x

ИРАНЫ ЖАГСААЛ: Эмэгтэйчүүд толгойн алчуураа шатааж байна

Хижабын хууль зөрчсөн хэргээр баривчлагдсан эмэгтэй нас барсны дараа эмэгтэй жагсагчид Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалд улам идэвхитэй оролцож, толгойн алчуураа шатааж байна.

Жагсаал таван шөнө дараалан үргэлжилж, хэд хэдэн хот, суурин газруудад хүрчээ.

Цагдаагийн газраас эмнэлэгт хүргэгдсэн хохирогч Махса Амини гурав хоног комд байсан бөгөөд баасан гаригт нас баржээ.

Тегеран хотын хойд хэсэгт орших Сари хотод эмэгтэйчүүд хижабаа /толгойн алчуур/ шатааж, эсэргүүцлийн жагсаал хийж байгаа бөгөөд олон хүн уухайлан дэмжиж байна.

Талийгаач Махса Амини өнгөрсөн долоо хоногт Ираны ёс суртахууны цагдаад эмэгтэйчүүдийг үсээ хижаб буюу толгойн алчуураар боож, гар, хөлөө задгай хувцас өмсөхийг шаарддаг хуулийг зөрчсөн гэж буруутгагдан нийслэлд баривчилагдсан юм.

Тэрээр цагдан хорих төвд унасны дараа удалгүй комд оржээ.

НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын үүрэг гүйцэтгэгч Нада аль-Нашиф, "Цагдаа нар хатагтай Аминигийн толгойг бороохойгоор цохиж, толгойгоор нь машин мөргүүлсэн гэх мэдээлэл байна" гэж мэдээлжээ.

22 настай тэрээр Ираны баруун хэсэгт орших Курдистан мужаас ирсэн байна.

Цагдаа нар түүнийг зүй бусаар харьцсан гэдгийг үгүйсгэж, "гэнэтийн зүрхний дутагдал" авсан гэж мэдэгдсэн бол талийгаачийн гэр бүлийнхэн түүнийг эрүүл чийрэг байсан гэж мэдэгдээд байна.

Мөн даваа гаригт хамгаалалтын албаныхан жагсагчид руу гал нээсний улмаас гурван хүн амиа алджээ.

Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменеигийн туслах даваа гаригт хатагтай Аминигийн гэр бүлд бараалхаж, "Бүх байгууллага зөрчигдсөн эрхийг хамгаалахын тулд арга хэмжээ авна" гэж хэлжээ.

Ахлах парламентын гишүүн Жалал Рашиди Коочи Ёс суртахууны цагдааг олон нийтэд шүүмжилж, энэ хүч нь зөвхөн Иранд "алдагдал, хохирол" учруулсан тул "алдаа" гэж мэдэгдэв.

Б.Бүжлхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Үндэсний их баяр наадмын шагайн харвааны бай шагналыг хоёр дахин нэмэгдүүллээ 5 мин Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 7 мин Өнөөдөр нутгийн зүүн хагаст дулаарч, баруун хэсгээр бороо орно 7 мин Зам, тээврийн сайдын шуурхай хуралдаанаар бүтээн байгуулалт, COP-17 хурлын бэлтгэлийг хэлэлцэв 9 мин Орон сууцны залилангийн хэргүүдийг шалгаж, 7.2 тэрбум төгрөгийн хөрөнгийг хязгаарлажээ 10 мин Хотын дарга Б.Пүрэвдагва НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөгчтэй уулзлаа 11 мин Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн ажлын цагийн хуваарьт өөрчлөлт орлоо 12 мин Өвчтэй болон үхсэн шувуунд гар хүрэхгүй байхыг зөвлөж байна 15 цаг 11 мин Ой, хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахихыг анхааруулав 15 цаг 16 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм дулаан. Багавтар үүлтэй, бороо орохгүй 15 цаг 22 мин Нөөцийн мах нөхөн нийлүүлбэл мах борлуулах лангуу, цэгээр хангана 15 цаг 27 мин Налайхын зам дагуух цайны газруудад гал гарч 10 гэр шатжээ 15 цаг 37 мин О.Амгаланбаатар: Парламентад сууж байгаа залуучууд асуудалд поп байдлаар хандаж болохгүй 16 цаг 16 мин Малчин өрхийн хүүхдийг 8 настайд нь сургуульд элсүүлэх хуулийн төслийг өргөн мэдүүллээ 16 цаг 20 мин Улаанбаатар хотод жилийн дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулна 16 цаг 58 мин Шувууны томуугаас урьдчилан сэргийлэхийг ЗӨСҮТ-өөс анхаарууллаа 16 цаг 59 мин Хууль зүйн зөвлөгөө өгөх "Хуульч АІ" аппликейшныг хэрэглээнд нэвтрүүллээ 17 цаг 4 мин АТГ: 11 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүллээ 17 цаг 6 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эдийн засаг, хөгжлийн яамны албан хаагчидтай уулзлаа 18 цаг 55 мин Монгол Улс 2026 онд "Дэлхийн адууны өдөр"-ийг өргөн хүрээнд тэмдэглэнэ 18 цаг 58 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны...
Top