x

ОХУ өөрийн нэг хэсэг гэж зарласан хоёр бүс нутгийнхаа хилийн заагийг мэдэхгүй

Украины арми Донбассын зүүн бүс рүү түрж, өмнөд хэсэгт ялалт байгуулсантай зэрэгцэн Украин дахь Оросын арми өчигдөр фронтын шугамыг орхижээ.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Украины хүчнийхэн Донецк мужийн Лайман хотыг эзлэн авсан байна. Энэ үйл явдлаас нэг өдрийн өмнө Владимир Путин тус нутгийг хууль бусаар нэгтгэсэн тухай мэдээ гаргасан хэдий ч тэндхийн оршин суугчдад энэ мэдээ хүрч ч амжсангүй. 

Оросын цэргүүд тулалдааны талбарт эмх замбараагүй байдалд удаа дараа орж байна. Саяхан ОХУ өөрийн нэг хэсэг гэж зарласан хоёр бүс нутгийнхаа хилийн заагийг ч мэдэхгүй гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Харин Киев болон барууны удирдагчид энэ алхамыг хууль бус гэж үзжээ.

Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков өчигдөр сэтгүүлчдэд хэлэхдээ, "Хил хязгаарын хувьд бид эдгээр бүс нутгийн хүн амтай үргэлжлүүлэн зөвлөлдөх болно" гэж мэдэгджээ.

Орос улс цэрэг татлагатайгаа тэмцсээр байна. Алс Дорнодын Хабаровск мужид цэрэгт татагдсан хэдэн мянган оршин суугчдын тал нь эх орондоо буцаж ирсэн байна. Бүс нутгийн захирагч Михаил Дегтярев хэлэхдээ, "Тэд цэргийн алба хаах шалгуурыг хангаагүй" гэсэн байна.

Путин өнгөрсөн сард “хэсэгчилсэн дайчилгаа” зарласнаас хойш Орос даяар эсэргүүцлийн жагсаал өрнөж, цэрэг элсүүлэх төвүүд халдлагад өртөж, олон мянган эрчүүд эх орноосоо дүрвэсээр байгаа билээ.

Б.Бүжлхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top