x

Италийн экс Ерөнхий сайд Берлускони Путинтэй холбоогоо сэргээж, 20 шил архи солилцжээ

Италийн парламентын сонгуульд Барууны төвийн эвсэл есдүгээр сарын 25-нд  44,5 хувийн санал авч ялсан билээ. Энэ эвсэлд Жоржа Мелонийн "Итали ахан дүүс", Маттео Сальвинийн "Лига", Маурицио Лупийн "Бид дундыг баригчид", Сильвио Берлусконийн "Урагшаа, Итали" зэргийн намууд багтдаг. Тэгвэд анх удаагаа Италийн Ерөнхий сайдаар эмэгтэй хүн томилогдоод буй. Ерөнхий сайд Жоржа Меланийг өнгөрсөн бямба гаригт тангараг өргөхийн өмнө Сильвио нэг шуугиан дэгдээв.

Владимир Путины нэр хүнд муу байх нь Европын сайн уламжлал болоод байгаа үед Сильво Берлусконийн хийсэн хэрэг Засаг авч байгаа эвслийн гишүүдийг зөрөлдүүлээд авчээ. Италийн La Presse агентлаг нэгэн аудио бичлэгийг гаргасан нь тэр шуугианыг үүсгэсэн байна. Түүнд Италийн олон удаагийн экс Ерөнхий сайд Сильвио Берлускони Путинтэй холбоогоо сэргээсэн гэж хэлээд түүнээс төрсөн өдрөөрөө "хорин шил архи, их дотно захидал хүлээн авсан" гэв. Тэр хариуд нь бас дотно захиа бичээд 20 шил "Ламбруско" явуулсан гэж гайхуулсан тухай байв.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч үүнийг үгүйсгээгүй бас баталсангүй.

Тэр хоёр олон жил найзалсан ба энэ бичлэгт тэр Путиныг дэлхий буруу ойлгосон гээд өөрийгөө түүний таван сайн найзууд дундах нэгдүгээр хүн гэжээ.

Берлусконийн хамтран зүтгэгчид харин энэ явдлыг аль эрт болсон гэсэн юм. Гэтэл сэтгүүлчид бичлэг энэ намрынх гэж тогтоов. Ийм байдал орост талтай гэгдсэн шинэ Ерөнхий сайд Жоржа Меланийд хүндрэл учруулжээ.

"Мелони Оросын талын үзлийн барьцааны хүн" гэсэн гарчигтай материалыг La Repubblica сонинд нийтлээд энэ нь Ром, Вашингтоны харилцаанд мөн Италийн зүгээс Орост хэрхэн хандахыг анхааралтай ажиглаж байгаа ЕХ-ны хувьд ч  итгэл алдахаар хэрэг боллоо гэжээ.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өвчтэй болон үхсэн шувуунд гар хүрэхгүй байхыг зөвлөж байна 12 цаг 18 мин Ой, хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахихыг анхааруулав 12 цаг 24 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм дулаан. Багавтар үүлтэй, бороо орохгүй 12 цаг 30 мин Нөөцийн мах нөхөн нийлүүлбэл мах борлуулах лангуу, цэгээр хангана 12 цаг 34 мин Налайхын зам дагуух цайны газруудад гал гарч 10 гэр шатжээ 12 цаг 45 мин О.Амгаланбаатар: Парламентад сууж байгаа залуучууд асуудалд поп байдлаар хандаж болохгүй 13 цаг 24 мин Малчин өрхийн хүүхдийг 8 настайд нь сургуульд элсүүлэх хуулийн төслийг өргөн мэдүүллээ 13 цаг 28 мин Улаанбаатар хотод жилийн дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулна 14 цаг 6 мин Шувууны томуугаас урьдчилан сэргийлэхийг ЗӨСҮТ-өөс анхаарууллаа 14 цаг 7 мин Хууль зүйн зөвлөгөө өгөх "Хуульч АІ" аппликейшныг хэрэглээнд нэвтрүүллээ 14 цаг 12 мин АТГ: 11 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүллээ 14 цаг 14 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эдийн засаг, хөгжлийн яамны албан хаагчидтай уулзлаа 16 цаг 3 мин Монгол Улс 2026 онд "Дэлхийн адууны өдөр"-ийг өргөн хүрээнд тэмдэглэнэ 16 цаг 6 мин Хөвсгөл нуурын чиглэлд 37.9 км хатуу хучилттай авто зам барьж байна 16 цаг 6 мин Азийн Шатрын Холбооны Академийн салбар Монголд нээгдлээ 16 цаг 9 мин Монгол Улсын ноолуурын экспорт 2.4 дахин өсжээ 16 цаг 12 мин Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас газрын тос импортлох боломжийг судаллаа 16 цаг 13 мин “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалтнууд хэн бэ? 16 цаг 50 мин М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар зассангүй 18 цаг 5 мин Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна 18 цаг 16 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны...
Top