x

Орос-Украины дайн: Цөмийн аюулын эрсдэл бий болсон уу?!

Редакцийн зүгээс Орос-Украины дайны үйл явцын талаар олон нийтэд цэгцтэй мэдээлэл өгөх үүднээс дайны үйл явц, оролцогч талууд болон НҮБ, дэлхийн улс орнуудын байр суурийн талаар цуврал мэдээллүүдийг бэлтгэн хүргэхээр төлөвлөж байна.

Энэхүү цувралыг бэлтгэхдээ дайны оролцогч талуудын аль нэг талыг дэмжсэн агуулга оруулахгүй, зөвхөн дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн байгууллагууд болон бие даасан шинжээчдийн дүгнэлт, бие хүмүүсийн байр суурийг нийтлэлчийн санаа бодлыг тусгахгүйгээр хүргэхийг эрмэлзэх болно.

Түүнчлэн, Орос-Украины дайны эргэн тойронд өрнөж буй үйл явдалд Монгол улсын Засгийн Газрын байр суурь, түүний үр дагаврын талаарх дүгнэлтүүдийг хүргэх юм.

ОХУ Украйны дөрвөн мужийг өөртөө нэгтгэх шийдвэр гаргасан нь олон улсын эсэргүүцэлтэй тулгарав

ОХУ Украины нутаг дэвсгэрт халдсан дайн өрнөсөөр байгаа ч есдүгээр сарын сүүлчээр Украйны Херсон, Запорижжя, Донецк, Луганск зэрэг дөрвөн мужид эдгээр мужууд дахь Оросын зохион байгуулсан засаг захиргаанаас бүх нийтийн санал асуулга явуулсан билээ. Уг санал асуулгын үр дүнг үндэслэн ерөнхийлөгч Путин есдүгээр сарын 30-нд Украйны дээрх мужуудыг ОХУ-д нэгтгэсэн тухайгаа зарласан.

Энэхүү санал асуулгыг дэлхийн олон улс орнууд эсэргүүцэж байгаа бөгөөд НҮБ-ын Ерөнхий ассемблей санал хураалт явуулсан. Эдгээр дөрвөн мужийг ОХУ хүчээр нэгтгэснийг буруутгасан тогтоолыг батлах НҮБ-ын санал асуулгад 143 орон ОХУ-ыг буруутгасан санал өгсөн бол таван орон ОХУ-ын шийдвэрийг дэмжсэн санал өгчээ. Дэмжсэн орнуудад ОХУ-аас гадна Беларус, Хойт Солонгос, Сири болон Накарагуа улс багтаж байна. Харин 35 улс санал өгөхөөс татгалзсан буюу санал асуулгад оролцоогүй үлдсэний нэг нь Монгол Улс байв. Украйны зарим мужуудыг ОХУ-д нэгтгэсэн энэхүү үйл явцыг буруутгаж буй шалтгаан нь НҮБ-ын бүрэн эрхт гишүүн улсын газар нутагт цэрэглэн халдаж, олон улсын хууль дүрмийг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа юм.

ОХУ-ын зохион байгуулсан засаг захиргааны бүтцийг олон улс орон ОХУ-ын хүүхэлдэйн засгийн газар гэж нэрлэж ирсэн бөгөөд Украинд бүх нийтийн санал асуулга зохион байгуулах эрхгүй гэж үзэж байгаа юм. Түүнчлэн уг санал асуулга явуулсан бүс нутгуудын иргэдийн олонхи нь дайнаас дүрвэсэн, санал асуулгад оролцсон иргэд нь хүүхэлдэйн засгийн ажилтнууд олон дахин санал өгсөн, хөндлөнгийн ажиглагч байхгүй зэрэг шалтгаанаар барууны хэвлэл мэдээллүүд “бүх нийтийн санал асуулгын шаардлагад нийцээгүй “sham” буюу хуурамч санал асуулга хэмээн нэрлэх болсон. Дашрамд дурдахад одоо ч тус бүс нутгуудад дайн өрнөж, томоохон суурингуудад ОХУ-ын талаас цохилт өгсөөр байна.

Үүний зэрэгцээ ОХУ-ыг хууль бусаар Украйны газар нутгийг өөртөө нэгтгэснийг буруутгасан НҮБ-ын Ерөнхий ассемблейн тогтоолын төсөлд Монгол Улс түдгэлзсэн нь олон улсын тавцан дахь Монгол улсын байр суурийг улам тодорхойгүй болгож байна. Учир нь тус тогтоолын төсөлд эсрэг санал өгсөн орнуудын дунд ардчилсан орон байхгүй, түдгэлзсэн санал өгсөн орнуудад ч ардчилсан орон бараг үгүй байгаа юм. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа үеэр DW телевизид өгсөн ярилцлагадаа тус тогтоолын төслийн талаар асуусан асуултад “Бид асуудлыг энхийн замаар шийдвэрлэх нь зөв гэж үзэж байгаа. Үүнд НҮБ-ын гишүүн орнуудын дэлхийд нөлөө бүхий удирдагчид анхаарах хэрэгтэй” гэсэн нь НҮБ-ын санал хураалтад түдгэлзсэн Монгол улсын байр суурийг илүү тодорхой болголоо гэж барууны хэвлэлүүд үзэж байна. Олон нийтийн сүлжээгээр Л.Оюун-Эрдэнийн DW сувгаар илэрхийлсэн байр суурь нь Монгол улс Оросын талыг баримталж байгааг тод харууллаа гэсэн сэтгэгдлүүд зонхилжээ.

Цөмийн дайн болох уу?

ОХУ-ын ерөнхийлөгч Путин дээрх дөрвөн мужийг ОХУ-д нэгтгэснийг мэдэгдэх үеэрээ “ОХУ-ын нутаг дэвсгэрт халдсан тохиолдолд бүх боломжит зэвсэг ашиглах болно гэж мэдэгдсэн нь олон улсад шуугиан тариад байна.

Энэ хүрээнд яригдаж байгаа гол асуудал нь бүх төрлийн зэвсэг гэдэгт цөмийн зэвсэгийг оруулж хэлсэн эсэх, дээрх муж улсуудад үргэлжилж байгаа дайныг ОХУ-ын нутаг дэвсгэрт халдсан тохиолдол гэж үзэх үү, цөмийн зэвсэг хэрэглэвэл тактикийн түвшинд үү, эсвэл стратегийн түвшний цөмийн зэвсэг хэрэглэх үү зэрэг юм.

Гэхдээ цэргийн шинжээчдийн дүгнэж байгаагаар ОХУ-ыг стратегийн цөмийн зэвсэг хэрэглэх магадлал маш бага, зарим нь бүр хэрэглэх чадамжгүй гэж дүгнэж байна. Харин тактикийн цөмийн зэвсэг хэрэглэх эрсдэл нэмэгдэж буйтай санал нэг байгаа юм.

ОХУ-ын гадаад хэргийн сайд асан Андрей Козыров мэдэгдэхдээ “Ерөнхийлөгч Путин олон нийтэд хандсан мэдэгдэл хийх үеэрээ НАТО-ийн гишүүн орон болох Норвегид савласан ус тавьж, баруунд үйлдвэрлэсэн хувцас өмссөн байна. Путин эрүүл мэнддээ анхаарч сайхан амьдралд дурладаг хэвээрээ байна. Хэдэн хүүхэдтэйг нь бид мэдэхгүй ч, ерөнхийлөгч Путин хүүхдүүдтэй. Эрүүл амьдрахыг хүсдэг, сайхан амьдралд дурладаг. Үр хүүхэдтэй хүн амиа хорлох алхам хийх үү? Би Путиныг стратегийн цөмийн бөмбөг хэрэглэж амиа хорлоно гэж бодохгүй байна” хэмээн ярьжээ.

Мөн АНУ-ын ерөнхийлөгч Байден CNN-д өгсөн ярилцлагадаа ОХУ-ын ерөнхийлөгч Путин бол Украйныг эзлэх талаар маш буруу тооцоолсон рационал оролцогч, Путиныг цөмийн зэвсэг хэрэглэнэ гэдэгт итгэхгүй байна гэж мэдэгджээ.

Эдгээр мэдэгдлүүдээс үзвэл ОХУ-ын хувьд стратегийн түвшний цөмийн зэвсэг хэрэглэх магадлал харьцангуй бага гэж үзэж болохоор байна. Харин тактикийн түвшинд цөмийн зэвсэг хэрэглэх, эсвэл цөмийн цахилгаан станцыг бөмбөгдөх эрсдэл нэмэгдэж байгаатай талууд санал нэг байгаа юм. Тийм ч учраас НАТО-гийн гишүүн орнууд цөмийн зэвсэгтэй цэргийн хамтарсан сургуулилтад бэлтгэж эхэлжээ. Энэ нь сүүлийн дөчин жилийн хугацаанд болж байгаагүй үйл явдал бөгөөд зарим шинжээчид цөмийн дайнд тулж ирснийг анхааруулж буй нэг дохио гэж үзэж байгаа юм.

Ч.ГАРЬД

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ойрхи Дорнодын мөргөлдөөнөөс үүдэн газрын тосны үнэ 100 ам.доллар давлаа 5 цаг 51 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 5 цаг 53 мин А.Дюплантис тулгууртай харайлтын дэлхийн дээд амжилтыг 15 дахь удаагаа шинэчиллээ 5 цаг 56 мин Цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь 5 цаг 56 мин Он гарсаар 774 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгджээ 5 цаг 58 мин Зүүн аймгуудын нутгаар цас орж, ихэнх нутгаар хүйтэрнэ 5 цаг 58 мин Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн боллоо 20 цаг 46 мин Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үнэ 200 ам.долларт хүрч болзошгүйг анхаарууллаа 20 цаг 52 мин Аялал жуулчлалын салбарт спортын контент болон хиймэл оюун ухааныг ашиглах талаар хэлэлцэв 20 цаг 56 мин Улаанбаатар хотод Хятад-Монголын цагаан сарын хоолны соёлын өдөрлөг боллоо 20 цаг 57 мин БНСУ-ын Пусан хотод “Монголын кино өдрүүд” болно 20 цаг 58 мин Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг УИХ-ын даргад өргөн мэдүүллээ 20 цаг 59 мин Улсын хэмжээнд 177 мянга гаруй зөрчил бүртгэгдсэний дийлэнх нь замын хөдөлгөөний зөрчил байна 21 цаг 4 мин Засгийн газрын ажлын хэсэг Оюутолгойн уурхайд ажиллаж байна 21 цаг 5 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Цагаан алт" хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэгчидтэй уулзлаа 21 цаг 9 мин Хүндийг өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын дөрвөн тамирчин оролцоно 23 цаг 13 мин Ерөнхий сайд: Иргэдийнхээ төлөө эрсдэлийг сөрж, дэлхийн хаана ч хүрч чаддгаа харууллаа 23 цаг 20 мин Монголын хүнсний салбарт эмэгтэйчүүдийн оролцоо өндөр байгааг онцлов 23 цаг 21 мин Цахилгаан мопед, унадаг дугуйн импорт 10 дахин өсжээ 23 цаг 23 мин АНУ стратегийн нөөцөөсөө 172 сая баррель газрын тос гаргана 23 цаг 25 мин
iИх уншсан
Ерөнхийлөгчийн санаачилсан хууль ба “парламентын дархлаа” хэ... Р.Амаржаргал: 1990 онд бид эрх чөлөөг нээж өгсөн. Одоо тэр э... Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг... Хүржигнэх урлаг ба муурын зэвүүн чанар Уулын өвгөн Али Хамэнэй Э.Намуун: Энэ киноноос бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйл... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Буриад Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэл Дүнхүү мануусыг Оросууд хөөрхөн дөнгөх юм аа Катарт саатсан жуулчдын зочид буудалд үнэгүй байрлах хугацаа... ХХААХҮ-ийн сайд услалтын системийн төслийг тавдугаар сарын 2... Ерөнхий сайд Г.Занданшатар эмэгтэйчүүд, гэр бүлийг дэмжих бо... Төрийн ордонд Алдарт эхийн одонт 1000 ээжид хүндэтгэл үзүүлл... "Их хотын бүсгүйчүүд 2026" арга хэмжээний шилдгүүдийг тодруу... Украин Унгарт хураалгасан бэлэн мөнгө, алтаа буцааж өгөхийг ... Дэлхий дахинд өнгөрсөн долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлу... Хаврын шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Инновац Норвег" байгуулла... Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Ховд аймагт ажиллаж байна
Top