x

Ши Жиньпин ХКН-ын гурав дахиа сонгогдож, ирэх таван жилд ажиллах багаа танилцууллаа

Бээжин хотод долоо хоног үргэлжилсэн Хятадын Коммунист Намын 20 дугаар их хурал ням гаригт өндөрлөж, Ши Жиньпин гурав дахь удаагаа намын ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдлоо. Ингэснээр тэр Хятад орныг удирдах гурав дахь бүрэн эрхийнхээ хугацааг эхлүүлж, Мао Зэдуний дараа тодорсон хамгийн нөлөө бүхий удирдагч болж байна.

Бээжингийн ардын их хурлын ордны тусгайлан зассан тайзан дээр Ши Жиньпин ирэх таван жилийн хугацаанд улс орныг удирдах багийн бүрэлдэхүүнээ дагуулан гарч ирж, танилцуулсан юм.

Хятад улсыг коммунист намын улс төрийн товчооны гишүүдээс сонгогдсон долоон гишүүнтэй байнгын хороо удирддаг. Байнгын хорооны тэргүүн нь БНХАУ-ын дарга Ши Жиньпин юм. Түүний дараа тайзан дээр Шанхай хотын намын хорооны дарга Ли Чянь гарч ирсэн нь ирэх гуравдугаар сард тэтгэвэртээ гарах ерөнхий сайд Ли Көчянийг залгамжлах нь тодорхой болжээ.

Өмнөх байнгын хорооноос үлдсэн Жао Лэжи, Ван Хунинь нараас гадна Цай Чи, Динь Шуэшянь, Ли Ши нарын шинэ хүмүүс ирэх таван жилийн хугацаанд Хятадыг удирдахаар болсон байна. Эдгээр хүмүүс бүгд Ши Жиньпиний үнэнч хамтрагчид гэгддэг.

зураг

Шинэ багаа танилцуулах үедээ Ши Жиньпин “Хятадын хөгжил дэлхийг орхихгүй. Дэлхийн хөгжилд бас Хятад хэрэгтэй. Хятад улс орон нь эдийн засгийн хурдтай өсөлт, улс төрийн тогтвортой байдал гэсэн хоёр гайхамшгийг бүтээж чадлаа. Бид Хятадын шинэчлэлд хүрэх замыг нээхийн тулд удаан бөгөөд шаргуу тэмцсэн. Даалгавар асар том байх тусам түүнийг улам аугаа бөгөөд хязгааргүй алдар суутай болгодог. Хятадын ард түмний үе үеийнхэн энэхүү гайхамшигт зорилгын төлөө өөрсдийгөө зориулсаар ирсэн. Бид тэдний зүтгэл, золиосыг хэзээ ч мартах ёсгүй” гэж Ши Жиньпин хэлсэн байна.

Шинэ бүрэлдэхүүний бусад гишүүдийн хувьд Цай Чи намын өдөр тутмын үйл ажиллагааг удирдах бол Жао Лэжи бүх Хятадын ардын их хурлын даргын албыг хаших гэнэ. Ван Хунинь бүх Хятадын улс төрийн зөвлөлдөх зөвлөл буюу коммунист намын гаднах нөөцийг зохион байгуулах, намыг гаднаас нь дэмжих гол байгууллагын тэргүүн болжээ.  Ли Шигийн хувьд авлигатай тэмцэх гол байгууллага намын сахилга, хяналтын төв хороог удирдахаар болсон байна.

Насны хувьд Ши Жиньпин 69, Ли Чянь 63, Жао Лэжи 65, Ван Хунинь 67, Цай Чи 66, Динь Шуэшянь 60, Ли Ши 66 настай юм.

Эх сурвалж: BBC

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өвчтэй болон үхсэн шувуунд гар хүрэхгүй байхыг зөвлөж байна 13 цаг 5 мин Ой, хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахихыг анхааруулав 13 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм дулаан. Багавтар үүлтэй, бороо орохгүй 13 цаг 17 мин Нөөцийн мах нөхөн нийлүүлбэл мах борлуулах лангуу, цэгээр хангана 13 цаг 21 мин Налайхын зам дагуух цайны газруудад гал гарч 10 гэр шатжээ 13 цаг 32 мин О.Амгаланбаатар: Парламентад сууж байгаа залуучууд асуудалд поп байдлаар хандаж болохгүй 14 цаг 11 мин Малчин өрхийн хүүхдийг 8 настайд нь сургуульд элсүүлэх хуулийн төслийг өргөн мэдүүллээ 14 цаг 15 мин Улаанбаатар хотод жилийн дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулна 14 цаг 53 мин Шувууны томуугаас урьдчилан сэргийлэхийг ЗӨСҮТ-өөс анхаарууллаа 14 цаг 54 мин Хууль зүйн зөвлөгөө өгөх "Хуульч АІ" аппликейшныг хэрэглээнд нэвтрүүллээ 14 цаг 59 мин АТГ: 11 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүллээ 15 цаг 1 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эдийн засаг, хөгжлийн яамны албан хаагчидтай уулзлаа 16 цаг 50 мин Монгол Улс 2026 онд "Дэлхийн адууны өдөр"-ийг өргөн хүрээнд тэмдэглэнэ 16 цаг 53 мин Хөвсгөл нуурын чиглэлд 37.9 км хатуу хучилттай авто зам барьж байна 16 цаг 53 мин Азийн Шатрын Холбооны Академийн салбар Монголд нээгдлээ 16 цаг 56 мин Монгол Улсын ноолуурын экспорт 2.4 дахин өсжээ 16 цаг 59 мин Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас газрын тос импортлох боломжийг судаллаа 17 цаг 0 мин “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалтнууд хэн бэ? 17 цаг 37 мин М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар зассангүй 18 цаг 52 мин Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна 19 цаг 3 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны...
Top