x

Би цахилгааны зардлаа бага ч болов хэмнэхийг хүсч байна. Харин та...?

Бид тогны мөнгө их гарлаа гэцгээдэг. Өдөр бүр ашиглаж байгаа цахилгаан хэрэгслээ цөөлөх үү эсвэл хэрэглээгээ хэмнэх үү? Миний хувьд телевизор, цахилгаан зуух, хөргөгч, хөлдөөгч, угаалгын машингүйгээр амьдарч үл барах бөгөөд гар утас цэнэггүй байхыг бүр ч тэвчихгүй. Тэгэхээр хэрэглээгээ хэмнэж, зардлаа бууруулах гэдэгтэй санал нийлнэ. Харин хэрхэн хэмнэх талаар жаал судалж үзлээ. Гэтэл их энгийн аргууд байдагийг олж мэдээд уншигч та бүхэнтэй хуваалцмаар санагдав.   

Цахилгааны хэрэглээгээ хянаж, өрхийн зардлаа бууруулахын тулд бид яах ёстой вэ?

Үүний тулд өөрт байгаа цахилгаан хэрэгслээ зөв хэрэглэх, аль болох эрчим хүч бага зарцуулдаг цахилгаан хэрэгслүүдийг ашиглаж хэвших зэрэг алхмуудыг хийхэд л хангалттай. Цахилгаан хэрэгслийн зөв ашиглалт гэж яг юуг хэлээд байгаа талаар жишээтэй тайлбарлая.

Ашиглахгүй байгаа ч разеткадзалгаатай орхисон цахилгаан хэрэгсэл өрхийн цахилгаан хэрэглээний 7-25 хувийг эзэлдэг байна. Залгуурт залгаатай байдаг гар утасны цэнэглэгч, удирдлагаар нь унтраагаад улаан гэрэлтэй үлдээдэг зурагт айл бүрт байгаа, энэ бол энгийн жишээ. Унтраасан ч гэсэн залгуур нь цахилгааны тэжээлд холбогдсон болохоор цахилгаан хэрэглэсээр байдаг гэнэ. Харин энэхүү ямар ч ашиггүй үрэлгэн байдлыг зогсоовол өрхийн хэрэглээгээ 20 хүртэл хувиар бууруулах боломж бидэнд байна.

Мөн цахилгаан хэрэглээгээ хянаж, өрхийн зардлаа хэмнэхэнгийн аргууд байдагийг амьдралдаа хэрэгжүүлж үзээрэй.

Цахилгаан чийдэн: Тог бага хэрэглэдэг, гэрэлтүүлэг сайтай эрчим хүчний хэмнэлттэй чийдэн нь бидний хэрэглэж ирсэн оросын улайсдаг чийдэнгээс ашиглалтын хугацаа нь 8 дахин уртдээр ньтогийг 60 хувиарбага зарцуулна. Мэдээж гэрлийн шил, гэрэлтүүлэгч хэсгийг нь цэвэрлэж байх хэрэгтэй.

Цонх: Шилийг цэвэрхэн тунгалагбайлгаж,байгалийн гэрлийг ашиглаж чадсанаар гэрэлтүүлэгт зарцуулах цахилгааныг 10 хүртэл хувиархэмнэнэ.

Хоолны сав: Хоол бэлтгэх сав нь таарсан тагтай, тэгш хавтгай ёроолтой, ёроолын гадаргуу нь цахилгаан зуухны ширэмтэй ижил хэмжээтэй, дээр нь цэвэрхэнбайх нь цахилгааныг  70% хүртэл хувиар хэмнэнэ. 

Тоос сорогч: Тоос сорогчийн чадалих байх нь чухал биштул шал, хивсээ цэвэрлэхэд хүрэлцээтэй бага чадлынхыгсонгож, хогны уут, хоолойг нь байнга цэвэрлэж заншвал тоос сорогчоо урт хугацаанд хэрэглэхээс гадна тогхэмнэнэ.

Богино долгионы зуух: Энэ зуухыг бага хэмжээний хүнс бэлтгэж, боловсруулахад ашигладаг бөгөөд уламжлалт цахилгаан зуухаас 60 хувь бага цахилгаан зарцуулдаг байна. Мөн хүнсний зүйлийг хөргөгчөөс гаргаж, тасалгааны хэмд хагас цаг орчим байлгасны дараа халуун зуухандаа хийх нь бас л хэмнэлт.

Хөргөгч: Ам бүлийн хэрэгцээндээтаарсан, тасалгаа бүртээ температурын тохируулагчтай хөргөгч сонгохыг зөвлөе. Тухайлбал хүнс хадгалалтын хэсэгт тавилыг +3 хэм, хөлдөөх тасалгаанд тавилыг -18 хэм дээр тааруулах хэрэгтэй. Халуун хүнсний зүйлийг тасалгааны хэмд хүртэл хөргөсний дараа хөргөгчинд хийнэ. Мэдээж хөргөгчний дотор талыг цэвэр байлгаж, хаалга нь сайн хаагдаж байгааг шалгахад илүүдэхгүй.

Хөргөгч, хөлдөөгчийн байршлыг өөрчлөх! Хөргөгчийг цахилгаан зуух, ус буцалгагчтайойр байлгахнь эрчим хүч их зарцуулахад хүргэдэгбайна. Жишээ нь хөргөгчийг 30-50°С хэмтэй бөгчим халуун өрөөнд байлгах нь энгийн үеэс хоёр дахин их эрчим хүч зарцуулахад хүргэдэг бөгөөд ийм нөхцөлд хөргөгч нь жилд 160 кг, хөлдөөгч 320 кг нүүрс хүчлийн хийг ялгаруулдаг гэнэ.

Индүү: Хувцаснуудаа нэг дор, халууны тохиргоог нь хувцасны төрөлдөө тааруулж индүүдэх нь тог бага зарцуулж, хугацаа хожих ач холбогдолтой. Өндөр хэмд индүүдэх хувцсаа эхэлж индүүдээд, хэмийг нь бууруулах замаар бусад хувцсаа индүүдэж хэвшээрэй. Зарим зүйл индүүгээ салгачихаад индүүдэхэд тохирдог.

Мэдээлэл холбооны хэрэгслүүд: Зурагт, хөгжим, радио, компьютер зэрэг нь харьцангуй бага чадалтай ч удаан хугацаагаар ашиглагддаг тул унтраасан даруйд цахилгаан тэжээлээс залгуураар нь даруй салгах нь тогонд хэмнэлттэй. Жишээнь: Зурагтыг 21 цагийн турш “standby” буюу улаан гэрэлтэй байлгах нь гурван цаг асаалттай байлгасны 40%-тай тэнцэхүйц эрчим хүч зарцуулдаг байна. 

Энэ бүхнээс гадна цахилгаан хэрэглээгээ тарифт электрон тоолуураар тооцуулбал зардлаатодорхой хувиар бууруулах боломжтой. Тарифт электрон тоолуур нэг кВт.цаг цахилгааныг оройн 21:00 цагаас өглөөний 06:00 хүртэл 44 төгрөг /НӨАТ-тай/-өөр,  өглөөний 06:00 цагаас оройн 21:00 хүртэл 92 төгрөг 40 мөнгө /НӨАТ-тай/-өөр тус тус тооцдог. Харин механик буюу хар тоолуур нь нэг кВт.цаг цахилгааныг өдөр шөнийн аль ч цагт 92 төгрөг 40 мөнгөөр тогтмол тооцдог.

Илүү ойлгомжтой болгохын тулд тарифт электрон тоолууртай, 4 ам бүлтэй дундаж хэрэглээтэй өрхийн тооцоог жишээ болгон бодъё. Сарын дундаж цахилгааны хэрэглээ нь 200 кВт.цаг байх бөгөөд нийт хэрэглээний 70хувь буюу 140 кВт.цаг цахилгааныг өдрийн цагаар, үлдсэн 30 хувь буюу 60 кВт.цагийг шөнө хэрэглэсэн гэж үзвэл тухайн сарын өдрийн хэрэглээний зардал 12396, шөнийн хэрэглээ нь 2640, нийт 15036 төгрөг болж байна. Хэрэв дээрх 200 кВт.цаг хэрэглээг хар тоолуураар тооцвол 18480 төгрөг болох юм. Үр дүн нь 3444 төгрөг буюу 18,6 хувийн хэмнэлт. Үүнийгээ жилээр бодвол 41328 төгрөг болно. Энэ өрх цахилгаан хэрэгслүүдээ зөв ашигладаг бол ахиад ч хэмнэлт хийх боломж харагдаж байна. Өөрөөр хэлбэл тог их иддэгиндүү, тоос сорогч, угаалгын машин зэргээоройн 21 цагаас хойш ашиглах юм бол өдөр шөнийн тарифт тоолуурын ашгийг дахин гаргана.

Тарифт электрон тоолуурыг 8 жил тутамд нэг удаа 8470 төгрөгөөр баталгаажуулдаг бол хар тоолуурын баталгаат хугацаа 3 жил, баталгаажуулалт нь  4510 төгрөг байдаг. Хар тоолуурыг 13530 төгрөгөөр 3 удаа баталгаажуулах хугацаанд  электрон тоолуурыг нэг л удаа 8470 төгрөгөөр баталгаажуулах нь хэмнэлт биш гэж үү.

Энгийн мэт боловч энэ зөвлөгөөг туршаад үзээрэй. Цахилгааны зардал мэдэгдэхүйц хэмнэгдэнэ гэдэгт итгэл төгс байна. 

А.Ананд /ШУТИС-ийн ЭХИС-ийн төгсөх курсын оюутан/ 2015 он.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өмнөд Солонгостой хамтарсан цэргийн сургуулилтын хүрээг хумихыг Д.Трамп үүрэгджээ 3 цаг 55 мин Н.Учрал агаараар амь зууж эхлэв, зөв... 4 цаг 1 мин Н.Учрал: Монгол Улс COP17 бага хурлыг шийдлийн индэр байлгахыг зорьж байна 4 цаг 2 мин Харк арлын терминалаас газрын тос ачиж эхэлжээ 4 цаг 8 мин Инфляц: Ус, ундаа ба Монголбанк 4 цаг 16 мин Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхэллээ 4 цаг 19 мин "Арсенал" 18 дахь удаагаа Английн Супер цомыг хүртлээ 4 цаг 58 мин Өдрийн дотор хоёр удаа дэлхийн рекордыг шинэчиллээ 5 цаг 43 мин Ардын жүжигчин А.Энхтайван: “Чингис хаан” дүрийнхээ нэрийг сэвтүүлэхгүй гэж хичээж өдий хүрсэн 5 цаг 57 мин ДЭМБ: Эболагийн халдвараар 30 минут тутамд нэг хүн нас барж байна 6 цаг 12 мин Л.Месси гурав дараалан пенальти алджээ 6 цаг 17 мин СОР17: Ногоон бүсэд 39 гольф карт иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ 6 цаг 21 мин Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан 6 цаг 25 мин Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын XVII бага хурал Улаанбаатар хотноо эхэлнэ 6 цаг 45 мин Генерал Карстен Бройер: Орос Европын эсрэг дайны шинжтэй ажиллагааг өдөр бүр явуулж байна Өчигдөр 12 цаг 00 мин Энхтайваны гүүр, Нарны авто замыг холбосон туслах замд хучилт хийнэ Уржигдар 13 цаг 42 мин Энэ хичээлийн жилээс сургуулиуд фэйсбүүк болон бусад цахим платформ ашиглахгүй Уржигдар 13 цаг 38 мин Японд үер, хөрсний нуралтын улмаас найман хүн амь насаа алджээ Уржигдар 13 цаг 32 мин Д.Уламбаяр: Геополитикийн эрсдэлтэй нөхцөл байдал түр зуурын шинжтэй боловч урт хугацааны өөрчлөлтийн эхлэл юм Уржигдар 12 цаг 26 мин Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай 2026-08-14
iИх уншсан
Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна Д.Трамп дахин сонгогдсоноос хойш 175 мянган визийг цуцалжээ Монгол банк мөнгө хэвлээгүй, гэхдээ Монгол Улс мөнгөтэй байн... Генерал Карстен Бройер: Орос Европын эсрэг дайны шинжтэй ажи... Цаазын ялыг халахыг Ливаны парламент дэмжлээ П.Наранбаяр: Элдэв төрлийн хурал цуглааныг болиулах, бүх зох... Наймдугаар сарын шатахууны хэрэглээг бүрэн хангах нөхцөл бүр... СОР17 хурлын стратегийн баримт бичиг “Тал хээрийн төлөвлөгөө... Ормузын хавх Шатахууны хямрал ба бодит байдал Пуужинг агаарт бус, газарт байгаа байгууламжтай нь хамт устг... Малчид цөлжилтөөс сэргийлэх, байгаль орчноо хамгаалах шийдли... Умард Солонгос пуужин хөөргөснийг Япон улс эсэргүүцэв COP-17: Үгүй хийх нь Улаанбаатарын сүүлчийн ногоон бүс, үлдэ... Д.Уламбаяр: Геополитикийн эрсдэлтэй нөхцөл байдал түр зуурын... Кимүра Аяако: Монголын хүрээ цамын талаарх судалгаагаа өргөж... Нар хиртэхтэй холбогдуулан Майорка арал дээр онц байдал зарл... СОР17: Цөлжилттэй тэмцэхээр НҮБ-ын конвенцод нэгдсэн улс орн... АНУ-ын төсвийн алдагдал түүхэн дээд хэмжээнд хүрчээ "Хайрын хүч" Дуучин Болд SocialPay Park
Top