x

Ираны сурагч охид эсэргүүцлийн дуу хоолой болж байна

Тус улсад болж буй жагсаалын үеэр амиа алдсан өсвөр насныханд гашуудаж байх үед эмэгтэйчүүдийн тэргүүлсэн эсэргүүцлийн жагсаал сургуулийн анги танхимд хэрхэн тархсаныг цахим хуудсанд тарсан олон видео харуулж байна.

Засгийн газрын эсрэг өрнүүлж буй жагсаалын эхний өдрүүдэд амиа алдсан өсвөр насны хүүхдэд эмгэнэл илэрхийлсэн Иранчуудын тэмцэлд ахлах сургуулийн охидууд сүүлийн хэдэн өдөр идэвхийлэн оролцох болжээ.

Тегеран хотод амьдарч байсан, энэ ням гаригт 17 нас хүрэх байсан Ника Шахкарами есдүгээр сард алга болжээ. Түүний ар гэрийнхэн охины цогцсыг 10 хоногийн дараа хорих төвийн моргоос олсон гэж BBC Persian мэдээллээд байна.

Мягмар гаригт ерөнхийлөгч Эбрахим Раиси засгийн газрын дарангуйлалыг үл харгалзан иранчуудыг үндэс угсаа, ангийн хуваагдлаар нэгтгэж, жагсаал цуглаан үргэлжилсээр байгаа ч эв нэгдэлтэй байхыг уриалав.

Тэрээр эсэргүүцлийн хөдөлгөөнийг гадаадын өдөөн хатгагчид удирдсан гэсэн засгийн газрын албан ёсны байр суурийг давтан хэлэхийн зэрэгцээ мөн Иранчууд Исламын Бүгд Найрамдах Улсын "дутагдалтай талуудад" уурлаж байгааг хүлээн зөвшөөрсөн байна.

Гэсэн хэдий ч олон нийтийн уур хилэн маш өргөн тархсан байгаа тул хатуу үзэл баримтлалтай өдөр тутмын бараг бүх сонин эрх баригчдыг өөрсдийн алдаа дутагдал, нэр хүндгүй байдлаа үгүйсгэж байна гэж буруутган, эрх баригчдыг илэн далангүй байхыг уриалав.

Сэтгүүлч Жомхури Эслами "Гадны дайснууд ч, дотоодын сөрөг хүчин ч дургүйцэлгүйгээр хотуудыг ийм үймээн самууны байдалд оруулж чадахгүй. Энэ бол баримт. Баримтыг үгүйсгэх нь тус болохгүй" гэж бичжээ.

Жагсаал бараг хоёр долоо хоног үргэлжилсэн бөгөөд сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд Ираны өндөр настан теократ удирдагчдад тулгарч буй хамгийн ноцтой сорилт болж байна.

Мөн өмнөх эсэргүүцлийн хөдөлгөөнүүдээс ялгаатай нь тэднийг эмэгтэйчүүд удирдаж байна.

Б.Бүжлхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өвчтэй болон үхсэн шувуунд гар хүрэхгүй байхыг зөвлөж байна 13 цаг 32 мин Ой, хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахихыг анхааруулав 13 цаг 37 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм дулаан. Багавтар үүлтэй, бороо орохгүй 13 цаг 43 мин Нөөцийн мах нөхөн нийлүүлбэл мах борлуулах лангуу, цэгээр хангана 13 цаг 48 мин Налайхын зам дагуух цайны газруудад гал гарч 10 гэр шатжээ 13 цаг 59 мин О.Амгаланбаатар: Парламентад сууж байгаа залуучууд асуудалд поп байдлаар хандаж болохгүй 14 цаг 37 мин Малчин өрхийн хүүхдийг 8 настайд нь сургуульд элсүүлэх хуулийн төслийг өргөн мэдүүллээ 14 цаг 41 мин Улаанбаатар хотод жилийн дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулна 15 цаг 19 мин Шувууны томуугаас урьдчилан сэргийлэхийг ЗӨСҮТ-өөс анхаарууллаа 15 цаг 20 мин Хууль зүйн зөвлөгөө өгөх "Хуульч АІ" аппликейшныг хэрэглээнд нэвтрүүллээ 15 цаг 25 мин АТГ: 11 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүллээ 15 цаг 27 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эдийн засаг, хөгжлийн яамны албан хаагчидтай уулзлаа 17 цаг 16 мин Монгол Улс 2026 онд "Дэлхийн адууны өдөр"-ийг өргөн хүрээнд тэмдэглэнэ 17 цаг 19 мин Хөвсгөл нуурын чиглэлд 37.9 км хатуу хучилттай авто зам барьж байна 17 цаг 19 мин Азийн Шатрын Холбооны Академийн салбар Монголд нээгдлээ 17 цаг 22 мин Монгол Улсын ноолуурын экспорт 2.4 дахин өсжээ 17 цаг 25 мин Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас газрын тос импортлох боломжийг судаллаа 17 цаг 26 мин “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалтнууд хэн бэ? 18 цаг 3 мин М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар зассангүй 19 цаг 19 мин Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна 19 цаг 29 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны...
Top