x

"Твиттер" Элон Маскийн эзэмшилд шилжив

Дэлхийн тэргүүн баячуудын нэг Элон Маск дэлхийн хамгийн нөлөө бүхий олон нийтийн мэдээллийн хэрэгслийн нэг болох “Твиттер” компанийг удирдахаар болжээ. Энэ тухай CNN дүрэв гаригт мэдээлсэн байна. Тэрбумтан Элон Маск “Твиттер” компанийг 44 тэрбум америк доллараар худалдан авсан байна. Гэвч энэ үйл явц тийм хялбар байсангүй.

Элон Маск худалдааны хэлэлцээний явцад тавьсан саналаа цуцлахаар шийдсэний улмаас “Твиттер” компани үүнтэй холбогдуулан шүүхэд хандаж байв. Делавэрийн шүүхээс талуудад аравдугаар сарын 28-ныг хүртэл наймаагаа дуусгах, эсвэл шүүхээр маргаанаа шийдвэрлүүлэх сонголтыг тулгасан юм.

Сан-Франциско хотод төвтэй “Твиттер” компанийн эзэмшигч болсон Элон Маск платформоо хуурамч хэрэглэгчдээс цэвэрлэж, үг хэлэх эрх чөлөөг зөрчихгүй байхаар "Твиттер"-ийн контентыг зохицуулах бодлогыг эргэн харж, дахин төлөвлөж байгаагаа мэдэгдэв. АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын хаягийг дахин сэргээнэ гэж амласан байна. Энэ нь АНУ-ын 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажилд томоохон нөлөө үзүүлж магадгүй гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм.

Мөн Элон Маск "Твиттер"-ийг худалдан авснаар тус компани нь нээлттэй байхаа больж, нэг хүний эзэмшилд шилжсэн төдийгүй ажилчдын дунд цомхотгол хийсэн байна. CNN-ийн мэдээлснээр компанийн гүйцэтгэх захирал Параг Агравал болон бусад хоёр удирдах албан тушаалтныг ажлаас нь чөлөөлжээ. Гэвч компани энэ талаар ямар нэг тайлбар өгөхөөс татгалзсан байна.

Дэлхийн тэргүүн баячуудын нэг Элон Маск “Tвиттер” компанийг бүрэн худалдаж авсныхаа дараа ажилчдынх нь ихэнх хувийг цомхотгохоор төлөвлөсөн тухай "Вашингтон пост" сонин болон бусад хэвлэлүүд мэдээлж байсан юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ойрхи Дорнодын мөргөлдөөнөөс үүдэн газрын тосны үнэ 100 ам.доллар давлаа 4 цаг 55 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 4 цаг 57 мин А.Дюплантис тулгууртай харайлтын дэлхийн дээд амжилтыг 15 дахь удаагаа шинэчиллээ 5 цаг 0 мин Цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь 5 цаг 0 мин Он гарсаар 774 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгджээ 5 цаг 2 мин Зүүн аймгуудын нутгаар цас орж, ихэнх нутгаар хүйтэрнэ 5 цаг 2 мин Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн боллоо 19 цаг 49 мин Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үнэ 200 ам.долларт хүрч болзошгүйг анхаарууллаа 19 цаг 56 мин Аялал жуулчлалын салбарт спортын контент болон хиймэл оюун ухааныг ашиглах талаар хэлэлцэв 20 цаг 0 мин Улаанбаатар хотод Хятад-Монголын цагаан сарын хоолны соёлын өдөрлөг боллоо 20 цаг 1 мин БНСУ-ын Пусан хотод “Монголын кино өдрүүд” болно 20 цаг 2 мин Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг УИХ-ын даргад өргөн мэдүүллээ 20 цаг 3 мин Улсын хэмжээнд 177 мянга гаруй зөрчил бүртгэгдсэний дийлэнх нь замын хөдөлгөөний зөрчил байна 20 цаг 8 мин Засгийн газрын ажлын хэсэг Оюутолгойн уурхайд ажиллаж байна 20 цаг 9 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Цагаан алт" хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэгчидтэй уулзлаа 20 цаг 13 мин Хүндийг өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын дөрвөн тамирчин оролцоно 22 цаг 17 мин Ерөнхий сайд: Иргэдийнхээ төлөө эрсдэлийг сөрж, дэлхийн хаана ч хүрч чаддгаа харууллаа 22 цаг 24 мин Монголын хүнсний салбарт эмэгтэйчүүдийн оролцоо өндөр байгааг онцлов 22 цаг 25 мин Цахилгаан мопед, унадаг дугуйн импорт 10 дахин өсжээ 22 цаг 27 мин АНУ стратегийн нөөцөөсөө 172 сая баррель газрын тос гаргана 22 цаг 29 мин
iИх уншсан
Ерөнхийлөгчийн санаачилсан хууль ба “парламентын дархлаа” хэ... Р.Амаржаргал: 1990 онд бид эрх чөлөөг нээж өгсөн. Одоо тэр э... Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг... Хүржигнэх урлаг ба муурын зэвүүн чанар Уулын өвгөн Али Хамэнэй Э.Намуун: Энэ киноноос бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйл... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Буриад Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэл Дүнхүү мануусыг Оросууд хөөрхөн дөнгөх юм аа Катарт саатсан жуулчдын зочид буудалд үнэгүй байрлах хугацаа... ХХААХҮ-ийн сайд услалтын системийн төслийг тавдугаар сарын 2... Ерөнхий сайд Г.Занданшатар эмэгтэйчүүд, гэр бүлийг дэмжих бо... Төрийн ордонд Алдарт эхийн одонт 1000 ээжид хүндэтгэл үзүүлл... "Их хотын бүсгүйчүүд 2026" арга хэмжээний шилдгүүдийг тодруу... Украин Унгарт хураалгасан бэлэн мөнгө, алтаа буцааж өгөхийг ... Дэлхий дахинд өнгөрсөн долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлу... Хаврын шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Инновац Норвег" байгуулла... Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Ховд аймагт ажиллаж байна
Top