x

Ши Жиньпин: Бороо орохоос өмнө байшингаа сайн засварлаж, хүчтэй салхи, давалгаанд бэлд

Өчигдөр болсон Коммунист намын их хурал дээр хоёр цаг орчим үргэлжилсэн илтгэлдээ Ши Жиньпин хатуу ширүүн хаанчлалаа хамгаалж, өөрийгөө улс орноо тахал өвчнөөс аварсан, Хятад улсыг отож буй аюул, тодорхойгүй байдлаас удирдаж чадах удирдагч хэмээн танилцуулав.

Гурав дахь удаагаа удирдагчаар сонгогдохоор зэхэж буй Ши Жиньпин өөрийн тайландаа засгийн эрхэнд авлига хээл хахуульд идэгдсэн албан тушаалтнуудын эсрэг кампанит ажил, байгаль орчныг цэвэрлэх, Хонг Конг дахь засгийн газрын эсрэг жагсагчдыг нухчин дарах зэрэг түүхэн амжилтуудыг авчирсан гэж мэдэгдэв.

Хэдийгээр Ши Жиньпин АНУ-ын нэрийг онцолж дурдаагүй ч түүний дэлхийн бусад том гүрэнд үл итгэх байдал нь ирээдүйд учирч болзошгүй саад тотгорыг сануулах маргаангүй дүр зураг байв.

Тэрээр "Бороо орохоос өмнө байшингаа сайн засварлаж, хүчтэй салхи, давалгаа, тэр ч байтугай аюултай, шуургатай тэнгисийн томоохон сорилтод бэлдэх хэрэгтэй" гэж хэлжээ.

Ши Жиньпин ийн хэлсэн үг нь намын удирдлагад тулгарч буй үзэл суртлын болон геополитикийн бүх сорилтыг устгаж, эдийн засгийн хөгжлөөс холдож, аюулгүй байдлын төлөөх намынхаа анхаарлын төвд байгаа хөдөлгөөнийг илэрхийлэв.

Түүний удаан үргэлжилсэн хэлсэн үгнээс гол цөмийг нь базвал:

  • Эдийн засгийн талаар хэлсэн үгэнд түүний санал болгоомжтой бөгөөд тодорхойгүй үг хэллэгтэй байсан нь Марксыг зах зээлээс илүү сайшааж байгаа хэдий ч хөрөнгө оруулагчдыг түгшээхээс зайлсхийхийг хүссэн өнгө аястай байв.

  • Ковидын талаар: Ши тус улсын "Тэг ковид" бодлогыг ололт гэж иш татсан нь ковидын эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээ ойрын хугацаанд лавтай арилахгүй гэсэн дохио юм.

  • Тайваний тухай: Ши Жиньпин Тайваньтай энх тайвнаар нэгдэхийг хүсэж байна гэж хэлсний дараа төлөөлөгчид чин сэтгэлээсээ алга ташив. Гэхдээ тэр "бид зэвсэгт хүч хэрэглэнэ гэж хэзээ ч хэлэхгүй, гэхдээ шаардлагатай арга хэмжээг авах боломжтой" гэж тодорхой хэлэв.

  • Технологийн тухайд: Шинжлэх ухаан, технологийн инноваци нь улс орны өсөлтийн гол хэсэг байх болно гэж Ши Жиньпин хэлээд шинжлэх ухааны судалгааг онцолж, улс гол санаачлагыг удирдан чиглүүлэх болно гэдгийг баттай нотолж байна.

  • Олон улсын харилцааны талаар: Тэрээр Хятадын гадаад бодлогыг барууныхны "далайх" болон ивээх үзлийг хамгаалж чадсан цуврал амжилт гэж тодорхойлсон. Тэрээр мөн Хятад улс НҮБ зэрэг байгууллагуудаар дамжуулан дэлхийн үйл хэрэгт шууд нөлөө үзүүлэхийг уриалав.

Б.Бүжлхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өвчтэй болон үхсэн шувуунд гар хүрэхгүй байхыг зөвлөж байна 13 цаг 38 мин Ой, хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахихыг анхааруулав 13 цаг 43 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм дулаан. Багавтар үүлтэй, бороо орохгүй 13 цаг 49 мин Нөөцийн мах нөхөн нийлүүлбэл мах борлуулах лангуу, цэгээр хангана 13 цаг 54 мин Налайхын зам дагуух цайны газруудад гал гарч 10 гэр шатжээ 14 цаг 4 мин О.Амгаланбаатар: Парламентад сууж байгаа залуучууд асуудалд поп байдлаар хандаж болохгүй 14 цаг 43 мин Малчин өрхийн хүүхдийг 8 настайд нь сургуульд элсүүлэх хуулийн төслийг өргөн мэдүүллээ 14 цаг 47 мин Улаанбаатар хотод жилийн дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулна 15 цаг 25 мин Шувууны томуугаас урьдчилан сэргийлэхийг ЗӨСҮТ-өөс анхаарууллаа 15 цаг 26 мин Хууль зүйн зөвлөгөө өгөх "Хуульч АІ" аппликейшныг хэрэглээнд нэвтрүүллээ 15 цаг 31 мин АТГ: 11 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүллээ 15 цаг 33 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эдийн засаг, хөгжлийн яамны албан хаагчидтай уулзлаа 17 цаг 22 мин Монгол Улс 2026 онд "Дэлхийн адууны өдөр"-ийг өргөн хүрээнд тэмдэглэнэ 17 цаг 25 мин Хөвсгөл нуурын чиглэлд 37.9 км хатуу хучилттай авто зам барьж байна 17 цаг 25 мин Азийн Шатрын Холбооны Академийн салбар Монголд нээгдлээ 17 цаг 28 мин Монгол Улсын ноолуурын экспорт 2.4 дахин өсжээ 17 цаг 31 мин Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас газрын тос импортлох боломжийг судаллаа 17 цаг 32 мин “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалтнууд хэн бэ? 18 цаг 9 мин М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар зассангүй 19 цаг 25 мин Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна 19 цаг 35 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны...
Top