x

Ази гаралтай алдарт жүжигчин Анна Мэй Вонг АНУ-ын мөнгөн тэмдэгт дээр мөнхөрнө

Холливудын шүтээн болсон Анна Мэй Вонг АНУ-ын мөнгөн тэмдэгт дээр бичигдсэн анхны Ази Америк хүн болох гэж байна.

АНУ-ын Зоосны газар тус жүжигчний зурагтай 25 центийн зоосыг өнөөдөр буюу аравдугаар сарын 24-ний өдрөөс гүйлгээнд гаргах гэж байгаагаа зарлалаа.

Хятадын анхны Америкийн кино од гэж тооцогддог Вонг театр, телевиз, радио болон 60 гаруй кино бүтээжээ. Тэрээр 1905 онд Лос-Анжелес хотод хоёр дахь үеийн Хятад цагаачдын гэр бүлд төрсөн бөгөөд Technicolor киноны анхны кинонуудын нэгэнд тоглож, Америкийн телевизийн шоуны анхны Ази-Америкийн гол дүрийг бүтээсэн нэгэн юм.

Тэрээр карьерынхаа туршид арьс өнгөөр ялгаварлан гадуурхах болон хүйсээр ялгаварлан гадуурхах үзлийг аль алиныг нь даван туулсан юм. Мөн Вонг нь кино урлаг дахь ялгаварлан гадуурхалтын саад тотгорыг эвдэж, Ази жүжигчдийн үе үеийн замыг зассан билээ.

25 центээр гарах энэхүү зоос нь янз бүрийн салбар дахь Америк эмэгтэйчүүдийн ололт амжилтыг тэмдэглэх, алдаршуулах зорилгоор 2022 онд гаргах таван бүтээлийн нэг юм. Энэ оны эхээр АНУ-ын Зоосны газар зохиолч Майя Анжелоу, сансрын нисгэгч доктор Салли Райд, Америкийн уугуул идэвхтэн Вилма Манкиллер, хүний эрхийн үзэлтэн Нина Отеро-Уоррен нарын нэр бүхий зоосыг гаргажээ.

АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен "Америкийн түүх, тэр дундаа Анна Мэй Вонг шиг гайхалтай хувь нэмэр оруулсан янз бүрийн нийгэмлэгийн эмэгтэйчүүд, түүчээлэгчидийг нийгэмд таниулж буй энэхүү нийгэмлэгээр би бахархаж байна" хэмээжээ.

AWQ хөтөлбөр нь 2025 он хүртэл жилд таван шинэ зоос гаргах ажээ.

Б.Бүжлхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада...
Top