x

Хятадын консулын ажилтан жагсаал хийж байсан иргэд рүү дайрч, нэгийг нь зоджээ

Английн Манчестер хот дахь БНХАУ-ын Консулын гадаа хэсэг хүмүүс жагсжээ. Энэ үеэр консулын газраас нэгэн хүн гарч ирж, жагсагчийг зодсон байна. Энэ ёс буй үйлдлийг буруутгасан идэвхтнүүд болон Британийн зарим хууль тогтоогчид хатуу хариу арга хэмжээ авахыг уриалж эхэлжээ.

Их Манчестер хотын цагдаа нар албан хаагчид нь Рушолме дахь консулын байрнаас зодоон эхэлснийг гэрчлээд дараа нь хөндлөнгөөс оролцсон гэж мэдүүлжээ.

"Тухайн өдрийн 16:00 цагийн үед цөөн тооны эрчүүд барилгаас гарч ирэн, нэг хүнийг консулын газар руу чирч, танхайрсан. Английн цагдаа нар консулын газар руу зөвшөөрөлгүй нэвтэрч болддоггүй тул бид тухайн хүний ​​аюулгүй байдалд санаа зовж байсан тул алба хаагчид хөндлөнгөөс оролцож, хохирогчийг консулын газраас гаргасан" гэж мэдээлсэн байна.

Хөдөлмөрийн намын парламентын гишүүн Дэвид Ламми "Энэ үйл явдал хэрэв үнэн бол хүлээн зөвшөөрөх боломжгүй" гэх тайлбарыг хэлжээ.

Тэрээр “Их Британи эрх чөлөө, хууль дээдлэх ёс, ардчиллын төлөө байдаг. Бидний гудамжинд тайван жагсаалыг таслан зогсоохыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй" гэсэн байна. Мөн тэрээр Хятадын Элчин сайдыг тайлбар хий хэмээн шаарджээ.

Хохирогч нь өнгөрсөн ням гаригт Бээжинд болсон Коммунист намын 20 дугаар их хурлын үеэр Ши Жиньпин даргын эрхийг таван жилээр сунгахаар болсныг эсэргүүцсэн жагсаалын үеэр 40 гаруй хүний ​​бүрэлдэхүүнтэй жагсаалд оролцогсдын нэг байжээ.

Олон нийтийн сүлжээгээр тархаж буй халдлагын зургуудаас харахад консулын газрын хаалган дотор бусад хүмүүс түүн рүү дайрч, Британийн цагдаа түүнийг татах гэж оролдож байх үед цэнхэр ороолттой саарал үстэй эр хохирогчийн үснээс нь барьж байгаа харагдана.

Хонконгоос гаралтай Боб гэх иргэн "Тэд үүнийг хийх ёсгүй байсан. Бид энд [Их Британид] хүссэн бүхнээ хэлэх эрх чөлөөтэй байх ёстой” гэж ВВС-д ярьжээ.

Өмнө нь консулын газрын гадаа хэд хэдэн эсэргүүцлийн туг байрлуулсан бөгөөд нэг нь "Хятадын коммунист намыг тэнгэр устгана" гэсэн бичигтэй, титэм зүүсэн Ши Жиньпингийн шог зурагтай байсан байна.

Консулын газрын хэвлэлийн төлөөлөгч ВВС-д хэлэхдээ, жагсагчид "Хятадын удирдагчийг доромжилсон хөргийг төв хаалган дээр өлгөжээ. Энэ нь аль ч улсын дипломат болон консулын төлөөлөгчийн газрын хувьд тэвчишгүй бөгөөд хүлээн зөвшөөрөгдөхгүй. Иймд бид энэхүү харамсмаар үйлдлийг эрс эсэргүүцэж, хатуу эсэргүүцэж буруушааж байна" гэсэн юм.

Энэ халдлагыг Их Британий олон нийт буруушааж байгаа юм.

Консерватив намын дарга асан Иайн Дункан Смит "Энэ асуудлыг яаралтай авч үзэхийг" уриалсан байна. 

Б.Бүжлхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өвчтэй болон үхсэн шувуунд гар хүрэхгүй байхыг зөвлөж байна 13 цаг 7 мин Ой, хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахихыг анхааруулав 13 цаг 13 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм дулаан. Багавтар үүлтэй, бороо орохгүй 13 цаг 19 мин Нөөцийн мах нөхөн нийлүүлбэл мах борлуулах лангуу, цэгээр хангана 13 цаг 23 мин Налайхын зам дагуух цайны газруудад гал гарч 10 гэр шатжээ 13 цаг 34 мин О.Амгаланбаатар: Парламентад сууж байгаа залуучууд асуудалд поп байдлаар хандаж болохгүй 14 цаг 13 мин Малчин өрхийн хүүхдийг 8 настайд нь сургуульд элсүүлэх хуулийн төслийг өргөн мэдүүллээ 14 цаг 17 мин Улаанбаатар хотод жилийн дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулна 14 цаг 55 мин Шувууны томуугаас урьдчилан сэргийлэхийг ЗӨСҮТ-өөс анхаарууллаа 14 цаг 56 мин Хууль зүйн зөвлөгөө өгөх "Хуульч АІ" аппликейшныг хэрэглээнд нэвтрүүллээ 15 цаг 1 мин АТГ: 11 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүллээ 15 цаг 3 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эдийн засаг, хөгжлийн яамны албан хаагчидтай уулзлаа 16 цаг 52 мин Монгол Улс 2026 онд "Дэлхийн адууны өдөр"-ийг өргөн хүрээнд тэмдэглэнэ 16 цаг 55 мин Хөвсгөл нуурын чиглэлд 37.9 км хатуу хучилттай авто зам барьж байна 16 цаг 55 мин Азийн Шатрын Холбооны Академийн салбар Монголд нээгдлээ 16 цаг 58 мин Монгол Улсын ноолуурын экспорт 2.4 дахин өсжээ 17 цаг 1 мин Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас газрын тос импортлох боломжийг судаллаа 17 цаг 2 мин “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалтнууд хэн бэ? 17 цаг 39 мин М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар зассангүй 18 цаг 54 мин Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна 19 цаг 5 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны...
Top