x

Оросын цэргүүд Киев хотыг Иранд үйлдвэрлэсэн нисгэгчгүй онгоцоор бөмбөгджээ

Орос өчигдөр Украины нийслэл рүү Иранд үйлдвэрлэсэн нисгэгчгүй онгоцоор довтолж, Украины эрчим хүчний дэд бүтэц болон орон сууцуудад цохилт өглөө. Халдлага өглөөний ачаалалтай үед болсон бөгөөд дор хаяж дөрвөн хүн амь үрэгджээ.

Зүлэг хаддаг машин шиг дуугарч, шүргэлцэх үед дэлбэрдэг Иранд үйлдвэрлэсэн нисгэгчгүй онгоцыг ОХУ улам ихээр ашиглаж байгааг Украины тал онцолсон юм.

Shahed-136 нисгэгчгүй онгоцууд нь 1500 миль зайн тусгалтай, 80 фунт стерлингийн цэнэгт хошуу тээвэрлэдэг ч удаан боловч онилоход хялбар байдаг байна. Өрнөдийн шинжээчид эдгээрийг ашигласан нь Оросын нарийвчлалтай пуужингийн нөөц багасч байгаагийн дохио гэж үзэж байна.

Украинд ашиглах зориулалттай нисгэгчгүй онгоцыг Орост нийлүүлснийг Иран албан ёсоор няцаасан ч ийм зэвсгийн эхний хэсгийг наймдугаар сард нийлүүлсэн гэж АНУ-ын албаны хүмүүс мэдэгдэв. Украины агаарын цэргийн хүчнийхэн, ОХУ өчигдөр 43 нисгэгчгүй онгоцыг харвасан ч 37-г нь агаарын довтолгооноос хамгаалах системээр устгасан гэж мэдэгдлээ.

Украин Европын холбооноос Ираныг Орост нисгэгчгүй онгоц нийлүүлснийх нь төлөө хориг арга хэмжээ авахыг уриалав.

Өчигдрийн цохилтонд Украины үндэсний эрчим хүчний төв байр, хотын дулааны станц багтсан бөгөөд энэ нь Оросын эрчим хүч болон бусад гол үйлчилгээг өвлийн улиралд гацаах гэж байгааг илтгэж байна.

Үүнээс гадна ерөнхийлөгч Владимир Путин ирэх хоёр долоо хоногийн дотор цэрэг татлага дуусна гэж зөгнөснөөс хэдхэн хоногийн дараа Москва хотод цэрэг татлагын төсөл хэрэгжүүлэх квотдоо хүрсэн хэмээн мэдээлэв.

Б.Бүжлхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өвчтэй болон үхсэн шувуунд гар хүрэхгүй байхыг зөвлөж байна 13 цаг 10 мин Ой, хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахихыг анхааруулав 13 цаг 15 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм дулаан. Багавтар үүлтэй, бороо орохгүй 13 цаг 21 мин Нөөцийн мах нөхөн нийлүүлбэл мах борлуулах лангуу, цэгээр хангана 13 цаг 26 мин Налайхын зам дагуух цайны газруудад гал гарч 10 гэр шатжээ 13 цаг 36 мин О.Амгаланбаатар: Парламентад сууж байгаа залуучууд асуудалд поп байдлаар хандаж болохгүй 14 цаг 15 мин Малчин өрхийн хүүхдийг 8 настайд нь сургуульд элсүүлэх хуулийн төслийг өргөн мэдүүллээ 14 цаг 19 мин Улаанбаатар хотод жилийн дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулна 14 цаг 57 мин Шувууны томуугаас урьдчилан сэргийлэхийг ЗӨСҮТ-өөс анхаарууллаа 14 цаг 58 мин Хууль зүйн зөвлөгөө өгөх "Хуульч АІ" аппликейшныг хэрэглээнд нэвтрүүллээ 15 цаг 3 мин АТГ: 11 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүллээ 15 цаг 5 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эдийн засаг, хөгжлийн яамны албан хаагчидтай уулзлаа 16 цаг 54 мин Монгол Улс 2026 онд "Дэлхийн адууны өдөр"-ийг өргөн хүрээнд тэмдэглэнэ 16 цаг 57 мин Хөвсгөл нуурын чиглэлд 37.9 км хатуу хучилттай авто зам барьж байна 16 цаг 57 мин Азийн Шатрын Холбооны Академийн салбар Монголд нээгдлээ 17 цаг 0 мин Монгол Улсын ноолуурын экспорт 2.4 дахин өсжээ 17 цаг 3 мин Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас газрын тос импортлох боломжийг судаллаа 17 цаг 4 мин “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалтнууд хэн бэ? 17 цаг 41 мин М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар зассангүй 18 цаг 57 мин Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна 19 цаг 7 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны...
Top