x

Дайнд ялахгүй байгаа цаад шалтгаан

Газрын тосны инженер, техник-технологи судлаач Ж.Эрхэмбаяр Оросын цэрэг Украинд 9 дэх сар руугаа орж байлдахдаа ялахгүй байгаагийн цаад шалтгааныг технологийн талаас нь энгийнээр тайлбарлажээ. 

Улс орны хөгжил, зэвсгийн үйлдвэрлэлд хамгийн чухал зүйл бол “материал судлал”, “материал үйлдвэрлэл” юм. Бид бүгд пуужин яаж ажилладаг, онгоц яагаад нисдэгийг мэднэ. Гагцхүү тэдгээрийг хийхэд оролцдог материалыг хэрхэн хийдгийг мэдэхгүйд хамаг учир байдаг. Хойд Солонгос манайхаас онгоцны хөдөлгүүр авах гэж оролдсон хэрэг мандсан. Тэд тэр хуучин хөдөлгүүрийг өөрийн онгоцонд сэлбэг болгох ашиглахгүй харин өндөр градуст тэсвэртэй өнгөт металлаар хийсэн эд ангийг нь пуужингийн хөдөлгүүртэй ашиглах гэсэн хэрэг. Бид Японд үйлдвэрлэгдсэн машин бусад орнуудад хийгдсэн машинуудаас сайн чанартайг мэднэ. Учир нь японы эд анги хийдэг цаад материалыг бүтээдэг технологи бусдаасаа илүү байна. 

Хятадууд Оросын онгоцыг хуулбарлан өөрийн нэрээр гаргадаг. Гэхдээ онгоцны хөдөлгүүрийн овор хэмжээ, жин нь илүү болчихдог. Энэ нь хятадууд Оросын хөдөлгүүр хийхтэй холбоотой материал судлал дээр гүйцэхгүй байнаа гэсэн үг. Гэхдээ тэд өөрсдөө тасралтгүй боловсруулж, хөгжүүлж, аж үйлдвэрийн тагуул ашиглан материал хийх технологи эзэмшсээр л байна. Улс орнуудын бүтээж байгаа үл үзэгдэгч онгоцыг овор хэмжээний хувьд харахад материалын технологи ямар түвшинд байгааг нь харж болно. Одоо хүн болгон өндөр технологи гэж ярьдаг. Үнэндээ өндөр технологи гэдэг бол нарийн боловсрууллтай материалын технологи юм. Технологи гэдэг бол мэдлэгээр баяжсан туршлага юм.

Зэвсгийн технологи гэж юу вэ? Аливаа цэргийн зэвсэг техникт найдвартай ажиллагаа хамгийн чухал. Тийм ч учраас улс орнууд найдвартай ажиллагаатай зэвсэг техник хөгжүүлэх, худалдан авахад багагүй мөнгө зардаг. Техник технологи хөгжихийн хирээр зэвсгийн найдвартай ажиллагаа, устгах чадвар нэмэгддэг. Өөрөөр хэлбэл хэн их зэвсэгтэй нь бус, харин хэн найдвартай ажилладаг, устгах чадвартай зэвсэгтэй нь тулаанд ялалт байгуулна гэсэн үг юм.

Хүн төрөлхтний олон дайн тулааны түүх үүнийг баталдаг. Жишээлбэл Монголын эзэнт гүрний үед монголчууд тухайн үед хамгийн хол харвадаг нум сумтай, хурд хүч сайтай морьтой, сайн чанарын гангаар хийсэн илдтэй байсан нь дэлхийг байлдан дагуулсан суурь шалтгаануудын нэг юм.

Түүнчлэн дэлхийн II дайны эхэн үед зэвсэг техник болон хүн хүчний тоогоор илт давуу Улаан армийг германчууд яагаад бут цохин Москва хүртэл ухрааж байсан бэ? Энэ нь тухайн үеийн Германы зэвсгийн хөгжил, найдвартай ажиллагаа нь Улаан армийн зэвсэглэлээс илүү байсанд оршино. Харин дайны явцад Улаан арми Германы эсрэг үр дүнтэй байлдаж ялалтад хүрсэн. Учир нь дайны эхэн үед ЗХУ нь өөрсдийн зэвсгээр, харин дайны явцад нь АНУ-аас ленд-лизээр ирсэн найдвартай ажиллагаатай хөдөлгүүрүүдийг онгоц, усан онгоц, машин, танкиндаа суурилуулж, мөн өндөр чанартай дариар сум, бөмбөгөө хийж, сайн чанарын түлшээр онгоц танкаа цэнэглэж байсан нь дайны үйл явцад эргэлт гарах нэг нөхцөл болсон. Өөрөөр хэлбэл илүү технологи шингэсэн найдвартай ажиллагаатай техникүүдийг ашиглаад эхэлсэн хэрэг. Харин америкийн ленд-лизийн тухай түүхийг өнөөгийн Орост ор тас үгүйсгэдэг. АНУ ленд-лиз өгөөгүй бол СССР Германы түрэлтийн өмнө тэсч үлдэх нь эрсдэлтэй байсан байхыг үгүйсгэхгүй.

Украинд өрнөж буй дайнд ч бас дээрхи түүхүүд давтагдаж байгаа мэт. ОХУ нь цэрэг зэвсгийн хувьд хүчирхэг гүрэн боловч зэвсгийн технологийн хувьд, ялангуяа байлдааны нисэх онгоцны технологиор 4.5-р үедээ яваа, харин АНУ, Европ, Барууны орнууд нисэх онгоцны технологийн хувьд 6-р үедээ яваа. Орос илт хоцорсон нь Украины агаарт сөнөөгдсөн 500 хол давсан нисэх онгоц, нисдэг тэрэгний тооноос харагдаж байна. Наймхан сарын байлдаанд ийм их онгоц, нисдэг тэргээ сүйтгүүлсэн тохиолдол орчин үеийн дайны практикт байхгүй.

Украинд Оросын зэвсэгт хүчин хамгийн хүчирхэг, өөр хаана ч байхгүй гэх онгоцуудаа оруулж байна гэдэг. Гэтэл бас NО байнаа. Ганц жишээ. 1981 онд АНУ дэлхийд хамгийн анх радарт илрэх илэрц багатай “F-117” гэх онгоц бүтээсэн нь цэргийн технологийн хувьд том дэвшил байв. Тэр онгоц суурь үзүүлэлтээрээ 4-р үеийн онгоц боловч радарт үл үзэгдэх чадвар нь 5-р үеийн онгоцтой дүйнэ. 

1999 онд нөгөө гайхамшигт F-117 онгоцыг нь (ганц онгоц) тухайн үеийн Югославын арми амжилттай устгаж, харин онгоцны сэгийг нь ОХУ руу шилжүүлсэн. Орос хэргээр авсан.ОХУ-ын эрдэмтэд, зохион бүтээх товчоо америк онгоцны сэг дээр тасралтгүй судалгаа хийсээр өнөө хүрчээ. 

Ингээд 2010 онд радарт үл үзэгдэх СУ-57 онгоцоо бүтээгээд анхны нислэгээ хийжээ. Гэхдээ энэхүү онгоцыг 2010-оос өнөөг хүртэл олноор үйлдвэрлэж чадахгүй байна. Онгоцыг зэвсэглэлд бүрэн авахад дутагдалтай талууд гарч иржээ. Түүнийгээ шийдвэрлэж чадахгүй байсаар өнөө хүрчээ. Тухайлбал оросууд онгоцондоо зориулж хөдөлгүүр хийх гэж оролдож байгаа боловч тэр нь амжилт муутай. Тиймдээ ч тэр онгоцонд СУ-35 гэх 4-р үеийн онгоцны хөдөлгүүр суурилуулсан. 5-р үеийн онгоцны хөдөлгүүрийн гадарга хэсэг радарын долгионыг шингээдэг материалаар хийгдсэн байх ёстой. Хөдөлгүүр орчим нь маш их халалт, чичрэгээ үүсдэг бөгөөд тэр халалт чичиргээг тэсвэрлэх чадвартай радарын долгионоо шингээх, ойлгох чадвартай материалын технологи Орост байхгүй байна. Энэ онгоцны радарын илэрц гэхэд 0.1м2 байна. Харин 30 жилийн өмнө хийгдсэн, одоогоор тэтгэвэртээ гарсан Америкийн “F-117” онгоцны хувьд радарын илэрц 0.001м2 буюу Оросынхоос 100 дахин бага юм. 

Энэ юун тухайв гэвэл Оросын супер зэвсэг СУ-57 ньрадарт хялбар илрэх бөгөөд эсрэг талын агаарын довтолгооноос хамгаалах зэвсгүүд нь хялбар илрүүлж устгаж чадна гэсэн үг юм. Иймээс оросууд “аналогов нет” гэдэг тэр онгоцоо Украины дайн ашиглаж чадахгүй мухардаад байна. Технологийн хоцрогдлоос болж Оросын арми ялалт хангахгүй байнаа гэсэн үг. Ийм жишээ оросын олон төрлийн зэвсэг техник дээр харагдаж байгааг хэлэх нь илүүц биз ээ. 

Танкны тухайд Орост том асуудал байна. “Аналогов нет” гэсэн танкгүй болтлоо хэдэн мянган танкаа устгуулжээ. Шалтгаан нь бас л технологийн хоцрогдол.

Персийн булангийн дайнаас юу харагдав гэвэл танк бол өртөг өндөртэй, бас хялбар устгагддаг, үр дүн муутай зэвсэг мэтээр ойлгогдох болсон. Дэлхийн II дайны үед танк нь ач холбогдолтой зэвсэг байсан. Тухайн үед танк нь голдуу урд /дух/ хэсгээрээ зузаан хуягтай сум ойлгох налуу градустай /хуягны зузааныг нэмдэг/ хийгддэг байсан. Удалгүй танкийг устгахдаа нимгэн хуягтай хажуу тал руу нь довтолж устгах болсноос хажуу талын хуягийг зузаалж мөн идэвхтэй динамик хамгаалалт суурилуулах болсон. Энэ төрлийн танкуудыг 3-р үеийн танк гэдэг. Өөрөөр хэлбэл зайлшгүй шаардлага тулгарсны улмаас хөгжүүлж сайжруулсан танкууд юм.

Хэдхэн жилийн өмнө ОХУ-д“Армада” гэх танк танилцуулсан ба түүнийгээ 4-р үеийн танк гэж тодорхойлсон. Гэвч өнөөгийн Украин дахь дайнаас харахад 4-р үеийн танк биш болж таарч байна. Учир нь 4-р танк танк бол орой хэсгээрээ бүрэн хуяглагдсан байх зайлшгүй шаардлагатай. Гэтэл одоо ашиглаж байгаа оростанкуудын хамгийн сул хуяглагдсан хэсэг нь орой хэсэг нь болоод байгаа. Иймдээ ч оросууд Украинд байлдаж байгаа 3-р үеийн танкнууд дээрээ саравч гагнаж аргацаагаад нэмэр алга.

Тэгэхлээр Армада танк нь өмнөх үеийн танкууд шигээ зайлшгүй түүхэн шаардлагаар хөгжүүлэлт нь хийгдээгүй, зөвхөн өмнөх загвараа боломжит технологиороо сайжруулсан хувилбар бөгөөд 4-р үеийн танканд байх хамгийн чухал шалгуур болох орой хэсгийн хуяг нь хангалтгүй учир 4-р үеийн гэх танкны ангилалд багтах боломжгүй юм. Хэрэв үнэхээр 4-р үеийн танк юм бол Орос-Украины дайнд НАТО-гийн орнуудаас өгсөн танк устгагч пуужингийн эсрэг хамгийн үр дүнтэй зэвсэг ашиглах байсансан. Гэтэл өдий хүртэл ашигласангүй.

Үргэлжлэл бий...

Жамбалсүрэнгийн Эрхэмбаяр

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ойрхи Дорнодын мөргөлдөөнөөс үүдэн газрын тосны үнэ 100 ам.доллар давлаа 4 цаг 58 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 5 цаг 0 мин А.Дюплантис тулгууртай харайлтын дэлхийн дээд амжилтыг 15 дахь удаагаа шинэчиллээ 5 цаг 3 мин Цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь 5 цаг 3 мин Он гарсаар 774 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгджээ 5 цаг 5 мин Зүүн аймгуудын нутгаар цас орж, ихэнх нутгаар хүйтэрнэ 5 цаг 5 мин Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн боллоо 19 цаг 52 мин Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үнэ 200 ам.долларт хүрч болзошгүйг анхаарууллаа 19 цаг 59 мин Аялал жуулчлалын салбарт спортын контент болон хиймэл оюун ухааныг ашиглах талаар хэлэлцэв 20 цаг 3 мин Улаанбаатар хотод Хятад-Монголын цагаан сарын хоолны соёлын өдөрлөг боллоо 20 цаг 4 мин БНСУ-ын Пусан хотод “Монголын кино өдрүүд” болно 20 цаг 5 мин Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг УИХ-ын даргад өргөн мэдүүллээ 20 цаг 6 мин Улсын хэмжээнд 177 мянга гаруй зөрчил бүртгэгдсэний дийлэнх нь замын хөдөлгөөний зөрчил байна 20 цаг 11 мин Засгийн газрын ажлын хэсэг Оюутолгойн уурхайд ажиллаж байна 20 цаг 12 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Цагаан алт" хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэгчидтэй уулзлаа 20 цаг 16 мин Хүндийг өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын дөрвөн тамирчин оролцоно 22 цаг 20 мин Ерөнхий сайд: Иргэдийнхээ төлөө эрсдэлийг сөрж, дэлхийн хаана ч хүрч чаддгаа харууллаа 22 цаг 27 мин Монголын хүнсний салбарт эмэгтэйчүүдийн оролцоо өндөр байгааг онцлов 22 цаг 28 мин Цахилгаан мопед, унадаг дугуйн импорт 10 дахин өсжээ 22 цаг 30 мин АНУ стратегийн нөөцөөсөө 172 сая баррель газрын тос гаргана 22 цаг 32 мин
iИх уншсан
Ерөнхийлөгчийн санаачилсан хууль ба “парламентын дархлаа” хэ... Р.Амаржаргал: 1990 онд бид эрх чөлөөг нээж өгсөн. Одоо тэр э... Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг... Хүржигнэх урлаг ба муурын зэвүүн чанар Уулын өвгөн Али Хамэнэй Э.Намуун: Энэ киноноос бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйл... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Буриад Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэл Дүнхүү мануусыг Оросууд хөөрхөн дөнгөх юм аа Катарт саатсан жуулчдын зочид буудалд үнэгүй байрлах хугацаа... ХХААХҮ-ийн сайд услалтын системийн төслийг тавдугаар сарын 2... Ерөнхий сайд Г.Занданшатар эмэгтэйчүүд, гэр бүлийг дэмжих бо... Төрийн ордонд Алдарт эхийн одонт 1000 ээжид хүндэтгэл үзүүлл... "Их хотын бүсгүйчүүд 2026" арга хэмжээний шилдгүүдийг тодруу... Украин Унгарт хураалгасан бэлэн мөнгө, алтаа буцааж өгөхийг ... Дэлхий дахинд өнгөрсөн долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлу... Хаврын шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Инновац Норвег" байгуулла... Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Ховд аймагт ажиллаж байна
Top