x

Гар нь боолттой, буудуулсан болон боомилогдсон, зүсэгдсэн шархтай цогцоснууд ихээр олдож байна

Сарын өмнө Украины арми Харьков мужийн ихэнх хэсгийг эргүүлэн авсны дараа цагдаа нар хот, тосгоныг болон нутгийн засаг захиргааг сэргээсэн байна. Мөн тэд цагдан хоригдсон, эрүүдэн шүүлгүүлсэн, сураггүй алга болсон зэрэг хамаатан садны тухай мэдээлэлд дарагджээ.

Цагдаагийн газар болон зохиомол хорих ангиудад хоригдож буй хүмүүсийн бүртгэлээс байцаалтын үеэр зодуулж, цахилгаанд цохиулсан хүчирхийллийн хэв шинж илэрчээ. Гэрчүүдийн хэлснээр эрүүдэн шүүх нь ердийн үзэгдэл байсан байна.

Бүс нутгийн хэмжээнд олдсон 500 гаруй цогцосны заримд нь хүчирхийллийн шинж тэмдэг илэрсэн гэлээ. Энэ талаар цагдаагийн дарга "Гар нь боолттой, буудуулсан, боомилогдсон, зүсэгдсэн шархтай, бэлэг эрхтэн нь зүссэгдсэн цогцос байна" гэж мэдээлжээ.

Оросын эзлэн түрэмгийллийн дор байгаа хүн амын хүчирхийллийн цар хүрээ нь нутаг дэвсгэрийн өргөн, эзлэн түрэмгийллийн үргэлжлэх хугацааг харгалзан Буча хот болон Киев орчмын бүс нутгуудаас илүү их байх магадлалтай гэж цагдаагийн албаныхан мэдэгдлээ.

Дайны гэмт хэргийн мөрдөн байцаагчид эргүүлэн авсан хот тосгодоос олдсон хэдэн зуун цогцосны заримыг шалгаж байна.

Дайнтай холбоотой бусад мэдээ:

  • ОХУ-ын довтолгоонууд тус улсын эрчим хүчний дэд бүтцэд олон хоног цохилт өгсний дараа өчигдөр Украин даяар цахилгаан эрчим хүчний хэрэглээг хязгаарлах журам хэрэгжиж эхэллээ.

  • АНУ-ын тагнуулын албаны дүгнэлтээр Украины арми ирэх зургаан долоо хоногт зүүн болон өмнөд бүс нутагт ялалт байгуулж магадгүй байна.

  • Европын Холбоо ОХУ-д нисгэгчгүй онгоц нийлүүлсний төлөө Ираны эсрэг хориг арга хэмжээ авчээ.

  • Италийн баруун жигүүрийн эрх баригч шинэ эвслийн нэг хэсэг болох Ерөнхий сайд асан Сильвио Берлускони Ерөнхийлөгч Владимир Путиныг хүч хэрэглэн түрэмгийлэхэд Украины Ерөнхийлөгчийг буруутгаж буй талаарх бичлэг ил болжээ.

Б.Бүжлхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өвчтэй болон үхсэн шувуунд гар хүрэхгүй байхыг зөвлөж байна 13 цаг 4 мин Ой, хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахихыг анхааруулав 13 цаг 10 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм дулаан. Багавтар үүлтэй, бороо орохгүй 13 цаг 16 мин Нөөцийн мах нөхөн нийлүүлбэл мах борлуулах лангуу, цэгээр хангана 13 цаг 20 мин Налайхын зам дагуух цайны газруудад гал гарч 10 гэр шатжээ 13 цаг 31 мин О.Амгаланбаатар: Парламентад сууж байгаа залуучууд асуудалд поп байдлаар хандаж болохгүй 14 цаг 10 мин Малчин өрхийн хүүхдийг 8 настайд нь сургуульд элсүүлэх хуулийн төслийг өргөн мэдүүллээ 14 цаг 14 мин Улаанбаатар хотод жилийн дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулна 14 цаг 52 мин Шувууны томуугаас урьдчилан сэргийлэхийг ЗӨСҮТ-өөс анхаарууллаа 14 цаг 53 мин Хууль зүйн зөвлөгөө өгөх "Хуульч АІ" аппликейшныг хэрэглээнд нэвтрүүллээ 14 цаг 58 мин АТГ: 11 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүллээ 15 цаг 0 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эдийн засаг, хөгжлийн яамны албан хаагчидтай уулзлаа 16 цаг 49 мин Монгол Улс 2026 онд "Дэлхийн адууны өдөр"-ийг өргөн хүрээнд тэмдэглэнэ 16 цаг 52 мин Хөвсгөл нуурын чиглэлд 37.9 км хатуу хучилттай авто зам барьж байна 16 цаг 52 мин Азийн Шатрын Холбооны Академийн салбар Монголд нээгдлээ 16 цаг 55 мин Монгол Улсын ноолуурын экспорт 2.4 дахин өсжээ 16 цаг 58 мин Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас газрын тос импортлох боломжийг судаллаа 16 цаг 59 мин “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалтнууд хэн бэ? 17 цаг 36 мин М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар зассангүй 18 цаг 51 мин Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна 19 цаг 2 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны...
Top