x

McDonald's-ын үнэ Японы хоёр дахь асуудал болж байна

Инфляц ба эрчим хүчний хямрал Японы түргэн хоолны үнийг хөөрөгдлөө. Японд хямрал ямар байгааг McDonald's бүтээгдэхүүнээр дамжуулан авч үзье.

McDonald's Японд дахин үнээ нэмжээ.

Мэдээллийн Bloomberg агентлаг, нэг жилийн дотор McDonald's хоёр дахь удаагаа Японд бүтээгдэхүүнийхээ үнийг нэмжээ гэж мэдээлэв. Японы банк бодлогын хүүгээ нэмэх хүсэлгүй байгаагаас иенийн доллартай харьцуулсан ханш унаснаас бүтээгдэхүүний үнийг дахин нэмэхэд хүргэжээ.

Наран мандах оронд энэ байдал энгийн биш. Иенийн ханш суларч, инфляц ихтэйгээс үйлдвэрүүд нь илүүдлээ хэрэглэгч нарт шахаж байна. Үүний жишээгээр McDonald's болон японы бусад компаниуд явж байна.

Түргэн хоолны үнэ энэ сарын 30-нд дахин нэмэгдэж, бүтээгдэхүүний 60 хувийг хамрах юм. Хоолнууд 10-30 иенаар (7-21 америк цент) илүү үнэтэй болно.

McDonald's үүнийгээ түүхий эдийн, цахилгааны, ажлын хүчний, логистикийн үнэ нэмэгдснээс гэж тайлбарлаж байна. Ерээд оны эхээр дефляцид орж байсан Японы хувьд энэ бүгд нь ер бусын зүйл болж байна.

Японы инфляц 2,8 хувь байгаа нь бүсийн бусад улсуудтай харьцуулахад бага хэмжээ ч Японд өөрт нь 31 жилийн хамгийн өндөр төвшин болж байна.

Япончуудад ЕХ-ны эрчим хүчний хямрал ба эрчим хүчний эх үүсвэрийн үнийн өсөлт том цохилт болж байгаа.

Москва "Сахалин-2" төслөө шинэчлэн зохион байгуулсаныг Токио нүдээ анин өнгөрөөснөөс  Mitsui ба Mitsubishi компаниуд оросын оператор компани дахь хувиа хадгалан үлдлээ. Харин Японы эдийн засгийн ийм байдал нь импортлогч компаниудад хүчтэй тусч байна.

McDonald's тийм компаниудын нэг бөгөөд Японы салбар нь төмсөө Америкаас импортлодог. Үнэ нь логистикийнхаа хамт нэмэгдсэн байгаа. Энэ жилийн гуравдугаар сард McDonald's япон цэснийхээ үнийг 20 хувиар эхлээд нэмсэн ба тэр үед үхрийн мах, улаан буудайн үнэ өссөн нь үнийг нэмэгдүүлсэн гэж байв.

Big Mac индексээр япончууд лидер биш. Тэр нь 2,83 хувь ба Япон үзүүлэлтээрээ Азербайжан Вьетнам хоёрын дунд бусад хөгжилтэй орнуудынхаас бага байна.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өвчтэй болон үхсэн шувуунд гар хүрэхгүй байхыг зөвлөж байна 13 цаг 35 мин Ой, хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахихыг анхааруулав 13 цаг 40 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм дулаан. Багавтар үүлтэй, бороо орохгүй 13 цаг 46 мин Нөөцийн мах нөхөн нийлүүлбэл мах борлуулах лангуу, цэгээр хангана 13 цаг 51 мин Налайхын зам дагуух цайны газруудад гал гарч 10 гэр шатжээ 14 цаг 1 мин О.Амгаланбаатар: Парламентад сууж байгаа залуучууд асуудалд поп байдлаар хандаж болохгүй 14 цаг 40 мин Малчин өрхийн хүүхдийг 8 настайд нь сургуульд элсүүлэх хуулийн төслийг өргөн мэдүүллээ 14 цаг 44 мин Улаанбаатар хотод жилийн дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулна 15 цаг 22 мин Шувууны томуугаас урьдчилан сэргийлэхийг ЗӨСҮТ-өөс анхаарууллаа 15 цаг 23 мин Хууль зүйн зөвлөгөө өгөх "Хуульч АІ" аппликейшныг хэрэглээнд нэвтрүүллээ 15 цаг 28 мин АТГ: 11 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүллээ 15 цаг 30 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эдийн засаг, хөгжлийн яамны албан хаагчидтай уулзлаа 17 цаг 19 мин Монгол Улс 2026 онд "Дэлхийн адууны өдөр"-ийг өргөн хүрээнд тэмдэглэнэ 17 цаг 22 мин Хөвсгөл нуурын чиглэлд 37.9 км хатуу хучилттай авто зам барьж байна 17 цаг 22 мин Азийн Шатрын Холбооны Академийн салбар Монголд нээгдлээ 17 цаг 25 мин Монгол Улсын ноолуурын экспорт 2.4 дахин өсжээ 17 цаг 28 мин Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас газрын тос импортлох боломжийг судаллаа 17 цаг 29 мин “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалтнууд хэн бэ? 18 цаг 6 мин М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар зассангүй 19 цаг 22 мин Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна 19 цаг 32 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны...
Top