x

Насанд хүрэгчдийн 90 хувь нь сэтгэцийн эрүүл мэндийн хямралд өртөж байна

CNN агентлаг "Кайзер" гэр бүлийн сантай хамтран АНУ-ын насанд хүрэгчдийн дунд судалгаа явуулахад дийлэнх нь сэтгэцийн эрүүл мэндийн хямралд өртөж байгаа хэмээн хариулжээ.

Судалгаанд хамрагдсан 10 насанд хүрсэн хүн тутмын 9 нь өнөөдөр АНУ-д сэтгэцийн эрүүл мэндийн хямрал нүүрлэж байна гэж үзэж байгаагаа хэлжээ. Сэтгэцийн эрүүл мэндийн зургаан асуудлын ноцтой байдлыг үнэлэхийг хүсэхэд, америкчууд мансууруулах бодисны тархалтыг дээд цэгт тавьж, хүмүүсийн гуравны хоёроос илүү хувь нь үүнийг "зөвхөн асуудал" гэхээсээ илүү "хямрал" гэж тодорхойлсон байна. Талаас илүү хувь нь хүүхэд, өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндийн асуудлуудыг "хямрал", насанд хүрэгчдийнхийг "хүнд өвчин" гэж тодорхойлжээ. 

Хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндийн тухай ярихад судалгаанд хамрагдсан эцэг эхчүүдийн бараг тал хувь нь (47%) пандемик хүүхдийнх нь сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлсөн гэж хариулсан бол 17% нь маш хурц сөрөг нөлөө үзүүлсэн гэж хариулжээ.

Судалгаанд мөн сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээ авахад тулгарч буй саад бэрхшээлийг онцолсон бөгөөд Америкчуудын талаас илүү хувь нь (55%) АНУ-ын ихэнх хүүхэд, өсвөр насныхан шаардлагатай тусламжийг авч чадахгүй байна гэж үзэж байгаагаа хэлсэн байна.

Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал, даатгалын компаниудын сэтгэцийн эрүүл мэнд, бие махбодийн эрүүл мэндийг нөхөх арга барилын ялгаа зэрэг нь томоохон асуудал гэдэгт америкчууд санал нийлдэг бөгөөд бараг гуравны хоёр нь даатгалд хамрагдсан сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үзүүлдэг байгууллагууд тус өвчинд шошго, нэр зүүж гутаан доромжилсон янзтай тусламж үзүүлж байгаа нь томоохон сорилт гэж үзжээ.

Сэтгэцийн эрүүл мэндийн хямралын үед тусламж авах тухай ярихад хүмүүс хаашаа хандах ёстой вэ гэсэн том асуулт гарч ирэв. Судалгаанаас үзэхэд 5 америк хүн тутмын 1 нь тэдний болон ойр дотны хүмүүсийн сэтгэцийн болон зан үйлийн эрүүл мэндийн хямралд орсон тул 911 рүү залгасан байна. Гэвч судалгаанд хамрагдсан 4 хүн тутмын 1-ээс илүү нь түргэн тусламж дуудах нь эдгээр нөхцөл байдлыг улам дордуулна гэж боджээ. 

Улс орон даяарх туршилтын хөтөлбөрүүд нь сэтгэцийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийг яаралтай тусламжийн үйлчилгээнд оруулах замаар туслахыг хичээж байна.

"Эмнэлгийн эмч нар бид сэтгэцийн эрүүл мэндийн талаар илүү их сургалтад хамрагдаж, үүнтэй тэмцэж буй хүмүүсийг үнэлдэг" гэж Сэтгэцийн эрүүл мэндийн лицензтэй эмч, HEART-ийн гишүүн Жордан Хайлер хэллээ.

Б.Бүжлхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top