x

Америк Хятадын технологийн хөгжилд саад учруулахыг оролдов

Байдены засаг захиргаа Хятадын армийн технологийн хурдацтай хөгжлийг хязгаарлах, ялангуяа Хятадын дэвшилтэт чипүүдэд нэвтрэх боломжийг хаахыг хүсч байна.

Хятад улс нууц болон хэт авианы зэвсгийн системийг хөгжүүлэхийн тулд супер тооцоолуур болон хиймэл оюун ухааныг ашиглаж, АНУ-ын засгийн газрын хамгийн нууцлалтай шифрлэгдсэн мессежийг задлахыг оролдож байна гэж тагнуулын тайланд дурджээ. Өнгөрсөн долоо хоногт тус засаг захиргаа сүүлийн 10 жилийн хугацаанд Хятадад технологийн экспортод тавьсан АНУ-ын засгийн газрын хамгийн хатуу хяналтыг танилцууллаа гэж технологийн мэргэжилтнүүд мэдэгдэв.

Албаны хүмүүс болон салбарын удирдлагуудтай хийсэн олон арван ярилцлагадаа энэ бодлогыг хэрхэн нэгтгэсэн талаар дэлгэрэнгүй бичсэн байна. Захиргаа нь Голланд, Япон, Өмнөд Солонгос, Израиль, Их Британийн засгийн газар зэрэг холбоотнуудаа АНУ-тай зэрэгцэн хязгаарлалт зарлахад итгүүлэх гэж хэдэн сар зарцуулсан боловч эдгээр засгийн газруудын зарим нь дэлхийн хамгийн том технологийн зах зээлийн нэг болох Хятадаас хариу арга хэмжээ авахаас эмээж байв. Эцэст нь Байдены засаг захиргаа дангаараа ажиллахаар шийджээ.

АНУ-ын албаны хүмүүс экспортын хяналтыг урагшлуулах шийдвэрийг манлайллын үзүүлбэр гэж тайлбарлав. Тэд зарим холбоотнууд үүнтэй төстэй арга хэмжээ авахыг хүсч байгаа боловч Хятадыг эсэргүүцэхээс болгоомжилж байна гэж хэлэв. Гадаадын компаниудыг онилсон Вашингтоны дүрмүүд энд жин татна.

Хяналт нь АНУ-ын засгийн газрын өргөн хэмжээний дайралтын эхлэл байж магадгүй юм. Трампын засаг захиргааны үндэсний аюулгүй байдлын зөвлөхийн орлогч Мэттью Поттингер “Энэ нь засаг захиргааны сэтгэлгээнд ноцтой хувьсал гарсныг харуулж байна” гэж тэмдэглэв. 

Б.Бүжлхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна 10 цаг 0 мин Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ 11 цаг 42 мин “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ 12 цаг 12 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо 12 цаг 31 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 16 цаг 2 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 16 цаг 9 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 16 цаг 14 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 17 цаг 54 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 18 цаг 3 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 18 цаг 11 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 18 цаг 17 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 18 цаг 36 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 18 цаг 56 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 19 цаг 1 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 19 цаг 6 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 19 цаг 12 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 19 цаг 32 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 20 цаг 19 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 21 цаг 3 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Уржигдар 13 цаг 26 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг
Top