x

Хөгжөөн дэмжигчид рүү нулимс асгаруулагч цацсан алба хаагчдыг шийтгэнэ

Индонезид бямба гаригт хөл бөмбөгийн тоглолтын үймээн гарч 125 хүн амиа алдсан. Нас барсан хүмүүсийн дотор 33 хүүхэд байсан бөгөөд энэ хэргийг мөрдөн шалгахаар болжээ. Маланг хотын цэнгэлдэх хүрээлэнд хөлбөмбөгийн фанатууд тоглолтын харьцаа 3:2-оор хожигдсоны дараа үймээн дэгдээсэн бөгөөд цагдаа нар нулимс асгаруулагч хий ашиглахдаа үзэгчдийн суудал руу цацан байдлыг улам хүнд болгосон тухай бид мэдээллэсэн.

Эрх баригчид нулимс асгаруулагч хий цацсан 18 офицерыг байцааж эхэлжээ. Мөн талбай дээр фенүүдийг цохиж байгаа цэргийн албан хаагчид шийтгэл хүлээх болно гэж үндэсний цагдаагийн газрын дарга мэдэгджээ. Мөн өчигдөр орон нутгийн есөн офицерын албан тушаалаас нь буулгасан бөгөөд түүн дунд Маланг хотын цагдаагийн дарга байв.

Цагдаа нарын энэхүү үйлдлийг түүхэн дэх хамгийн их үхэлд хүргэсэн спортын сүйрлийн нэг болгон хувиргасан гэж олон нийт буруутгаж байна. Эрх баригчид хууль бус хүчирхийлэлд сэжиглэгдсэн офицеруудад эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж мэдэгджээ.

Хүний эрхийн албаны хүний ​​хэлснээр олон хүн гарц руу яаран гүйж явахдаа нэг нэгнийхээ хөлд дайрагдан гишгэгдсэн бөгөөд зөвхөн хоёр хаалга онгорхой байжээ. Зарим хохирогчид цэнгэлдэх хүрээлэнгийн хувцас солих өрөөнд нас баржээ.

Индонезийн цагдаагийн байгууллагын гишүүд энэ үйлдлийнхээ төлөө бараг хэзээ ч хариуцлага хүлээдэггүй байна. Ерөнхийлөгч Жоко Видодогийн засгийн газрын үед офицерууд цугласан олныг дарахын тулд харгис хэрцгий хүч хэрэглэсэн, хээл хахууль авсан зэрэг шударга бус үйлдлүүдийнхээ ихэнх тохиолдолд шийтгэл хүлээдэггүй.

Цагдаа нар нулимс асгаруулагч хий цацан хөгжөөн дэмжигч энгийн иргэний амь насанд хүрсэн үүнтэй төстэй хэрэг 2018 онд Маланг дахь цэнгэлдэх хүрээлэнд мөн гарч байжээ. 

Б.Бүжлхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өвчтэй болон үхсэн шувуунд гар хүрэхгүй байхыг зөвлөж байна 13 цаг 34 мин Ой, хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахихыг анхааруулав 13 цаг 40 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм дулаан. Багавтар үүлтэй, бороо орохгүй 13 цаг 46 мин Нөөцийн мах нөхөн нийлүүлбэл мах борлуулах лангуу, цэгээр хангана 13 цаг 50 мин Налайхын зам дагуух цайны газруудад гал гарч 10 гэр шатжээ 14 цаг 1 мин О.Амгаланбаатар: Парламентад сууж байгаа залуучууд асуудалд поп байдлаар хандаж болохгүй 14 цаг 40 мин Малчин өрхийн хүүхдийг 8 настайд нь сургуульд элсүүлэх хуулийн төслийг өргөн мэдүүллээ 14 цаг 44 мин Улаанбаатар хотод жилийн дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулна 15 цаг 22 мин Шувууны томуугаас урьдчилан сэргийлэхийг ЗӨСҮТ-өөс анхаарууллаа 15 цаг 23 мин Хууль зүйн зөвлөгөө өгөх "Хуульч АІ" аппликейшныг хэрэглээнд нэвтрүүллээ 15 цаг 28 мин АТГ: 11 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүллээ 15 цаг 30 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эдийн засаг, хөгжлийн яамны албан хаагчидтай уулзлаа 17 цаг 19 мин Монгол Улс 2026 онд "Дэлхийн адууны өдөр"-ийг өргөн хүрээнд тэмдэглэнэ 17 цаг 22 мин Хөвсгөл нуурын чиглэлд 37.9 км хатуу хучилттай авто зам барьж байна 17 цаг 22 мин Азийн Шатрын Холбооны Академийн салбар Монголд нээгдлээ 17 цаг 25 мин Монгол Улсын ноолуурын экспорт 2.4 дахин өсжээ 17 цаг 28 мин Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас газрын тос импортлох боломжийг судаллаа 17 цаг 29 мин “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалтнууд хэн бэ? 18 цаг 6 мин М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар зассангүй 19 цаг 21 мин Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна 19 цаг 32 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны...
Top