро ялагдал хүлээв.

Хэт барууны хууль тогтоогчид, консерватив шинжээчид болон Болсонарогийн олон дэмжигчид түүний өрсөлдөгчийн ялалтыг хүлээн зөвшөөрсөн боловч Болсонаро өөрөө хараахан хүлээн зөвшөөрөөгүй байна. 

Лула, сонгогдсон ерөнхийлөгчийн хувьд цаг уурын асуудлыг кампанит ажлынхаа тулгын чулуу болгож, Амазоныг хамгаалахаа амласан байна. Лула ширэнгэн ойг устгах ажлыг түргэсгэсэн Болсонарогийн үеийн бодлогыг цуцлахын тулд ажиллах байх, гэхдээ Конгрессын сөрөг хүчин түүний мөрийн хөтөлбөрийг хязгаарлаж магадгүй юм.

Болсонаро ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй байж магадгүй гэж олон сарын турш анхааруулж байсан тул чимээгүй байх нь улам бүр санаа зовоож байна. Бразилийн сонгуулийн тогтолцоог сүйтгэх гэсэн түүний хүчин чармайлт дотоод болон гадаадад түгшүүр төрүүлжээ. Түүний бүрэн эрхийн хугацаанд Бразил улс тахал өвчнөөр хамгийн олон хүнээ алдсан. Мөн бүрэн эрх нь дуусгавар болсны дараа Болсонора ардчилалд заналхийлсэн гэх мэт хэд хэдэн хэргээр шүүхэд дуудагдаж мэдэх юм. 

Харин Лулагийн хувьд 77 настай. Тэрээр энэ зууны эхний 10 жилд Бразил улсыг тэргүүлж байсан нэгэн. Тэрээр 80 хувийн саналаар албан тушаалаа орхисон ч авлигын хэргээр ял сонсч, 580 хоног шоронд суусан байдаг. Өнгөрсөн жил Бразилийн Дээд шүүх шүүгчийг нэг талыг барьсан гэж үзсэний дараа түүний ялыг хүчингүй болгосон юм.

Б.Бүжлхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өвчтэй болон үхсэн шувуунд гар хүрэхгүй байхыг зөвлөж байна 12 цаг 23 мин Ой, хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахихыг анхааруулав 12 цаг 29 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм дулаан. Багавтар үүлтэй, бороо орохгүй 12 цаг 35 мин Нөөцийн мах нөхөн нийлүүлбэл мах борлуулах лангуу, цэгээр хангана 12 цаг 39 мин Налайхын зам дагуух цайны газруудад гал гарч 10 гэр шатжээ 12 цаг 50 мин О.Амгаланбаатар: Парламентад сууж байгаа залуучууд асуудалд поп байдлаар хандаж болохгүй 13 цаг 29 мин Малчин өрхийн хүүхдийг 8 настайд нь сургуульд элсүүлэх хуулийн төслийг өргөн мэдүүллээ 13 цаг 33 мин Улаанбаатар хотод жилийн дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулна 14 цаг 11 мин Шувууны томуугаас урьдчилан сэргийлэхийг ЗӨСҮТ-өөс анхаарууллаа 14 цаг 12 мин Хууль зүйн зөвлөгөө өгөх "Хуульч АІ" аппликейшныг хэрэглээнд нэвтрүүллээ 14 цаг 17 мин АТГ: 11 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүллээ 14 цаг 19 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эдийн засаг, хөгжлийн яамны албан хаагчидтай уулзлаа 16 цаг 8 мин Монгол Улс 2026 онд "Дэлхийн адууны өдөр"-ийг өргөн хүрээнд тэмдэглэнэ 16 цаг 11 мин Хөвсгөл нуурын чиглэлд 37.9 км хатуу хучилттай авто зам барьж байна 16 цаг 11 мин Азийн Шатрын Холбооны Академийн салбар Монголд нээгдлээ 16 цаг 14 мин Монгол Улсын ноолуурын экспорт 2.4 дахин өсжээ 16 цаг 17 мин Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас газрын тос импортлох боломжийг судаллаа 16 цаг 18 мин “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалтнууд хэн бэ? 16 цаг 55 мин М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар зассангүй 18 цаг 10 мин Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна 18 цаг 21 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны...
Top