x

Шинзо Абэгийн төрийн оршуулгын өмнө Токиод аюулгүй байдлыг чангатгажээ

Японы ерөнхий сайд асан Абэ Шинзогийн төрийн оршуулгын ёслолд дэлхийн улс орнуудын нэр нөлөө бүхий хүмүүс цугларч байгаатай холбогдуулан Токиогийн цагдаагийн газар аюулаас хамгаалах арга хэмжээг эрс чангатгасан тухай NHK мэдээлж байна.

Токио хотын төв дэх Ниппон Будокан ордонд болох ёслолын ажиллагааны үеэр 20 мянга гаруй цагдаагийн алба хаагч хамгаалалтад гарч ажиллах байна.

Абэ Шинзогийн төрийн оршуулгын энэ ёслолд 4300-аад хүн оролцох төлөвтэй юм. Үүнээс 700-аад нь гадаад улс орнуудын засгийн газрын өндөр албаныхан, алдар цуутай хүмүүс болон Токио дахь гаднын улсын Элчин сайд нар байна.

Энэ өдрүүдэд Япон улсын Ерөнхий сайд Кишида Фумио бусад улс орны 30 гаруй өндөр дээд албан тушаалтнуудтай уулзалт тусгайлан хийхээр товложээ.

Харин Японы иргэдийн дунд, 11,4 сая америк долларын өртөгтэй төрийн оршуулгын ёслолыг эсэргүүцэх хөдөлгөөн газар аваад байна. Санал асуулгуудаас харахад, тус улсын хүн амын талаас илүү хувь нь энэ төрийн оршуулгын эсрэг байр суурьтай байгаа юм байна.

Энэ 7 хоногийн эхээр Токио дах ерөнхий сайдын өргөөний гадаа нэг эрэгтэй энэ оршуулгын ёслолыг цуцлахыг шаардан өөрийгөө шатаах үйлдэл гаргасан бол даваа гарагт 10 мянгаад хүн нийслэлд жагсжээ. Нөгөө талаас, энэ үйл явдал дэлхий даяарх Японы холбоотнуудыг татсан арга хэмжээ болж байгааг ажиглагчид тэмдэглэж байна.

Оршуулгын ёслолд АНУ-аас Ерөнхийлөгчийн өмнөөс дэд ерөнхийлөгч Камала Харрис очиж байгаа бол, Сингапураас ерөнхий сайд Ли Сянь Лун, Австралийн ерөнхий сайд Энтони Албаниз өөрийн өмнөх гурван Ерөнхий сайдын хамтаар очиж байна.

Мөн Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Японы ерөнхий сайд асанд хүндэтгэл үзүүлэхээр Токио руу мордож байгаа юм байна.

Энэ дашрамд дурдахад, Японд төрийн оршуулгыг зөвхөн Эзэн хааны гэр бүлийн гишүүдэд зориулж үйлддэг боловч 1967 онд ердөө ганцхан удаа нэгэн улстөрчийг ийм төрийн ёслол хийж оршуулсан байдаг. Тиймээс Абэ агсанд төрийн ёслол үйлдэж байгаа нь түүний өндөр статусыг харуулж байгаа хэрэг юм.

Нөгөөтээгүүр, тэр цаг бусаар зэвсэгт халдлагад өртөж амиа алдсан, Япон улсын Ерөнхий сайдаар хамгийн удаан ажилласан, мөн 2 дугаар дайнаас хойш Япон улсын байр суурийг дэлхийд хамгийн ихээр таниулсан улстөрч гэж үнэлэгддэгтэй нь холбоотой орон нутгийн зарим хэвлэлүүд онцолж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өвчтэй болон үхсэн шувуунд гар хүрэхгүй байхыг зөвлөж байна 14 цаг 30 мин Ой, хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахихыг анхааруулав 14 цаг 36 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм дулаан. Багавтар үүлтэй, бороо орохгүй 14 цаг 42 мин Нөөцийн мах нөхөн нийлүүлбэл мах борлуулах лангуу, цэгээр хангана 14 цаг 46 мин Налайхын зам дагуух цайны газруудад гал гарч 10 гэр шатжээ 14 цаг 57 мин О.Амгаланбаатар: Парламентад сууж байгаа залуучууд асуудалд поп байдлаар хандаж болохгүй 15 цаг 36 мин Малчин өрхийн хүүхдийг 8 настайд нь сургуульд элсүүлэх хуулийн төслийг өргөн мэдүүллээ 15 цаг 40 мин Улаанбаатар хотод жилийн дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулна 16 цаг 18 мин Шувууны томуугаас урьдчилан сэргийлэхийг ЗӨСҮТ-өөс анхаарууллаа 16 цаг 19 мин Хууль зүйн зөвлөгөө өгөх "Хуульч АІ" аппликейшныг хэрэглээнд нэвтрүүллээ 16 цаг 24 мин АТГ: 11 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүллээ 16 цаг 26 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эдийн засаг, хөгжлийн яамны албан хаагчидтай уулзлаа 18 цаг 15 мин Монгол Улс 2026 онд "Дэлхийн адууны өдөр"-ийг өргөн хүрээнд тэмдэглэнэ 18 цаг 18 мин Хөвсгөл нуурын чиглэлд 37.9 км хатуу хучилттай авто зам барьж байна 18 цаг 18 мин Азийн Шатрын Холбооны Академийн салбар Монголд нээгдлээ 18 цаг 21 мин Монгол Улсын ноолуурын экспорт 2.4 дахин өсжээ 18 цаг 24 мин Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас газрын тос импортлох боломжийг судаллаа 18 цаг 25 мин “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалтнууд хэн бэ? 19 цаг 2 мин М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар зассангүй 20 цаг 17 мин Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна 20 цаг 28 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны...
Top