x

Сэтгэцийн эрүүл мэнд, сайн сайхан байдлыг дэлхийн нийтийн тэргүүлэх чиглэл болгоцгооё

Өнөөдөр Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдөр тохиож байна. Энэ жил тус өдрийг “Сэтгэцийн эрүүл мэнд, сайн сайхан байдлыг дэлхийн нийтийн тэргүүлэх чиглэл болгоцгооё” уриан дор өнгөрүүлж байна.


Хэдхээн жилийн өмнө би хүмүүсийг юу болохгүй байгаагаа яриад хэлээд өгөөсэй, гунигтай, гутралтай байгаагаа хажуудахтайгаа ярилцаасай гэж боддог байв. Орчлонгийн салхинд овоо хэд илбүүлсний дараа “аа, сэтгэлийн шарх, сэтгэцийн эрүүл мэнд гэдэг аманд багтаад, ил гарчихад бэлэн зэлэн зүйл биш юм байна” гэдгийг мэддэг болов. Зигмунд Фрейдийнхээр далайн ёроолоор нил тархсан бидний үл ухамсар гээчид бүх юмны учиг, тэр тусмаа сэтгэлийн утас хадгалаастай байгаа. Тэрийг тэр болгон хэн хүнгүй би ийм дутуу дулимаг болохоор, надад ийм комплекс асуудал байгаа болоод гээд тайлбарлаж ойлгож ярьж хэлж чаддаггүй. Нөгөө талаас биднийг хүрээлэн буй нийгмийн юм бүхэн бидний зан ааш, аяг аалинд нөлөөлж, хүч үзүүлж, жин дардаг. Үүнийг Фрейдөөс өөр нэг урсгалыг үндэслэгч Альфрэйд Адлер үзэл номлолоороо тайлбарлан өнөө хүргэжээ. 

Анагаахын төвөгтэй нэр томъёо, сургааль сургуулийг түр хойш нь тавиад гол яриандаа ороход сэтгэцийн эрүүл мэнд, сайн сайхан байдлыг нийтийн тэргүүлэх чиглэл болгох нь өөрөө өөрийгөө нэгдүгээрт тавихтай адил агаар нэг, чухал зүйл шүү. Одоогийн бидний амьдралд “хувь би” маань биш бусад хүмүүс л овоо их орон зай эзэлнэ. Тэр маань хоолтой ундтай яваа болов уу, энэ маань ажил хичээлдээ хоцролгүй очоо болов уу, замын түгжрэл яах билээ, ажиллаад авдаг тав гурван төгрөг маань амьдралд хүрэх билүү үгүй билүү гээд өдөрт боддог төдий олон зүйлийн маань өдий их нь өөр бусдын тухай, ихэнхдээ эхлэлгүй мэдээж бас төгсгөлгүй стресстэй бодлууд байдаг.

Гэтэл шижир үнэндээ чи өөрөө энэ амьдралынхаа хамгийн чухал зүйл, чамд яаж мэдрэгдэх, чи юунд дуртай байх, чамд хаана тухтай санагдах, чи хэний, юуны хажууд амар тайван мэдрэх вэ гэдэг нь асар чухал. Аар саар зүйлд стресстэж яваад амьд яваан утга учраа бид заримдаа анзааралгүй зэврүүлчихэж мэдэх шүү дээ. Сэтгэцийн эрүүл мэнд, сайн сайхан байдлын тухай гэчихээр энэ хорвоо дээр би яагаад төрөө вэ, утга учир маань юу юм болоо гэж бодох урт урт бодол, амьдрахуйн хямралд өртнө гэдэг утгатай биш. Эсрэгээрээ энгийнээр надад сэтгэл гэдэг эрхтэн бий шүү гэдгээ мэдэх, тэр сэтгэл нь ийм дутуу, тийм илүү бий шүү гэдгээ хүлээн зөвшөөрөх тухай юм л даа. Сэтгэл гэдэг эрхтний тухай мэдэх, хүлээн зөвшөөрөхийн үндэс нь мэргэжлийн мэдээлэл, практик туршлагаар өөрийгөө цэнэглэх шүү. 

Та бүгдийг сэтгэцийн эрүүл мэндэд анхаарлаа хандуулж, мэдээ мэдээллээр өөрийгөө цэнэглэж байхыг, өөр өөр рүүгээ өндийж байхыг хүсье. 

Б.Бүжлхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Microsoft" компани хиймэл оюуны тусламжтай бүтээсэн "Majorana 2" квант чипийг танилцууллаа 9 цаг 54 мин Рэп дуучин P.Diddy-д холбогдох шинэ хэргийг шалгаж эхэлжээ 9 цаг 56 мин Астана-Улаанбаатар чиглэлийн шууд нислэг үйлдэж эхэллээ 10 цаг 12 мин Улаанбаатар хотод цахилгаан машин цэнэглэх "Ногоон өртөө" байгуулна 10 цаг 14 мин Баянгол дүүрэгт баригдаж буй цэцэрлэг, сургуулийн цогцолборын барилга 70 хувийн гүйцэтгэлтэй байна 10 цаг 15 мин Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцууллаа 10 цаг 16 мин Эрээн хотод зорчихоор төлөвлөж буй иргэдийн анхааралд... 12 цаг 17 мин УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны төлөөллийг хүлээн авч уулзлаа 12 цаг 18 мин ЗГ: Төрөөс хуулийн этгээдэд үзүүлэх үйлчилгээг e-business.mn системд бүрэн шилжүүлнэ 12 цаг 19 мин ЗГ: Орон сууцны санхүүжилтийн банк байгуулах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12 цаг 20 мин Тавантолгойн Бортээг хэсэгт шалгуур хангах компани олдоогүй тул үндэсний компаниуд олборлолт явуулна 12 цаг 21 мин Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо 12 цаг 21 мин Улаанбаатарт шөнөдөө 3 хэм дулаан 12 цаг 22 мин Д.Батлут: Алдаа, зөрчил тогтоогдвол хэн ч байсан хариуцлага хүлээх ёстой 13 цаг 39 мин Азийн наадамд Монголын волейболын эмэгтэй шигшээ баг оролцож, эрэгтэй баг өнжинө 15 цаг 12 мин Японд "Жанми" хар салхи дэгдэж, олон мянган өрх цахилгаангүй болжээ 15 цаг 14 мин Сөүл хотноо “Чухал ашигт малтмал” сэдэвт Монгол, Солонгосын бизнес форум боллоо 15 цаг 16 мин Баян-Өлгий, Ховд аймагт шүлхий өвчний шинэ хэвшил бүртгэгдлээ 15 цаг 18 мин "Улаанбаатарын Их Дуулга" жүдогийн тэмцээнд 61 орны 484 тамирчин оролцоно 15 цаг 19 мин Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсэг хуралдлаа 15 цаг 21 мин
iИх уншсан
Парламент нь парламент байхаа, Цэц нь цэцлэхээ болив Англи хэл биш Инглиш хэл, Англи улс биш Ингланд улс Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн хугацааг сунгасан нь нийгэмд х... Америкийн зэвсэгт хүчин Иранд дахин цохилт өгчээ Р.Гончигдорж: Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийхдээ УИХ сан... Европт нийлүүлж буй зэвсэг техникийн тоо хэмжээг эрс бууруул... Япон, Филиппин улсууд тагнуулын мэдээлэл солилцох гэрээ байг... А.Дашням: Могойн нүдэн камер ашиглаж үзэхэд амьсгалын шум бо... Ч.Өнөрбаяр: Монгол Улс авлигын индексээр ухарсан хариуцлагыг... Н.Учралын мини улс төр, Хаан төрүүлэх 6+6, Б.Пүрэвдагва Б.Ча... Л.Месси ДАШТ-2026-д оролцох Аргентины шигшээ багийн бүрэлдэх... Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... Ховд аймгийн Булган суманд малын гоц халдварт шүлхий өвчин г... Монгол Улс дрон жолоодлогын олон улсын тэмцээнийг анх удаа з... Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ач... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Өнөөдөр Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр тохиож байна Монгол үндэстнээ авран хамгаалъя Уурхайн өрөмдлөгийн цооногт унасан 3 настай хүүхдийг аврах а... Монголын хөлбөмбөгийн шигшээ баг Сингапур, Хонконгийн багтай...
Top