x

АНУ-д амьсгалын замын синцитиал вирус өндөр түвшинд тархаж, хүүхдүүд эмнэлгүүдийг дүүргэж байна

АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр ихэнх хүүхдүүд 2 нас хүрэхээсээ өмнө амьсгалын замын синцитиал вирус (RSV)-ээр өвчилдөг бөгөөд ихэнх тохиолдол нь хөнгөн байдаг боловч энэ улиралд ханиад хүрэгсдийн тоо "урьд өмнө байгаагүй" нэмэгдэж байгааг мэдээлсээр байна.

Мэргэжилтнүүд магадгүй дэвсгэр шалтгаан нь ковид-19-ийн тахлын үе шатнаас үүдэлтэй тохиолдлууд байж магадгүй гэж үзэж байна. 

Коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлэхийн тулд 2020, 2021 онд хүн бүр гэртээ байх үед амьсгалын замын нийтлэг вирусийн улирал өөрчилөгдсөн байв. Мөн тохиолдлын тоо бага байсан бөгөөд энэ нь "дархлааны цоорхой" үүсгэсэн байж болзогшүй юм.

RSV нь шингэн алдалт, амьсгал давчдах, бронхиолит, уушгины хатгалгаа зэрэг илүү ноцтой өвчинд хүргэдэг тул бага насны хүүхдүүдэд онцгой анхаарал хандуулдаг. Мөн өндөр настан, зүрх, уушигны архаг өвчтэй, дархлаа суларсан насанд хүрэгчдэд ноцтой өвчин үүсгэдэг.

RSV-ийн тусгай эмчилгээ, вакцин байхгүй ч шинж тэмдгийг тодорхойлох нь эцэг эхчүүдэд дараа нь ямар арга хэмжээ авахаа шийдэхэд тусалдаг.

Хэрэв хүүхэд ханиалгаж, ядарч сульдсан эсвэл ердийн үед байдаг шигээ санагдахгүй байвал хүүхдийн эмчид үзүүлэх нь зүйтэй. Эмч нар RSV, томуу, Ковид-19 эсвэл стрептококкийн халдвартай зэрэг шалтгааныг нь тодорхойлох шинжилгээг авах болно.

Хэрэв хүүхэд шингэн алдвал, амьсгалахад хэцүү, амьсгал нь хүнд, ачаалал ихтэй, гүехэн эсвэл хурдан амьсгалж байвал, хэрэв тэд өндөр халуурах эсвэл хөхөрсөн арьстай бол, эсвэл тэд хариу үйлдэл үзүүлэхгүй бол яаралтай түргэн тусламж үзүүлэх шаардлагатай.

RSV-ийн халдвараас урьдчилан сэргийлэх хамгийн сайн арга бол хүүхдүүдийг ханиалгаж, найтаахыг гараараа биш салфетка эсвэл тохой руу ханиахыг зааж сургах явдал гэж эмч нар зөвлөж байна. Мөн байнга хүрдэг гадаргууг цэвэр байлгах нь чухал юм.

Мичиган мужийн Гранд Рапидс дахь Хелен ДеВос хүүхдийн эмнэлгийн халдвараас урьдчилан сэргийлэх эмч Доктор Маллори Дэвис "Гарын эрүүл ахуй нь өөрсдийгөө болон бусдыг аюулгүй байлгахын тулд бидний хийж чадах хамгийн чухал зүйл" гэсэн юм. Тэрээр хүмүүст гараа угаагаагүй бол нүүрэндээ хэзээ ч хүрч болохгүй гэж захив.

Б.Бүжлхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өвчтэй болон үхсэн шувуунд гар хүрэхгүй байхыг зөвлөж байна 12 цаг 20 мин Ой, хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахихыг анхааруулав 12 цаг 26 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм дулаан. Багавтар үүлтэй, бороо орохгүй 12 цаг 32 мин Нөөцийн мах нөхөн нийлүүлбэл мах борлуулах лангуу, цэгээр хангана 12 цаг 36 мин Налайхын зам дагуух цайны газруудад гал гарч 10 гэр шатжээ 12 цаг 47 мин О.Амгаланбаатар: Парламентад сууж байгаа залуучууд асуудалд поп байдлаар хандаж болохгүй 13 цаг 26 мин Малчин өрхийн хүүхдийг 8 настайд нь сургуульд элсүүлэх хуулийн төслийг өргөн мэдүүллээ 13 цаг 30 мин Улаанбаатар хотод жилийн дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулна 14 цаг 8 мин Шувууны томуугаас урьдчилан сэргийлэхийг ЗӨСҮТ-өөс анхаарууллаа 14 цаг 9 мин Хууль зүйн зөвлөгөө өгөх "Хуульч АІ" аппликейшныг хэрэглээнд нэвтрүүллээ 14 цаг 14 мин АТГ: 11 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүллээ 14 цаг 16 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эдийн засаг, хөгжлийн яамны албан хаагчидтай уулзлаа 16 цаг 5 мин Монгол Улс 2026 онд "Дэлхийн адууны өдөр"-ийг өргөн хүрээнд тэмдэглэнэ 16 цаг 8 мин Хөвсгөл нуурын чиглэлд 37.9 км хатуу хучилттай авто зам барьж байна 16 цаг 8 мин Азийн Шатрын Холбооны Академийн салбар Монголд нээгдлээ 16 цаг 11 мин Монгол Улсын ноолуурын экспорт 2.4 дахин өсжээ 16 цаг 14 мин Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас газрын тос импортлох боломжийг судаллаа 16 цаг 15 мин “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалтнууд хэн бэ? 16 цаг 52 мин М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар зассангүй 18 цаг 7 мин Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна 18 цаг 18 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны...
Top